Хэсэг 17: Анхны болзоо

270 40 31
                                    

------------✧♡✧-------------

Цагийн зүү дөрвийг зааж, буйдан дээр би хий дэмий л цаг руу гөлрөн хэвтэнэ.

Дахиад хоёрхон цаг тэсчихвэл..

"Ээж!"

Гал тогооны өрөөнд үргэлж зогсон хоол хийж байдаг гэрийн эзэгтэй маань энэ удаад ном уншингаа нүдний шилээ доошлуулаад, над руу ширтэх аж.

"Нээрээ би өнөө оройн хоол идэж амжихгүй гэдгээ хэлэхээ мартчихсан байна."

"Чи ч бас уу?"

Ээж над руу ийн гайхан асуутал би хөмсгөө зангидсаар "Чи ч бас уу? гэдэг чинь Сонхүн ч гэсэн өнөөдөр гарна гэсэн үг үү?" гэхэд тэр санаа алдан "Тийм ээ, ах чинь ч бас өнөө орой гарна гэсэн." гэлээ.

"Ээж нь ер нь та хоёртой дандаа л хоолны ширээний ард уулзах юм.Намайг байхгүйд үргэлж гэртээ байдаг мөртлөө намайг ирэхээр л нисээд алга болчихно."

Ээжийн нүднээс гунигтай харцыг олж хараад уруул дээрх инээмсэглэл минь хормын дотор алга болж, харамсах сэтгэл төрж эхлэв.

Тийм ээ, ээжийн зөв.Эмч байна гэдэг үнэхээр хэцүү.Яаралтай дуудлага ирэхэд ямар ч нөхцөлд байсан шууд л гараад явчихдаг.Ээж минь үнэхээр хариуцлагатай нэгэн.Шөнө орой ээлжиндээ гарчихдаг учраас өдрийн тал шахууд хааяахан нэгнийхээ зүс царайг харцгаана.Хөөрхий ээж минь их ганцаарддаг байх даа..

"Үнэхээр уучлаарай, ээж ээ..Гэхдээ та намайг орой болгон гараад байдаггүйг мэднэ шүү дээ.Ганцхан энэ удаа л гаргаж болох уу?"

"Тэр мэдээж бололгүй яахав.Энэ миний охинтой ямар ч холбоотой асуудал бишээ.Зүгээр л ахад чинь санаа зовоод байх юм.Тэр сүүлийн үед шөнө оройгоор гадуур их явдаг боллоо.Ямар их ядарч байгаа бол оо? Түүнийг удахгүй энэ байдлаасаа сална гэж найдаж байна."

Ахынхаа зан авирыг ойлгодоггүй нь ганцхан би биш гэдгийг бодоод тайвшрах ч түүний гадуур дотуур хийдэг булхай заваан явдлууд нь намайг үнэхээр эвгүй байдалд оруулж, би түүний дүү гэдгээсээ үргэлж ичдэг.

"Ингэхэд чи өнөөдөр хэнтэй уулзах гэж байгаа юм?"

"Залуутай юу?"

Ээж аягатай усаа балгангаа ийн асуусан нь үнэхээр гэнэтийн байсан тул би толгойгоо маажсаар "Аан..Жонвон." гэсэнд ээж над руу нэг л сэжигтэй харцаар хараад "Тийм үү? Ээж нь өнөөдөр надад гэр бүлээрээ эмээ өвөөгийндөө очих гэж  байгаа гэж хэлсэн дээ."

KEEP IT SECRET | LEE HEESEUNG |Where stories live. Discover now