Part 2

2.9K 158 0
                                    

Бид Жэжү арлын амралтнаас ирсэнээс хойш хэдэн сар өнгөрч Крис буцаад л өнөөх хүйтэн хэвэндээ орчихсон.Үнэхээр гайхалтай гэр бүлийн амралт байсан намайг жаргалтай болгож би амралтын туршид л инээмсэглэж байсан.Би зүгээр л цаг хугацааг зогсоож эсвэл буцаад тэр үе рүү очмоор байна.Өглөө бүр нэгэн хэвийн зүйлсээ хийж дууссаны дараа Крис болоод Шинийг ажил сургуульд нь явуулаад тэдэн үгүйгээр ганцаараа үлдэнэ.Амьдралын минь уйтгартай хоосон орон зайны оронд яг одоо магадгүй хэн нэгэн надтай хөгжилдөхгүй байх.Энэ үнэхээр эвгүй.Намайг аяга тавгаа угааж байхад гэнэт огиулан хачин зүйлийг мэдрэх нь тэр.Хамгийн ойр байсан угаалгийн өрөө рүү гүйн бөөлжиж эхэллээ.Энэ анхны удаа биш өнгөрсөн хэдэн долоо хоногт ч ингэж байсан.
Би: юу болоод байгаа юм бол? Би ямар нэгэн зүйл идээгүй дээ "бодох" би яг л жирэмсэн болсон юм шиг мэдрэгдээд байх юм...хүлээгээрэй...би сая жирэмс- "толгойгоо сэгсрэх"
Угаалтуурын өмнө очин зогсоод нүүрээ гараа угааж дууссаад толины тусгал дахь төрхөө хэсэг ширтэн зогслоо.Нүд минь хөх зураас татаж нүүр минь цонхийж орхиж.Би жирэмсэн биш бол өвдчихсөн байх ёстой.Гэтэл яагаад ч юм тархи минь календэр луу анхаарал минь татагдан шууд л угаалгийн өрөөнөөс гаран явлаа.Би календэрээ аван өдөр хоногоо тооцож эхэллээ.
Би: 1 2 3 4...үгүй ээ үгүй...новш гэж
Би энэ хачин гэмээр байдлыг хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө өөрийгөө тайтгууруулан амьсгаа авж байв.Би оройтчихож,миний сарын тэмдэг оройтчихож."Гэхдээ...яаж?" гэх тэнэг ч гэмээр асуултыг өөрөөсөө асуух байхад гэнэт толгойнд минь ямар нэгэн зүйл орж ирлээ.
Би: Жэжү арал дээр...Крис...би "хацар нь улайх"
Тийм байна,би маргааш эмнэлэг явах юм байна...Би эмнэлэг явахын оронд эмийн сангаас жирэмсний тест 3 өөрийг аван нэг нэгээр нь үзэж эхлэхэд 2 зураастай,2 зураастай болон 2 зураастай...би тестийг ширтэн зогсоно,би юу хийхээ мэдэхгүй байна,нулимс минь урсан би нойл дотор уйлж байв.Азаар гэрт хэн ч байгаагүй.Гэхдээ...би итгэлтэй биш байна,би эмнэлэг явах хэрэгтэй байх.
-Эмнэлэг дээр-
Эмч: баяр хүргэе Хатагтай Ву...та 5 долоо хоногтой жирэмсэн байна,та одооноос болгоомжтой байж,ямар нэгэн зүйлсээс зайлсхийх хэрэгтэй дараа сард дахиад үзүүлэхээр ирээрэй
Надад яг ямар мэдрэмж төрч байгааг мэдэхгүй нь...бүгд хольж хутгагдаад...гунигтай эсвэл жаргалтай аль нь гэдгийг нь мэдэхгүй байна,үнэхээр хэцүү юм.Бидний харилцааг хар л даа,бидэнд одоо юу болоод байгаа билээ дээ?
Эцэст нь би гэртээ ирлээ.Дээд давхарт шуугиан гаран магадгүй энэ Крис байх.Гэхдээ одоо чинь 11 цаг,тэд гэртээ 1 гэж ирэх ёстой.Би дээд давхар луу гаран зогсож байгаад эргэн тойрноо шалгахад Крис Шиний өрөөнд байлаа.
Крис: Ларра бид одоо явах хэрэгтэй байна хурдлаарай
Би Крис рүү харан: юу болсон юм?
Крис: Шин...багш нь залгасан тэр сургууль дээрээ байхдаа уначихсан гэсэн магадгүй түүний хөл хугарчихсан эсвэл тэр гэмтчихсэн "Шиний өмд цамцыг авах"
Миний нүд томрон: юу?
Би зүгээр л цочирдчихлоо,гэнэт нүдийг минь нулимс бүрхэн урсаж эхэллээ.
Крис: яа яагаад гэнэт уйлаад байгаа юм? "ширтэх"
Би: ю.юу ч биш дээ зүгээр явцгаая
Бид машинд суун эмнэлэг рүү шуудхан явж байв.Би Шинд үнэхээр санаа зовж байна,би юу хийхээ мэдэхгүй нь...энэ бүгд...энэ бүгд надад тохиолдоод байна.Эхлээд би биеийн байдлаа Крисд хэлэх хэрэгтэй гэхдээ одоо...бидний хүү,тэр гэмтчихээд байна гэж өөртөө хэлээд бага зэрэг санаа алдлаа.
Крис над руу харан: өнөөдөр ямар нэгэн зүйл болсон юм уу? "эргэн зам руугаа харах"
Би: ммм...энэ...юу ч биш дээ "хоолой нь чичрэх"
Крис: аан
Бид эмнэлэг дээр ирэн шууд л Шиний ирсэн түргэний өрөө рүү гүйлээ.Би Шин болоод түүний багшийг харан багштай нь мэндэллэв.Эмч бидэнд Шиний гэмтлийн талаар тайлбарлан түүнийг сэргэсний дараа энгийн өрөө рүү шилжүүллээ.
Крис Шиний орны хажуу дахь сандал дээр суун: Шин юу болсон юм?
Шин: би найзтайгаа тоглож байгаад...дараа нь уначихсан
Крис: мм...дараагийн удаа болгоомжтой байгаарай,дахиад ийм зүйл болоосой гэж хүсэхгүй байна за юу?
Шин: ойлголлоо ааваа би амлаж байна "инээмсэглэх"
Гэмтчихсэн байгаа түүний инээмсэглэхийг харах сайхан байна.Би тэдний хажууд зогсон зүгээр л харж байв.Би Крисыг сайн аав гэж бодож байна,Тэр ямар аав байх вэ гэдгээ сайн мэддэг энэ нь ч намайг тайвшруулж байв.
Шин: ээжээ
Би: ммм
Шин: уучлаарай ээжээ
Би: зүгээр ээ аавынхаа юу хэлсэнийг сонсоод...болгоомжтой байгаарай
Удалгүй бид энэ шөнө эмнэлэг дээр хонохоор болон Крис гэр лүү хувцас авахаар явлаа.
-Крисын талаас-
Эмч бидэнд Шинийг эмнэлэг дээр магадгүй 1 эсвэл 2 хоног бай гэж хэлсэн.Тийм болохоор би бас Ларра Шинтэй хамт үлдэх хэрэгтэй.
Би: Ларра чи Шинтэй үлд би хувцасаа авчаад ирье
Ларра: за
-Гэрт-
Би өрөөндөө орон Ларрагийн бас өөрийнхөө хувцсасыг аван мэдээж бас ариун цэврийн зүйлсээ авахаар угаалгийн өрөө ороход хамгийн түрүүнд хөглөрсөн сав бас цааснууд харагдлаа.Аааш Ларра угаалгийн өрөөгөө цэвэрлээгүй юм байхдаа? Гэж өөрөө өөрөөсөө асуун жижиг хайрцагтай зүйлийг аван харвал энэ...жирэмсний тест болохыг ойлголлоо.Тэднийг сайн харвал тэд бүгд 2 зураастай байна.Тэгэхээр т.тэр ж.ж.жирэмсэн?
Би: үгүй ээ үгүй "толгойгоо сэгсрэх" тэр байж болохмгүй юм...би дахиж хүүхэд хүсэхгүй байна аахх юу хийх ёстой юм бол оо?
Удаан хугацаанд бодож зогссоны дараа би эмнэлэг рүү явахаар шийдлээ.Эмнэлэг дээр ирэн машины зогсоол дээр машинаа тавин Шиний өрөө рүү яаран явсаар хаалгийг нь тогшин онгойлгон ороход
Ларра: хөөе
Би түүн рүү харалгүйгээр: ммм
Би хүүхдийн тал дээр юу хийх вэ? Би хүүхэд хүсэхгүй байна.Би Шинээс залхаж байхад...одоо бас дахиад өөр хүүхэд? Хүлээгээрэй,Ларра яагаад надад жирэмсэн гэдгээ хэлэхгүй байгаа юм?? Энэ нь намайг уурлуулж бас гуниглуулж байна шүү.
-Ларрагийн талаас-
Би түүнд хэлэх хэрэгтэй тэр ч бас мэдэх нь зөв гэхдээ би сандраад байна.Хэрвээ тэр хүсэхгүй намайг орхивол яах вэ? Би түүнд хэлэх хэрэгтэй...Крис хажууд минь ирэн суухад бид юу гэж хэлэхээ мэдэхгүй байна,яг одоо үнэхээр эвгүй байдалд байна.Би чимээгүй унтаж буй Шинийг ширтэн суух бөгөөд би Крисд хэлэх эсэхээ бодсоор л...
Би гүнзгий амьсгаа аван: К.К.Крис??
Крис:....
Би: К.крис...би чамтай нэг чухал зүйлийн талаар ярих хэрэгтэй байна
Хэсэг хугаанд чимээгүй байсаны дараа тэр: юу? Жирэмсэн гэдгээ хэлэх гээ юу? Тэгвэл тэгэх шаардлагагүй би аль хэдийн мэдчихсэн "орилох"
Би мэдээж цочирдон сандалаасаа бараг л үсэрч босон нүдэнд минь нулимс цийлэгнэн урсаж эхэллээ...би дахиж нууж чадахгүй нь..тэр мэдчихлээ.
Би: г.гэхдээ яагаад орилоод байгаа юм?
Крис босож ирэхэд Шиний дуу гаран: ааваа яагаад ийм чимээтэй байгаа юм?
Крис: дуугүй бай
Энэ үнэхээр ховор тохиодол тэр хэзээ ч Шиний өмнө уурлаж эсвэл орилж байгаагүй.
Би: Крис чи хүсэхгүй байгаа юм уу? "ээрэх"
Гэтэл тэр миний асуултанд хариулсангүй,би Крис рүү харан уйлж байхад Шин ирэн: ээжээ юу болсон юм? Гэж асууж байсан ч би хариулж чадахгүй нь,Крис хаалга хүчтэй хаасаар гаран явлаа.
Шин: ээжээ зүгээр үү?
Би түүн рүү харан инээмсэглээд: зүгээр ээ
Шин гараараа миний нулимсыг арчихад би гайхшрах нь тэр.
Шин инээмсэглэн: ээжээ...битгий уйл
Би толгой дохин уйлахгүй байхыг хичээж байсан ч чадахгүй нь энэ нулимс зүгээр л урсаад байна.

---Крисийн хачирхалтай амьдрал "COMPLETE"Where stories live. Discover now