Part 20

1.3K 62 0
                                    

-Ларрагийн талаас-
Миний амьдрал ямар ч хэрэггүй азгүй юм.Надад дахиж хэн нэгэн байхгүй,тэд бүгд явчихсан,миний хүүхэд миний нөхөр дахиж минийх биш.Жисү бүгдийг хулгайлчихсан.Жисү Шинийг яг л ээж хүү шиг тоглоомын талбай дээр тоглохыг хараад би үнэхээр гуниглаж бас шархалсан.Крис Шинийг намайг үзэн ядуулж бас Жисү жирэмсэн болж миний зүрхийг шархлуулж байв.Крис өмнө нь надад бид тэр Жисүтэй унтчихсан дээрээс нь би түүний хүүхдийг тээж байгаа...ямар ч утгагүй юм.Шин? тэр яагаад намайг үзэн ядсан юм бол? Би түүнийг 9 сар гэдсэндээ тээж төрүүлж энэ олон жил өсгөсөн төрсөн ээж нь.Би Жисүг ийм зүйл хийсэн гэдэгт итгэлтэй байна.Одоо ч Шин намайг үзэн ядахаа болихгүй байгаад Крис буруутай.
Удалгүй би гэртээ ирэн Чанёолын царайг харал үгүйгээр өрөө рүүгээ орлоо.Хаалгаа хүчтэй саван хаагаад түгжин өвдгөө тэврэн шалан дээр суулаа.Би дахиж юу хийхээ мэдэхгүй байна,харанхуйд ганцаараа хоригдож байгаа мэт бүх зүйл хоосон байна.Дахиж хүүхдээ тээж чадна гэж бодохгүй байна,гараа гэдсэн дээрээ тавин илэж байхдаа ч нулимс минь урсан цамцыг минь норгож байв.Би гэдэс рүүгээ харан: ээж нь...юу хийхээ мэдэхгүй байна..уучлаарай "уйлах"
Хүүхдээ авхуулах хэрэгтэй юу? Гэхдээ ихрүүд...тэд миний хүүхдүүд.мэдээж надад Крис хэрэгтэй.Тэр надтай хамт энд байх хэрэгтэй.Өрөөний гадаа Чанёолд сонсогдохгүй гэсэндээ амаа даран улам уйлж эхэллээ.Гэхдээ би чадахгүй,би хүүхдээ алж чадахгүй...би зүгээр л чадахгүй.
Би гэдсээ илэн инээмсэглээд: та хоёр хүчтэй байгаарай за юу? битгий гуниглаарай ээж нь та хоёртоо үнэхээр их хайртай "уйлах"
Гэнэт Чанёол хаалга тогшин: Ларра? Зүгээр үү?
Би: аан...т.тийм ээ би зүгээр
Чанёол: ммм...би...орж болох уу? "сандрах"
Би удаанаар босон хаалганыхаа түгжээг тайлахад тэр хаалга онгойлгон орж ирээд: чи зүгээр үү? Хммм?
Би: зүгээр ээ "санаа алдах"
Чанёол: итгэлтэй байна уу?
Яг одоо надад яаж мэдэрч байгаадаа итгэлтэй биш байгаа болохоор түүнд хариулалгүй ор руу алхан нэг ирмэг дээр нь суухад Чанёол хажууд минь ирэн суулаа.
Чанёол: надад хэл л дээ
Би бас л хариулалгүй доош харан гэдсээ илж байхад тэр намайг харан: Ларра?
Би түүн рүү харахад Чанёол гараа гэдэсний минь ойролцоо авчиран: болох уу?
Би түүний хийх хүртэл будилж орхиллоо.Тэр үнэндээ хүрэхийг л хүссэн,би толгой дохин инээмсэглэхэд тэр болгоомжтойхон хөдөлгөсөөр гэдсэн дээр минь гараа тавин илж байлаа.Би үнэндээ аюулгүй жаргалтай байгаагаа мэдэрж байна.Чанёол над руу харсаар инээн гэнэт над руу ойртон хөнгөхөн үнсэх нь тэр.
Чанёол гар одоо ч гэдсэн дээр минь байсаар: эрүүл байж ээжийгээ битгий гуниглуулаарай за юу?
Дахиад л нулимс цийлэгнэн уйлж эхэллээ.Энэ Крис байсан ч болоосой бас Шинд энд надтай байдаг ч болоосой.Одоо мэдэрч байгаа энэ мэдрэмжээ яаж гэж тайлбарлахаа мэдэхгүй байна,энэ зүгээр л холилдсон мэдрэмж.Чанёол жаргалтай харагдаж байна.
Би: Чанёолаа
Чанёол над руу харан: яасан?
Би инээмсэглэлээ.
Гэдэс хурц гэгч нь өвдөж би нүдээ нээлээ.Эргэн тойрноор минь цагаан хувцас өмссөн хүмүүсийг харсаар эмнэлэгийн орон дээр хэвтэж байлаа.Гэрэл дэндүү хурц байсан болохоор тэднийг царайг харч чадахгүй байна гэхдээ тэднийг эмч нар гэдгийг мэдлээ.Дахиад л гэдэс минь хатган өвдөсөнөөс болоод ёолож орхиллоо.Эмч сувилагч нар хажууд минь ирэн намайг барих гэж оролдож байсан болохоор би хөдлөхгүй.Хөлийг минь дагаж ямар нэгэн зүйл урсаж байхыг мэдрэн доош харах гэж хичээж байлаа.Улаан,энэ улаан өнгөтэй зүйл тэнд хаа сайгүй цус байх нь тэр.Би нүдээ нээн доош суун бодит байдалдаа эргэн ирлээ.Бүх зүйл эргэн хэвийн байрандаа орлоо,би өрөөндөө байна.Энэ зүүд байж гэдгийг ойлгон хүнд амьсгалж байв.Энэ юу байсан бэ? Би эргэн тойрноо харвал эргэн тойронд минь ямар ч эмч,ямар ч цус алга. Санаа алдан орон дээр хэвтээд тааж ширтэн хэвтэж байв.Энэ зүүднээс болоод унтаж чадахгүй нь,энэ намайг үнэхээр айлгасан.Хэд хэдэн удаа нүдээ аних гэж оролдсон ч тэр цустай дүр зураг харагдаж байлаа.Чанёолыг юу хийж байгааг шалгахаар бослоо,тэр сэрүүн ч байж болно магадгүй би түүнтэй унтах хэрэгтэй.Өрөөнөөсөө гаран Чанёолын өрөөний хаалгийг нээн өрөөг харж байгаад эцэст нь Чанёолыг орон дээрээ унтаж байхыг харлаа.Ор руу нь очин нэг ирмэг дээр нь суун түүнийг сэгсэрээд: Чанёол...Чанёол..Чани
Чанёол: за? "нүдээ нухах" чи зүгээр үү?
Би: би хар дарж зүүдлэсэн
Чанёол: тэгээд? "тоглох"
Би инээмсэглэн: би...чамтай унтаж болох уу?
Чанёол: мэдээж энд унт даа,чи амрах хэрэгтэй
Би: баярлалаа "хэвтэх"
Чанёол босон цээжин дээгүүр минь хөнжил татаж өгөөд: хүйтэн байна,унт даа
Би: хммм "нүдээ аних"
Энэ эвгүй биш гайхалтай эвтэйхэн байна бас аюулгүйг мэдэрч байна.
-Хэдэн хоногийн дараа-
Өнөөдөр бол Чанёол бид хоёр хүүхдийнхээ хүйсийг мэдэх өдөр.Үнэхээр тэсэж чадахгүй нь.Би хүйсийг нь мэднэ гэхээс догдолж байна Чанёол ч бас тэгэж байгаа гэдэгт итгэлтэй байна.Эмч надад цамцаа солиод орон дээр хэвт гэж хэлэхэд цамцаа солиод хэвтэхэд эмч цамцыг минь дээшлүүлээд хүйтэн шингэн зүйл дусаан хэт авиан дохиогоо гүйлгэж байлаа.Намайг Чанёол руу харахад тэр инээмсэглэн гарыг минь атгалаа.Миний мэдрэмж дахиад л холилдож байна,санаа зовсон бас догдолсон.
Эмч: баяр хүргэе энэ охин хүү хоёр байна, эрүүл байна аа "инээмсэглэх"
Чанёол намайг тэврэн инээмсэглээд: вуаа
Би түүн рүү инээмсэглэллээ.Би сүүлийн үед холилдсон мэдрэмжтэй байх болсон.Би хэн рүү нь явахаа мэдэхгүй байна.Чанёол уу? эсвэл Крис? Шин яах юм? Энэ асуулт толгойд минь эргэлдэн хүүхдийн тухайд жаргалтай байгаагаа ч мэдэхгүй байна.Гэхдээ би үргэжлүүлэх ёстой гэдгээ л мэднэ.
-Чанёолын талаас-
Би хувцасаа солин бэлэн боллоо,мэдээж шил малгайгаа мартаагүй.Ларра өнөөдөр төвлөсөнөөр хүүхдийнхээ хүйсийг мэдэх өдөр.Ларрагийн гэдэс өдрөөс өдөрт томорч байгаа болохоор хүүхэд өсөж байгаа гэдэгт итгэж чадахгүй нь ээ.Би Ларраг бэлэн болохыг хүлээн буйдан дээр сууж байв,би түүнтэй явахаар шийдсэн юм.Хэдэн минутын дараа шатаар хөлийн чимээ сонсон босоод шат руу харлаа.
Би: зүгээр үү?
Тэр үнэхээр том байна,магадгүй ихрүүдээс болсон байх.Тэр дургүйцсэн байртай царай гарган удаанаар алхсаар: би гүйж чаддаг ч болоосой "хөл рүүгээ харан хараах"
Би санаа алдан: чи надаас тусламж гуйж болно ш дээ гэж хэлээд түүний цүнхийг аван түүний гарнаас барин түшин зогслоо.
Ларра: ааааххх баярлалаа гэж тэр хачин бас бүдүүлгээр талархал илэрхийлэн ёолож байв.
Би: Ларра юу болсон юм? Чи зүгээр үү? "залхсан уурласан аястай хэлэх"
Ларра: юу? "шатны голд зогсох"
Би: чи үнэхээр хачин үйлдэл хийгээд байна,мэдэж байна уу? "түүн рүү харах"
Ларра: ямар ч байсан "ганцаараа алхах"
Би: Ларра хүлээгээрэй
Ларра: яасан? Би яг л өөрийгөө хог шиг мэдрээд байна "хурдан алхах"
Би: юу гэсэн үг юм?
Тэр хариулалгүй бид машиндаа суугаад эмнэлэгийн зүг хөдөллөө.Бид явж байх замдаа ямар ч үг дуугарсангүй.Магадгүй тэр намайг уурлана гэхээс айж байгаа байх.Би уурлаагүй ээ,зүгээр л түүний зан авиранд цочирдсан юм.Маш олон бодолтой зөвхөн зам руугаа нүдээ төвлөрүүлэн Ларра руу харж чадахгүй нь.Энэ үнэхээр эвгүй байна.
Ларра эвгүй байдлыг эвдэн: Чанёол?
Би зам руу харсаар: аан..за
Ларра: намайг уучлаарай би чамд уурлах хэрэггүй байсан юм бас тусалсанд баярлалаа "над руу харах"
БИ: зүгээр ээ
Ларра: би чамайг залхааж байгаагаа мэднэ ээ,дахиж юу хийхээ мэдэхгүй байна,би бүх зүйлээс залхаж байна,би Крисын чамд дээр хаясан хог чи яагаад-
Би түүний яриаг таслан: Ларра боль,зүгээр л боль гуйя чи ямар ч хаягдсан хог биш за юу? "Ларра руу харан буцан зам руугаа харах"
Ларра уйлан: тийм ээ чи авч чадахгүй Чанёол,би чиний амьдралыг бусниулаад байна бас...
Би: боль Ларра
Ларра: яагаад намайг хаа нэг газар хаяхгүй байгаа юм?
Би: боль Ларра
Ларра: би бас хүүхдийг минь бүгд хаягдсан хог хүн бүр үзэн яддаг...
Би шууд л замаас гаран зогсоод: Ларра намайг сонс,чи хог биш өөрийгөө бас хүүхдүүдээ хог гэж хэлэхээ боль "орилох"
Ларра: тийм ээ тэр эмэгтэй намайг чамтай амьдардагийг мэдсэн болохоор тэр эмэгтэй чамайг орхисон гэдгийг мэднэ бас тэр энэ хүүхдийг чинийх гэж бодож байгаа биз дээ?
Тэр юу яриад байна аа? тэр яаж мэдсэн юм бол?
-FLASHBACK-
Ханнаг ирдэг өдөр Ларра унтаж байсан юм.Ханна бол Жисүгийн найз миний хуучин найз бүсгүй.Тэр эмэгтэй их хэцүү,намайг түүнтэй үерхэж байхад хөгшин баян хүнтэй явалдан намайг орхисон ч дараа нь надтай эргэж нийлэхийг хүссэн.Тэр явдлын дараа би түүнийг сайн хүн биш гэж гэдгийг ойлгосон.Тэр байшин руу минь орон өрөө рүү татахад Ларраг унтаж байхыг харсан юм.Мэдээж би түүнээс татгалзсан харин дараа нь тэр уурлаж эхэлсэн.
-END OF FLASHBACK-
Би: ву? Тэр миний найз охин биш,чи буруу ойлгосон байна за юу? тийм ээ тэр өмнө нь миний найз охин байсан харин одоо биш "толгой сэгсэрэх"
Ларра: үнэхээр үү?
Би: тийм ээ
Ларра: гэхдээ "доош харах"
Би: гэхдээ юу?
Ларра: би чамд төвөг учруулаад байгаа юм шиг санагдаад байна...яагаад би чамтай амьдраад байгаа юм? Чи яагаад надад тусладаг юм? Чи намайг хаяж би тэр байшингаас явж болно ш дээ би чамд асуудал болж төвөг удмааргйү байна
Би: чи бас хүүхдүүд надад төвөг удаагүй ээ Ларра,би чамд хайртай бас чамайг хүсдэг болохоор би чамд тусладаг юм
Ларра над руу харан инээмсэглэхэд би өөдөөс нь инээмсэглэлээ.
Ларра: чиний чих хөөрхөн юм аа
Би чихээ барин: энэ үү? Тийм ээ хөөрхөн "инээмсэглэх"
Ларра инээн би: эмнэлэг явцгаая би хүлээж чадахгүй нь "хөдлөх"
-Эмнэлэг дээр-
Бид эмэгтэйчүүдийн тасаг руу орон Ларрагийн нэрийг дуудахыг хүлээж байлаа.Энд тийм ч их хүн байсангүй,сайхан байна.Ларра жирэмсэн эмэгтэйчүүдийн мэдээлэл унших хооронд би эргэн тойрноо харж байв.
Гэнэт нэг эмэгтэй хажууд минь ирэн суугаад гарыг минь нудран: сайн уу?
Би цочирдан: т.тийм ээ "хуурамч инээмсэглэх"
?: та хоёр гэрлэсэн үү? "Ларра руу заах"
Би: ммм.. үгүй ээ
?: аан
Тэр эмэгтэй яагаад гэнэт надаас ийм зүйл асуугаад байгаа юм? Хачин байна.Би эргэн Ларра руу харлаа.Хөөрхөн юм аа.
Би: юу уншиж байгаа юм ?
Ларра: юу?
Би түүнд энэ ном гэсэн шиг царай гаргахад тэр толгой дохин: юу ч биш дээ "инээх"
Би: би догдлоод байна "шивнэх"
Дараа нь Ларрагийн нэрийг дуудан бид дотогш орлоо.
Эмч: цамцаа солиорой "цамц өгөх"
Ларра толгой дохин эмч гаран явж хаалгаа хаалаа.Ларра санаа алдан би түүний суухыг харан: яасан? Чи зүгээр үү?
Ларра: би бие засах хэрэгтэй байна
Би: явчихаад ир дээ "нойл руу заах"
Ларра хурдхан шиг нойл орон хаалгаа түгжин хэдэн минутын дараа тэр эмчийн хэлсэнээр цамцаа солисон гарч ирлээ.
Би: бэлэн үү? "инээмсэглэх"
Ларра инээмсэглэхтэй зэрэгцэн эмч орж ирэн Ларрад орон дээр хэвт гэж хэлэн Ларраг хэвтэн эмч цамцыг дээш сөхлөө.Би Ларрагийн хүнд амьсгалахыг сонсон хажууд нь суулаа.
Ларра инээмсэглэн: баярлалаа "шивнэх"
Би түүний гарыг атган зүгээр ээ хэмээн толгой дохиллоо.
Эмч: чи ихэртэй юм уу? "Ларра руу харах"
Би толгой дохин: тийм ээ бид ихрүүдтэй
Би юу гэж хэлсэнээ хэлсэнээ мэдсэнгүй,одоо Ларраг уурлана гэдэгт итгэлтэй байна.Бурхан минь...дараагийн удаа ярихаасаа өмнө бодох хэрэгтэй.Би Ларраг гунигтай байхыг харлаа.Энэ миний буруу,би бид гэж хэлэх хэрэггүй байж.
Эмч: баяр хүргэе хүү охин хоёр байна хүүхдүүд эрүүл байна аа "инээмсэглэх"
Удалгүй бид эмнэлэгээс гаран гэр рүүгээ явж байхдаа намайг бид гэж хэлсэнээс хойш тэр над руу харсангүй.Гэхдээ би зөвхөн бид гэж хэлсэн болохоос Крисыг ярьж түүнийг орхиж явсаныг хэлээгүй биз дээ? Жирэмсэн эмэгтэйчүүд миний бодсоноос ч хэцүү юм.
-Гэрт-
Би Ларраг буйдан дээр суун хоосон хана ширтэж суухыг харан: Ларра...ямар нэгэн юм идмээр байна уу?...Ларра
Гэнэт тэр уйлж эхэллээ.
Би түүний урд очин: Ларра...яасан бэ? Зүгээр үү?

---Крисийн хачирхалтай амьдрал "COMPLETE"Where stories live. Discover now