Part 3

2.8K 138 0
                                    

Тэр намайг тэгэж тоохгүй орхисоноос хойш 7 хоног өнгөрөн бид хоорондоо ярих нь битгий хэл нэгэн рүүгээ хардаггүй ч бас цуг унтдаггүй болчихсон.Би Шинийг бид хоорондоо ярихгүй байгаа болохоор тэр анзаарсан гэж бодож байгаа.Бас Шинд удахгүй охин эсвэл эрэгтэй дүүтэй болно гэдгийг хэлэхгүй гэж бодож байгаа,би шууд хэлж чадна гэж...бодохгүй байна.Крис хүсэхгүй байгаа Шин мэдвэл ямар үйлдэл хийх бол гэдэгт итгэлтэй биш байна.Толгойд минь үнэхээр их бодол эргэлдэж байна.Хэрвээ Крис намайг хүүхдээ авахуулахыг хүсэж байгаа бол яах вэ? Би хэзээ ч чадахгүй ээ гэсэн ч энэ чинь бидний хүүхэд.Би айж байна...Крис Шин бид 2г орхиод явах вий гэхээс,Шин аавдаа үнэхээр хайртай...Долоо хоног өнгөрсөн ч бид нэгнээ тоохгүй байсаар л,бид ярилцах нь зөв гэж бодож байгаа бас надад нөхөр,хүүд минь аав хэрэгтэй.
Өвдсөнөөсөө болоод жоохон оройтуулан босоод нүүр гараа угаан толин дахь тусгалаа харан зогсоход би өвдчихсөн юм шиг цонхигор харагдаж байв.Бид хоорондоо ярихаа болисоноос хойш хоол идэх дур хүсэлгүй болчихсон.Харамсалтай нь энэ Крисд хамаагүй...угаалгийн өрөөнөөс гаран том өрөөнд очвол Крис бас Шин зурагт үзэн сууж байлаа.
Шин: ээжээ "хөл тэврэх"
Би: Шин ээж нь хөдөлж чадахгүй байна "зөөлхөн түлхэх"
Шин: уучлаарай "инээх"
Би түүний өндөрөнд тааруулан доош суун: өнөөдөр яагаад жаргалтай байгаа юм? "үсийг нь оролдох"
Шин: юу ч биш дээ
Би түүн рүү зүгээр л инээмсэглэллээ,энэ хооронд Крис зурагт руу ширтэн сууна.
Шин: ээжээ аав өнөөдөр өглөөний цай хийсэн,та идмээр байна уу?
Би инээмсэглэн: за "толгой дохих"
Шин намайг дагуулан гал тогоо орон би суудал дээр суухад тэр хоол руу заан халбага сэрээ авж өгөн: энэ ээжээ идээд үз
Би багахан хэсгийг нь л амандаа хийхэд гэнэт ямар нэг зүйл мэдрэгдэн амттай байсан ч яагаад ч юм хачин юм,гэнэт огин бөөлжихөөсөө өмнө ойр байсан угаалтуурын өрөөнд очин бөөлжиж эхэллээ.Крис намайг харсан ч мөн л тоохгүй байх гэж хичээж байв.
Шин намайг нойл руу ирэн: ээжээ зүгээр үү?
Би: ммм "нүүр гараа угаах" хммм "санаа алдах"
Намайг угаалгийн өрөөнөөс гарахад Крис одоо ч зурагт үзсээр...
Шин: ээжээ одоо зүгээр үү? Гэхэд нь би гэдэсээ илэн толгой дохиллоо.
Шин: ээжээ ааваа би уйдаад байна
Крис: зурагт үз
Шин Крис руу гомдсон маягтай харан: ааааааш гэж хэлэн гэнэт өрөө рүүгээ гүйгээд явчихлаа.Бидэнд өнөөдөр гарах ямар ч төлөвлөгөө байхгүй болохоор тэр уурласан байх.Хэдэн минутын дараа ам нээлээ.
Крис над руу харал үгүйгээр: бид юу хийх хэрэгтэй юм?
Би: би ямар нэгэн зүйл хийнэ гэхэд итгэлтэй биш байна
Крис: энэ чиний буруу
Би: ю.юу гэсэн үг юм?
Би Крис рүү харж байсан ч тэр над руу харалгүй: шуудхан хэлье би чиний хүүхдээс залхаж байна за юу? "босох"
Би: юу гэнэ ээ? Миний хүүхэд ээ?
Крис гэдэс рүү минь заан: би энийг хүсэхгүй байна "орилох"
Одоо мэдлээ,тэр хүүхэд хүсэхгүй байгаа юм байна,тэр надад яаж ингэж хандаж чадаж байна аа? Би доош харахад нулимс минь шууд л урсан гарч байв.
Би нулимстай нүдээр түүн рүү харан: я.яагаад? би ганцаараа энэ хүүхдийг өсгөнө чи биш,би зүгээр л хүссэнээрээ амар,гуйя....зүгээр л намайг өсгөхийг зөвшөөрчих "орилох"
Крис: зөвшөөрөх өө? Яагаад би тэгэх ёстой юм?
Би түүнийг ширтэн уйлахгүй байхыг хичээж байсан ч чадахгүй нь.
Би: я.я.яагаад гэвэл? Э.э.энэ б.б.бидний х.хүүхэд
Тэр над руу харан: гэхдээ...
Гэнэт толгой эргэн нүд минь бүрэлзэж эхлэхэд би доош буйдан дээр амьсгаадсаар суун өөрийгөө тайвшруулах гэж хичээж байлаа.
Крис юу ч хэлэлгүй хажууд минь суун толгойгээ эргүүлэн над руу харан: чи зүгээр үү?
Би: ммм
Хэдэн аймшигтай зүрх зүсэм үгсийн дараа чимээгүй бас тайван боллоо.
Крис: намайг уучлаарай гэхдэ-
Түүнийг үгээ дуусгаагүй байхад нь би босон өрөөндөө орон хаалгаа түгжлээ.Газар суун Крисд сонсогдохгүй гэсэн дээ амаа даран уйлна.Би цаашид босож чадахгүй нь,тэр хуруугаараа хүүхэд рүү минь заан өвтгсөн,би одоо юу хийхээ мэдэхгүй байна.
-Крисын талаас-
Би хэдэн минутын турш хаалгийг нь тогшсон ч тэр хаалгаа тайлахгүй нь.
Крис: я.яа Ларра...хаалгаа тайл л даа
Би буруу зүйл хийж байгаагаа ойлгож байна,би түүнд хатуу үг хэлэх ёсгүй байсан юм.Тэр бидний хүүхэд гэж хэлэх үед миний зүрх зогссон.Тийм ээ энэ миний бас тэрний хүүхэд бид хийсэн,би түрүүлж эхэлсэн.Энэ хэцүү болвол би зөвшөөрөх гэж оролдно эцэст нь миний бас...тэрний хүүхэд.
Би: Ларра хаалгаа онгойлго л доо,би чамтай ярилцах хэрэгтэй байна
Ларра: хэрвээ авхуулах талаар ярих гэж байгаа бол би авхуулахгүй "орилох"
Би үнэхээр тэнэг юм,энэ бүгд миний буруу.
-Шиний талаас-
Би аав ээжийн хэрэлдэж байгааг сонссон,энэ надаас болсон уу? Би буруутай юм шиг санагдаад байна,би юу хийх хэрэгтэй юм бол оо? Уучлалт гуйх хэрэгтэй гэж бодож байна.Гэхдээ би хаалгаа онгойлгохдоо аавын хэлсэн зүйлийг сонссон юу яриад байгаа юм бол? Би ойлгохгүй байна.Ээжийн уйлж байхыг хараад би зүгээр л цочирдож орхисон.Би ааваас болж ээжийг уйлж байхыг харсан нь 2 удаагаа болж байна,би айгаад байна.Би найз шигээ болохыг хүсэхгүй байна,манай найзын аав ээж хэрэлдэж байгаад одоо хамт байдаггүй гэсэн,би тийм болохыг хүсэхгүй байна,учир нь би ээж аавдаа хайртай.
-Ларрагийн талаас-
Хэтэрхий их уйлсанаас болоод нүд бүрэлзэж байлаа.Би орон дээр гаран унтах гэж хичээсэн ч толгой эргээд босож чадахгүй нь.Гэнэт гэдэс хүчтэй хатгуулж өвдөн орилох гэж хичээж байсан ч өвдөлтөндөө болоод чадахгүй байлаа.Одоо надад хийж чадах ганц л зүйл байна Крисыг дуудан туслуулахаар гараа арай ядан сунгасаар хаалга онгойлгоход өвчин алга болж байлаа.
Крис өрөөнд орж ирэн газар байгаа намайг харан: чи зүгээр үү?
Би: ммм
Тэрэнд ямар хараал идмэр нь болоод байгаа юм бол? Би намайг жирэмсэн болсонд надад уурлаж байсан харин одоо тэр надад туслаж байна.
Крис намайг орон дээр хэвтэхэд туслан: чи үнэхээр итгэлтэй байна уу?
Би: ммм
Крис миний хажууд суун санаа алдан гарыг минь атгаад: Ларра?
Би:...
Крис: надад хариул даа,чамайг сэрүүн байгааг мэдэж байна аа
Би: юу?
Крис: намайг үнэхээр уучлаарай
Би: юунд?
Крис: б.би чамд муухай хандсанд
Би: юу? "гарыг нь түлхэх"
Крис: намайг үнэхээр уучлаарай,би үнэхээр тэнэг байсан намайг уучлаарай
Дахиад л нулимс минь хацар даган урсаж босож суух гэсэн ч бие минь хэтэрхий сул болохоор Крис надад удаанаар босоход туслаллаа.
Крис: намайг уучлаарай...Ларра намайг уучлаач дээ...би чамд хайртай бас Ш.Шинд б.б.бидний шинэ х.х.хүүхдэд
Эцэст нь тэр зөвшөөрлөө.Би жаргалтай нь аргагүй түүн рүү харан: чи жаргалтай байна уу?
Крис: тийм ээ би жаргалтай байна
Гэнэт Шин хаалга онгойлгон орж ирэн орон дээр минь гарж ирэн намайг тэврээд: ээжээ "уйлах"
Крис: Шин яагаад уйлаад байгаа юм?
Шин: би аав ээжийг хэрэлдэж байхыг сонссон би хэрэлдээсээ гэж хүсэхгүй байна "чангаар уйлах"
Крис: чшшшш
Би: бид дахиж хэрэлдэхгүй ээ,бид чамд сайн мэдээ хэлэх үү?
Крис хөөе Шин чи өмнө танай найз жоохон дүүтэй гэж хэлж байсан тийм үү? "инээмсэглэх"
Шин: тийм ээ би дүүтэй нь тоглосон тэр үнэхээр хөөрхөн би түүнийг санаандгүй түлхчихсэн чинь уйлчихсан гэхдээ үнэхээр хөгжилтэй...үнэхээр хөгжилтэй манай найз дүүтэй болчихсон болохоор тэр цаашдаа гэртээ ганцаараа байхгүй гэж хэлсэн "нэг амьсгаагаар хэлэх"
Крис: тэгвэл чи дүүтэй болно
Шин хэсэг зогсон биднийг харан хөмсгөө өргөн: хаана?
Крис гэдсэн дээр минь гараа тавин: энд
Шин: яагаад тэнд байгаа юм? "гэдсэн дээр гараа тавин"
Би: яагаад гэвэл
Крис над руу харан: ммм...итгэлтэй биш байна
Шин: ээжээ идчихсэн юм уу? "уурлах"
Би бас Крис цочирдон би: үгүй ээ
Шин: тэгээд яагаад?
Крис сэдэв өөрчлөн: Шин-аа хаашаа явмаар байна?
Шин хариулалгүй миний гэдсийг үнсэн: сайн уу?...би чиний ах байна,ээжийг аав шиг битгий уйлуулаарай за юу? Гэж хэлэхэд нь бид бас гайхширч орхиллоо.Дараа нь Крис над руу харан инээмсэглэнь тэр.

---Крисийн хачирхалтай амьдрал "COMPLETE"Where stories live. Discover now