Part 18

1.2K 66 0
                                    

-Хоёр долоо хоногийн дараа-
Орноосоо босон нүүр гараа угаан өглөөний цай хийхээр доош бууж байхад хэн нэгний юм хэрчихийг сонслоо.Энэ мэдээж Чанёол.
Би: юу хийж байгаа юм?
Чанёол эргэн над руу хараад: би өнгөрсөн шөнө жирэмсэн эмэгтэйд сайн зүйлсийг судалж олсон юм "сандал дээр суун" суугаад хүлээж бай
Би: судалсан юм уу?
Үнэндээ хэн нэгэн надад анхаарал тавьж байгаад би их жаргалтай байна.Өнгөрсөн хэдэн долоо хоногт надад анхаарал тавьж тусалж байсан.Би түүнийг надтай байгаад үнэхээр баяртай байна,тэр намайг гунигт зүйлсийг мартуулдаг юм.Яагаад ч юм надад түүний хаппи вирус нөлөөлсөн.
Чанёол: т.тийм ээ "хоол аягалах"
Би түүний хоол авчирахыг харан шүлс минь урсаж байгааг ойлгосонгүй.Хүүхэд маань үнэхээр их өлсөж байгаа бололтой.Гэдсэн дээрээ гараа тавин илсээр та хоёр өлсөж байна уу? Хэмээн шивнэж байв.
Чанёол: хүүхдүүд аль хэдийн өлсчихөө юу? "инээх"
Бид инээсээр би гэдэс рүүгээ харан үнэндээ би ичиж байна.Крис Шиний тухайд би тэдний талаар мартсан юм шиг л харагдаж байгаа.Би одоо ч Шинд санаа зовж байна,тэр надтай энд байсан ч болоосой.Хүүхдүүдээ аавыгаа санаж байна уу? Чамайг санаж байгаа гэдэгт итгэлтэй байна,би ч бас санаж байна.Энийг л бодоход инээмсэглэл минь алгаж болж байлаа.
Чанёол: Ларра зүгээр үү? "халбага өгөх"
Би: баярлалаа "худал инээх"
Чанёол: чи үнэхээр зүгээр үү? "би толгой дохих" энийг сайн идээрэй "шөл өгөх"
Би баярлан инээсээг суух бөгөөд Чанёол өөдөөс минь харан суугаад намайг идэж дууссах хүртэл инээмсэглэсээр харан сууж байлаа.
Би: яагаад намайг хараад байгаа юм?
Чанёол: болохгүй юм уу?
Би: болохгүй
Чанёол: яагаад? "тоглох"
Би: чиний эгдүүтэй байдалд хүүхдүүд минь ухаан алдах гээд байна "тоглох"
Чанёол: тэд илүү эгдүүтэй харагдана гэхэд мөрийцье...ээж шигээ
Энэ нь намайг ичээж бас хацар минь халуун бас улаан болсоныг мэдэрч байна.Чанёол над руу харан инээсээр би үргэжлүүлэн идэж дуусган аяга тавгаа угаалтуур луу хийхээр босоход Чанёол шууд л ирэн миний гарнаас авлаа.Би инээмсэглэн том өрөөнд очин буйдэн дээр суулаа.Дараа нь Чанёол ирэн хажууд минь суун: нуруу нь яаж байна?
Нуруу минь өвдөж байсан ч азаар одоо зүгээр байгаа.Би толгой сэгсэрэхэд Чанёол инээмсэглэн гэдсэн дээр минь гараа тавин илэх нь үргэлж намайг аюулгүй юм шиг мэдрүүлдэг.
Би: би сайн "инээмсэглэх"
Чанёол: тэгвэл...ямар нэг газар руу явмаар байна уу? Дэлгүүр? Эсвэл паркаар алхах уу?
Бид энэ долоо хоног гэртээ байсан болохоор үнэхээр уйтгартай байна.Магадгүй энэ гадагш гарахад сайхан санаа байна.
Би түүн рүү харан: дэлгүүр?
Чанёол: хүүхдийн хувцас авахаар дэлгүүр рүү "гэдэс рүү заах"
Би: бас?
Үнэндээ түүнийг цамц бас малгай авахыг хүсэж байгааг мэднэ.Тэр долоо хоногт нэг удаа шинэ хувцас авах нь энгийн л зүйл,тийм ч болохоор түүний өрөө цамц малгайгаар хөглөрч байдаг.
Чанёол: үгүй ээ зүгээр л хүүхдийн хувцас
Би: за за "толгой дохих"
Би усанд орон бэлэн боллоо.
-Дэлгүүр дотор-
Чанёол: Ларра энийг хардаа үнэхээр хөөрхөн юм аа "ихэр хувцас өргөх"
Энэ үнэхээр эгдүүтэй байсан болохоор инээмсэглэж байсан ч энэ зөвхөн үнийг л харахаас өмнө шүү дээ.Энэ их үнэтэй.
Би: гэхдээ Чанёолаа энэ их үнэтэй юм аа
Чанёол над руу харан: зүгээр ээ
Чанёол хүүхдийн гэсэн бүх л зүйлсийг сонсон би энэ дэлгүүрийг мэдэхгүй болохоор зүгээр л түүнийг даган явж байв.Гэнэт би Крис Шин нартай дэлгүүр гаран миний дургүй хүрч байсан болохоор тэд надад бүх зүйлийг сонгож өгч байсан санаанд орлоо.Магадгүй дэлгүүр хэсэх миний стиль биш байх.Дэлгүүр тэднийг улам л санахад хүргээд байна,тэднийг бодохоо болих хэрэгтэй.Чанёол авсан бүх зүйлийнхээ төлбөрийн хийгээд барин явсаар машиндаа хийн бид парк руу хөдөллөө.
Би гүнзгий амьсгаа аван үзэсгэлэнтэй цэцэгстэй гудамжаар Чанёол хөтлөлцсөөр гараа саван алхаж явлаа.Хүмүүс бидний хажуугаар яван өнгөрөхдөө биднийг харж байгааг анзаарлаа.
-Бурхан минь тэд хөөрхөн юм аа
-үнэхээр хөөрхөн шинэхэн гэрэлсэн хосууд байна
Би хүмүүсийн бидний хөөрхөн гэхийг сонсон: чи сонссон уу? "шивнэх"
Чанёол: тийм ээ "духан дээр минь үнсэх"
Би үнэндээ өөрсдийнхээ харилцаанд будилж орхиллоо.Бид болзож байгаа юм уу? Эсвэл тэр намайг жаргалтай болгох ямар нэгэн юм хийгээд байгаа юм уу? Би өнгөрсөн 2 долоо хоногийн орой түүнийг үнссэнээ саналаа.Бас бид үнэндээ өглөө болтол хамтдаа унтсан.Гэхдээ ямар нэгэн зүйл хийгээгүй.
Чанёол: суух уу?
Би толгой дохин бид нэгэн суудал дээр суун эргэн тойрноо харахад дахиад л Шинийг санагдуулаад байна.Гэнэт нулимс минь урсан хүмүүс болон Чанёолд мэдэгдэхгүй гэсэндээ доош харлаа.Гэсэн ч би уйлахаа зогсоож чадахгүй улам л уйлж байв.Яагаад гэдгийг мэдэхгүй ч би зүгээр л чимээгүй хачин гэгч нь уйлж эхэллээ.
Чанёол: ч.чи уйлаад байгаа юм уу? "санаа зовох" чшшшш "нурууг минь илэх"
Би: би гэртэй харимаар байна "уйлах"
Чанёол: юу?
Би: би гэртээ харимаар байна "ээрэх"
Чанёол: ойлголлоо чшш..гэхдээ уйлахаа боль гуйя "босох"
Би босон тоглоомын талбай руу харвал Шин Крис бас Жисүг олж харах нь тэр.Хүлээгээрэй энэ жинхнээсээ юу? би зүүдэлж байна уу? Тэд Шин Крис Жисүтэй тоглон жаргалтай гэгч нь инээж байлаа.Энэ тэд гэж үү? Үгүй ээ
Чанёол: Ларра бид одоо явах хэрэгтэй "татах"
Би Чанёолыг ч бас тэднийг харсан гэдгийг мэдэж байна.Би Чанёолаас гараа татаж аван тоглоомын талбай дээр Крис Шин хоёрыг Жисүтэй байхыг харахгүй байж чадахгүй нь.Тэд үнэхээр жаргалтай харагдаж байна.Миний нулимс дахиад л хацар даган урсаж эхэллээ.
Чанёол: Ларра
Би дэндүү уурандаа тэднийг зүг алхахад Чанёол: Ларра зогс гуйя гэж хэлэн гарнаас минь барихад нь би түлхэхэд тэр намайг зүгээр л даган явлаа.Дараа нь Крис над руу харахад Жисү Шин ч даган харлаа.Шин намайг тэврэхгүй юм уу? Би үнэндээ тэрийг хүлээж байсан ч Шин юу ч хийсэнгүй.Крис Жисүг татан Жисү Шиний гарнаас барилаа.Би Жисүгийн өмнө очин зогсоод түүнийг алгадаж орхилоо.
Крис: Ларра "орилох"
Чанёол: боль Ларра
Жисү уурласан байртай над руу харан хацраа барин зогслоо.
Жисү: чи юу хүссэн юм? "орилох"
Би: би хүүгээ хүсэж байна гэж хэлэн Шинийг таттал тэр намайг түлхэн гайхшруулж орхилоо.Тэр яг л намайг үзэн ядсан юм шиг харагдаж байна.
Шин: зүгээр л яв "орилох"
Миний нулимс урсаж зүрх минь зогс шиг л болох нь тэр.Би тэдэн рүү харан: яасан бэ? Шин ээжийгээ санаагүй юм уу? "уйлах"
Шин толгой сэгсрэх нь тэр.
Би Крис рүү харан: чи юу хийсэн юм?
Крис: юу? энэ хангалттай биш байна уу? Бид хамтдаа жаргалтай амьдарч байгаа чи яагаад Чанёолтой жаргалтай амьдарч болохгүй гэж? Чи надад юу хийсэнээ санахгүй байна уу?
Чанёол: хён...тэр алдаа байсан
Крис: би одоо гэр бүлтэй та 2 одоо эхлэх хэрэгтэй
Гэр бүлээ? Гэхдээ Шин одоо ч минийх.Крисын бас миний хүүхэд дотор минь байхад би яаж Чанёолтай эхлэж чадна гэж? Ямар ч үг амнаас минь гарахгүй байсан болохоор би хариулсангүй.Шин өмнө яг л надаас хөтөлдөг байсан шигээ Жисүгээс хөтөлж Крис Жисүг хамгаалж байна.Энэ болж буй зүйлд итгэж чадахгүй байна.Би энд бууж өгөх хэрэгтэй,надад өөр хийж чадах зүйл байхгүй.
Би: Шин
Шин: би таныг үзэн ядаж байна "орилох"
Би: яагаад? Яагаад ээжийгээ үзэн ядсан юм? "уйлах"
Жисү: зүгээр л биднийг орхи "орилох"
Би: гэхдээ миний хүү тэнд байна "Шин рүү заах"
Жисү: тэр чамайг үзэн ядаж байгаа,хүн бүр чамайг үзэн яддаг,чи бол бүх хүнээс анхаарал хүсэдг гичий "орилох"
Крис түүнийг тайвшруулахыг хичээж байгаа харан оюун бодол минь хоосорч орхиллоо.
Чанёол: Ларра явцгаая "гарыг минь татах"
Би: Крис чи надад намайг орхихгүй гэж амласан ш дээ "дуу нь намсах"
Крис: намайг...уучлаарай...гэхдээ
Жүси Крисын яриаг таслан: би жирэмсэн түүнийг хүүхдийг тээж байгаа
Миний зүрх яг л хэдэн хэсэг бутарч байгаа юм шиг мэдэрч байна.Юу? үгүй ээ үгүй
Би: юу? Крис...Крис энэ хүүхэд юу юм? "гэдсээ илэх"
Крис хариулалгүй доош харахад Жисү: наад хүүхдээ авхуул
Би: амаа тат "орилох"
Чанёол гарнаас минь татан: зүгээр л явцгаая хэрэггүй ээ Ларра гэж хэлээд гарнаас минь татан би түүнийг даган явсаар машинд суун гэрийн зүг хөдөллөө.Нүүрээ нуун уйлан явсаар гэртээ ирэн би шууд л өрөөндөө орон хаалгаа түгжлээ.Чанёол намайг зогсоож чадах зүйл байхгүй гэдгийг мэдэх болохоор юу ч дуугарсангүй.Шин намайг үзэн ядаж,Крис намайг үл тоож,Жисү түүний хүүхдийг тээж байгаа.Жисү надаас бүх зүйлийг минь хулгайлчихлаа.Авхуулах? би тэгэх хэрэгтэй юу? Би цаашид дотор минь байгаа ихрүүдийг тээж чадна гэж бодохгүй байна.Би авхуулах хэрэгтэй эсвэл өөрийгөө алах хэрэгтэй.Одоо миний хайртай бүхэн намайг үзэн ядаж байгаа амьдрал хэрэггүй,надад одоо юу ч байхгүй.Би өөрийгөө ална эсвэл тэднийг ална.Ор налан газар суун чангаар уйлж эхэллээ.

---Крисийн хачирхалтай амьдрал "COMPLETE"Where stories live. Discover now