Part 17

1.3K 63 1
                                    

-Чанёолын талаас-
Би Ларраг шалан ухаан алдан унахыг харан би үнэхээр үнэхээр их санаа зовж байв.Дэндүү цочирдсон байсан болохоор юу хийхээ мэдсэнгүй.Түүнийг өргөн буйдан дээр хэвтүүлэн өөрөө өөрөөсөө юу хийхээ асууж байв.Бурхандаа баярлалаа,тэр жирэмсэн гэдэс үнэхээр том болохоор би түүнийг өргөж чадлаа.Хэдэн минут бодсоны эцэст эмч дуудан удалгүй эмч ирэн би эмчид түүний байгаа байдлын талаар хэлэн Ларрагийн цонхигор царай руу харлаа.Эмч эд зүйлсээ аван Ларрагийн цамцыг тайлан гэдсэн дээрээ хүрэн үзэж Ларра миний эхнэр би хүүхдийнх нь аав биш болохоор би түүнийг харах ёсгүй учир зүгээр л ард нь зогсон тэднийг харж байлаа.Үнэнийг хэлэхэд Ларра газар үнэхээр хүчтэй унасан болохоор би үнэхээр санаа зовж хүүхдэд нөлөөлсөн болов уу гэхээс айж байна.
Эмч босон: ммм чи түүнийг нөхөр уу?
Би: үгүй ээ би биш
Эмч: би хүүхдийг үзэх хэрэгтэй байгаа болохоор эмнэлэг авч явах хэрэгтэй байна
Эмч хүүхдийн талаар хэлэхэд би үг дуугарч чадахаа болих нь тэр.Хүүхэд зүгээр үү? Би хэдий аав нь биш ч энэ надад хамаатай асуудал.
Би: з.за "толгой дохих"
Эмч: за би тэгвэл түргэн дуудлаа "утасаар ярих"
Удалгүй түргэний машин ирэн Ларраг аван явж би араас нь машинаараа даган явлаа.
-Эмнэлэг дээр-
Тэд Ларраг төрөх тасагт хэвтүүлэн би эргэн тойрноо харахад дүүрэн жирэмсэн эмэгтэйчүүд байв.Вуав тэднийг нөхөртэйгээ байхыг мөн нэг хосыг эхнэрийнхээ гэдсэн дээр гараа тависан байхыг харлаа.Үнэхээр хөөрхөн юм.Энэ намайг яагаад ч юм хүүхдийг болохыг хүсэхэд хүргэх нь тэр.Би Ларрагийн хажуугийн сандал дээр суун харвал түүний царай одоо ч цонхигор байх бөгөөд уруул нь хатаж хуурайшсан гэдэс нь том байв.Гэнэт эмч ирэн би босон
Би: сайн байна уу? "бөхийх"
Эмч: сайн байна уу? Би хүүхдийг шалгах хэрэгтэй байна тийм болохоор хэт авиан дохио ашиглана таны санаа зовохгүй гэж найдаж байна
Би: тийм ээ яв даа "толгой дохих"
Сувилагч ямар нэгэн зүйл авчиран би Ларрагийн хажууд зогсон тэднийг харан зогсоно.Эмч Ларрагийн цамцыг нь аван өмдийг нь доошлуулж байв.Би анх удаа болохоор харахад надад эвгүй ч тэгэх хийх хэрэгтэй.Эмч Ларрагийн гэдсэн дээр шингэн зүйл асган дараа нь өнөөх зүйлээ гэдсэн дээр нь гүйлгэж байлаа.Тэрээр нэгэн зургийг ажиглаж байхад би одоо үнэхээр сонирхол хөдөлж байв.Тэр дууссан биднийг 30 минут орхин явсаны эцэст ирлээ.
Би: эмчээ тэр ямар байна? Хүүхэд?
Би яг л түүнийг нөхөр шиг нь санаа зовж байгаа нь илт мэдэгдэж байлаа.
Эмч: хүүхдийн тухайд сайн мэдээтэй,би хоёр хүүхдийн зүрх цохилохыг олссон энэ нь ихэр гэсэн үг "инээмсэглэх"
Би: юу? Ихэр? Үнэхээр үү? "нүд нь томрох"
Эмч толгой дохин би Ларра болоод түүний гэдэс рүү харан үнэхээр жаргалтай гэгч нь инээмсэглэж байв.Ларраг 3 сартай ийм гэдэстэй гэхэд гайхах юм алга.Хамгийн эхлээд Крис мэдэх ёстой ч би түүнд хэлнэ гэхээс тэсч чадахгүй нь ээ.Шин над шиг жаргалтай байна гэдэгт итгэлтэй байна.
Эмч: гэхдээ ноён Пак надад муу мэдээ байна
Би түүн рүү үргэжлүүл гэсэн шиг харахад тэр: та мэдэх байх,жирэмсэн эмэгтэй стрессэнд орох ёсгүй энэ хүүхдийг зулбахад хүргэнэ мөн хатагтай Ларра одоо үнэхээр их стрессдсэн байгаа болохоор тэр ухаан алдсан юм бас тэр үнэхээр бие султай болохоор түүнд амарч хоол сайн идэх хэрэгтэй гэж хэлээрэй,хэрвээ тэгэхгүй бол ургууд зулбаж магад
Энэ бүгд Крисээс болсон гэж бодож байна.Зулбах? үгүй ээ би хүүхдүүдэд тийм зүйл болгохгүй.
Би: ойлголлоо,тэр гэр рүүгээ хэзээ явж болох вэ?
Эм: удахгүй гэр рүү авч явж болно оо,тэр сэргэхэд зүгээр болсон байна аа "явах"
Дараа нь би Ларраг сэргэхийг хүлээж байв.Тэр үнэхээр ядарсан харагдаж байгаа ч хүүхэд зүгээр байгаа.Би Крисд хэлэх хэрэгтэй юу? тийм? Үгүй ? тийм? Үгүй ? тийм? Үгүй ? тэр аав нь болохоор би түүнд хэлэх хэрэгтэй,яг одоо Крисын ярихыг хүсэхгүй байгаа хүн би гэдэгт итгэлтэй байгаа болохоор би л зөвхөн ярина.Утасаа аван түүн рүү залгаж эхэллээ.
Крис: за? Юу хүсээв? "ууртай өнгө аястай хэлэх"
Би: би чамд хэлэх зүйл байна
Дараа нь би хэсэг чимээгүй болон: Ларра одоо эмнэлэгт байгаа,тэр ухаан алдчихсан эмч хэлэхдээ...хоёр ихэр хүүхэдтэй гэж хэлсэн
Крис: тэгээд би туслах юм шиг байна уу?
Би: хён,би түүнийг зориуд үнсээгүй энэ алдаа байсан юм за юу? намайг сонсож байна уу?
Крис: ямар ч байсан Чанёол түүнтэй бас хүүхэдтэй нь хөгжилтэй байгаарай,би түүнийг чамд өглөө,надад дахиж хэрэггүй "уурлах"
Надад өгөх өө? Энэ хүүхэд ямар нэгэн эд зүйл юм уу? Түүнийг миний хийсэн зүйлийг уучлахгүй гэдгийг мэднэ ээ гэхдээ одоо энэ хүүхэд түүнийх.Тэр тэгэж хэлэх хэрэггүй байсан юм.
Би: юу? хён хён? "тасрах"
Би түүнд Ларраг ч бас хэлэх хэрэгтэй байсан болохоор дахин түүн рүү залгахад аз болж тэр утасаа авлаа.Энэ яг л Крис Ларрагийн бас хүүхдийнхээ байгаа байдлыг илүү мэдэхийг хүсэж байгаа мэт санагдаж байв.Би түүн рүү үргэлж залгаж хэлж байна аа.
Би: хён битгий утасаа тавиарай,би Ларрагийн талаар хэлэх хэрэгтэй байна
Крис: тэднийг ав,надад дахиж тэд хэрэггүй бас нэг зүйл чи түүнийг үнсэж байхдаа намайг бодсон уу? Би чиний найз Чанёол,чи муу урвагч "орилох"
Дараа нь тэр миний хэлэх гэсэн үгийг сонсол үгүйгээр утасаа тасалчихлаа.Одоо надад түүн рүү мессеж бичих ганц л сонголт байна.
To: Крис
Хён та намайг уучлахгүйг мэднэ ээ гэхдээ тэр зүгээр л алдаа байсан гэдгийг мэдчих.Ларраг ямар байдалтай байдгийг та мэдэхгүй.Тэр дотроо 2 ихэр хүүхэд тээн бие султай түүний хажууд хэн ч байхгүй ялангуяа нөхөр байхгүй тэр үргэлж өрөөндөө орон уйлдаг.Таныг бодсоноос болоод тэр стрессдэх нь хүүхдэд сайн биш гэж эмч хэлсэн,гуйя зүгээр л түүний хажууд байчих,таныг одоо ч тэдэнд хайртай гэдгийг мэдэх болохоор л хэлж байгаа юм шүү
Түүнийг миний энэ мессежийг уншина гэж найдаж байна эсвэл магадгүй дараа нь миний юу гэж хэлсэнийг мэдэх байх.Крис намайг урвагч гэж хэлэхэд би Ларраг үнссэндээ гэмшсэн.Сайн найзынхаа эхнэрийг үнссэндээ- үгүй ээ хайртай болсондоо.Би юу хийхээ мэдэхгүй нь,энэ бүгд миний буруу шиг мэдрэгдэж байна,тийм ээ миний буруу.Би түүнийг үнсээгүй бол ийм зүйл болохгүй байсан юм.Би Ларраг том гэдэстэй ухаангүй хэвтэхийг нь харан сууж байхад гэнэт Ларра гараа гаран дээр минь Крис хэмээн амандаа шивнэж байв.
Би түүн рүү ойртон: Ларра "шивнэх"
Дараа нь тэр нүдээ удаанаар нээн ийш тийш харж байлаа.
Би: Ларра чи одоо зүгээр үү?
Ларра: аааааххх толгой өвдөж байна "нүдээ аних"
Би эмч дуудах товчийг даран: чшшш зүгээрээ хүлээгээрэй
Хэдэн секундын дараа эмч сувилагч орж ирэн: за? Ноён Пак
Би: тэр толгой өвдөж байна гэж хэлсэн тэр зүгээр үү?
Эмч түүнийг үзэж байхад зүрх минь түргэн цохилож байв.
Эмч: тэр зүгээр байна аа,битгий санаа зов та одоо түүнийг гэр рүү аваад явж болно оо "явах"
Би түүний хажууд суухад тэр одоо ч нүдээ анисан хэвээр байх бөгөөд хацраар нь нулимс урсаж байх нь тэр.
Би: Ларра?
Тэр нүдээ нээн над руу хараад: Чанёол х.х.хүүхэд?
Би инээмсэглэн түүнд ихэр гэдгийг нь хэлэх хэрэгтэй гэж бодож байна.
Би: ТЭД зүгээр ээ
Ларра: мм? Тэд? "ихэр татах"
Би: тэд ихрүүд "инээмсэглэхээ болин" яасан? Жаргалтай биш байна уу?
Ларра доош харан дахиад л уйлан: үгүй ээ Чанёол би үнэхээр жаргалтай байна гэж хэлэн над руу харан инээмсэглэсэн ч уйлсаар байв.Энэ баярын нулимс уу? Тэр гэдсэн дээрээ гараа тавиж байв.
Би: гэхдээ Ларра муу мэдээ байна
Ларра: юу? убба "санаа нь зовох"
Би санаа алдан: чи хоол сайн идэж,амрах хэрэгтэй чиний бие...ихрүүдээс болоод үнэхээр сул байгаа,битгий өөрийгөө стрессдүүл тэгэхгүй бол хүүхдүүд...з.зулбаж магадгүй
Ларра: хммм "толгой дохин доош харах" би гэр рүүгээ явмаар байна бас зайрмаг бялуу идмээр байна гэхдээ
Би: гэхдээ юу гэж?
Ларра: гэхдээ би кимчитэй зайрмаган бялуу идмээр байна,сайхан сонсогдож байна уу?
Би: юу?
Би үнэхээр цочирдож орхиллоо.Кимчи+зайрмаган бялуу? Үнэхээр үү? Энэ жирэмсэн эмэгтэйн хүсэл юм уу?
Би: ойлголлоо "инээмсэглэх"
Дараа нь бид гэртээ харихаар бэлэн боллоо.Түүний инээмсэглэхийг харах сайхан байна.Тэр одоо явах замдаа Крис бас Шиний тухай юу ч хэлсэнгүй.Удалгүй бид гэртээ ирэн би түүнд кимчи болон зайрмаган бялуу хийж өглөө.Би Ларраг үнэхээр идээд байгаад итгэж чадахгүй нь ээ.Энэ хоол жоохон муухай харагдаж байгаа ч Ларраг идэхийг харж байв.Үнэхээр өхөөрдөм юм.
-Ларрагийн талаас-
Дотор минь кимчи эсвэл зайрмаган бялуу иднэ хэмээн маргаж байв.Энэ жаахан хачин ч үнэхээр амттай.Би Чанёолын хачин царай гарган харахыг харлаа.Чанёол надад стрессдэх хэрэггүй гэж хэлэхэд би шууд л амьдралаа шинээр эхлэх хэрэгтэй гэж бодсон.Ямар ч Крис Шин байхгүйгээр одоо зөвхөн би Чанёол бас хүүхдүүдтэйгээ.Үнэндээ гунигтай байгаа хэдий ч одоо дотор минь байгаа хүүхдүүд л чухал байна.Тэд надад байгаа ганц зүйл.Гэхдээ Шин,би түүнийг санаж байна,үнэндээ бас үнэхээр санаа зовж байна.Жисү бас Крисын ээж Шинд ямар нэгэн зүйл хийвэл яах вэ? гэхдээ би одоо ч Крисд итгэж байна.Крис тийм зүйл болгохгүй байх.Өнөөх зүйлээ идэж дууссаны дараа хувцасаа солихоор өрөө рүүгээ явлаа.Одоо гэдэс минь том болсон болохоор би жирэмсэн эхийн хувцас өмсөж байгаа ч ичиж санаа зовж байна.Дараа нь том өрөө рүү очин зурагт үзэж байхад Чанёол хажууд ирэн суулаа.
Чанёол: сайн уу?
Би: сайн уу?
Бид дахиж үг дуугаралгүй зурагтандаа анхаарлаа хандуулсан байв.Үнэндээ бид Пороро үзэж байна,магадгүй энэ хүүхдүүдээс болоод хүүхэлдэйн кино үзэх дуртай болж байгаа.Дараа нь үзэж дуусаад өрөөндөө орон орон дээрээ суугаад нүдээ анин намайг жаргалтай болгох зүйлсийг бодож байв.
Гэнэт хаалга тогшиход би: хммм?
Чанёол орж ирэн: Ларра?
Гэрэл унтраастай байгаа болохоор тэр намайг унтсан эсэхийг мэдэхгүй.Тэрээр дөхж ирэн орны буланд суулаа.
Би: яасан? "түүн рүү харах"
Чанёол: би чамайг зүгээр байгаа эсэхийг л шалгаж байна "инээмсэглэх"
Би: би сайн
Хэдэн секунт чимээгүй байсаны эцэст Чанёол: Ларра? "над руу харах"
Би: ммм
Чанёол: тэднийг санахгүй байна уу? Крис Шин?
Би түүн рүү харахаа болин хана руу хараад: тийм ээ гэхдээ...би нэг зүйлд анхаарлаа хандуулахаар хичээж байна
Чанёол: юунд?
Би: ихрүүд "гэдсээ илэх"
Чанёол: үнэндээ би энд чамайг үнссэндээ уучлалт гуйхаар ирсэн юм,би чамайг үнсээгүй бол Крис чамайг орхихгүй байсан юм намайг үнэхээр үнэхээр уучлаарай,би та хоёрыг хамт нь байлгана гэж амлаж байна энэ бүгд миний буруу би тэгээгүй бол
Би: амлахаа боль,хүмүүс ямар нэгэн зүйл амлахыг үзэн яддаг
Чанёол: энэ миний буруу байсан,би чамайг татаж үнссэн тийм биз дээ? уучлаарай
Би: уучлал гуйх болио,энэ бас миний ч буруу "тоглон гарыг нь цохих"
Тэр толгой дохисон ч гунигтай хэвээр л байв.Чанёол үнэхээр бидэнд туслах юм шиг харагдаж байна.Тэр удахгүй сайн нөхөр бас сайн аав болно гэдгийг тангараглья.
Чанёол: би чамд хайртай гэхэд миний нүд томрох нь тэр.Юу гэсэн үг юм бол? Тэр найзын хувиар ярьж байна уу? Би үнэндээ түүнд найзаас ч илүү дуртай,надад тусламж хэрэгтэй гунигтай үед үргэлж хажууд минь байдаг.Би яг л түүнд Крисээс ч сайн юм шиг мэдрэгдэж байна.Би түүнд юу гэж хариулахаа мэдэхгүй байна.Бид нэгнээ ширтэн намайг би ч бас чамд хайртай гэж хэлэх хүртэл эвгүй байлаа.Чанёол над руу дөхөн хацранд минь хүрэхэд хацраар минь нулимс урсахыг мэдсэн юм.Тэр нулимсыг минь арчиж миний өмнө суух түүнийг би ширтэн гэнэт түүнийг татан гараа хүзүүгээр нь ороон тэвэрсээр үнсэх нь тэр.Тэр эхэндээ цочирдсон байсан ч дараа нь тэр ч бас намайг үнссэн юм.Дараа нь....

---Крисийн хачирхалтай амьдрал "COMPLETE"Opowieści tętniące życiem. Odkryj je teraz