Part 14

1.3K 63 0
                                    

-Крисын талаас-
Түүний уйлж байгааг харах үнэхээр гунигтай юм,би харж чадахгүй нь.Хэрвээ энэ кино бол гунигтай хэсэг дэндүү их юм.Ларра намайг Шинд хэлэхийг хүсэхгүй байгаа болохоор оронд нь бид худлаа хэлж энэ газраас нүүж байгаа гэж хэлсэн.Энэ түүнд худлаа хэлэх гэнэтийн шийдвэр түүнийг өвтгөхгүй байх ганц арга.Үнэндээ Чанёол эхлэлээс нь л мэдэж байсан бас Шин Ларраг сайн дураараа гэртээ байлгахаар болсон.Би үгүй гэж чадахгүй тэр чинь миний найз бас бид Ларра Чанёол бид удаан хугацааны турш нэгнээ мэднэ тийм болохоор зүгээр гэж бодож байна.Санаа зовохоо боль Крис.Би одоо Ларраг шалан хувцасаа баглан цахилгаандаж байгааг харж байна.
Би: Ларра...тусламж хэрэгтэй юу? "хажууд нь очих"
Би түүний уйлахыг сонслоо.
Би: чи зүгээр үү? Ммм чи зүгээр болно оо Ларра "нурууг нь илэх"
Ларра: хмм зүгээр ээ чи Шиний хувцасыг янзлахад туслах уу? "Шиний хувцасыг заах"
Тэр үнэхээр гунигтай харагдаж байна би ч бас.
Би: ямар нэг зүйл хэрэг болвол зүгээр л намайг дуудаарай гэж хэлэн босоод Шиний өрөө рүү ороход яг л Ларра шиг шалан дээр суун хувцасаа янзалж байв.
Би: Шин аа зүгээр ээ? "хувцасыг нь авах" энэ "цүнхэнд нь хийх"
Шин: ааваа "хувцасаа барисаар над руу харах"
Би: хмм
Шин: би энэ гэрээс явмааргүй байна,би одоо ч өрөөндөө цэнхэр машинан орон дээрээ баймаар байна
Би цэнхэр машинан ор луу харвал бид тэр өдөр дэлгүүр хэсэж явахдаа авсаныг минь сануулж байв.Би нулимстай нүдээр түүн рүү харан инээмсэглээд нулимсаа арчлаа.Би ийм зүйл хийж байгаадаа итгэж чадахгүй нь,яагаад ч юм гарын үсэг зурсандаа харамсаад байна.Хэрвээ би хийгээгүй бол Ларрагийн гэдсэнд байгаа хүүхэд өнөөдрийг хүртэл байхгүй байсан юм.Би Шинд ву гэж хариулахаа мэдэхгүй болохоор чимээгүй л үргэжлүүлэн хувцасыг нь янзалж байв.
Шин: ааваа бид яагаад явах ёстой юм?
Миний зүрх хурдан хурдан цохилож: мм...аав нь үнэхээр завгүй байгаа тийм болохоор авга Чанёол ах нь ээж та 2г туслаж авч явна
Хүүдээ ингэж худлаа хэлсэн нь намайг улам гуниглуулж байлаа.
Шин: ээж өвдсөн болохоор уу?
Би: тийм ээ...чи үнэхээр ухаантай юм аа "инээмсэглэх" Шн амлаж чадах уу?
Шин: юун амлалт?
Крис: ээжийнхээ гэдсэнд байгаа жоохон дүүгээ харж хандана гэж бас ээжийгээ амлаж чадах уу?
Би Шинд амлалт бүтээх гэж оролдож байна,энэ магадгүй бидний сүүлийн удаагийнх байж магад.
Шин: за...ааваа "толгой дохих"
Би Шиний үсийг сэгсийлгэн жаргалтай гэгч нь инээмсэглэлээ.Тийм болохоор тэр намайг гунигтай байгааг анзаарахгүй.Дараа нь Шин надад туслан түүний тоглоом бас бус зүйлсийг нь цүнхэнд нь хийж байлаа.Гэнэт би удаан харагдаагүй номыг олон түүнийг аван нээн үзвэл зургийн албум байв.Нэг нэгээр нь хуудсуудыг нь эргүүлэн үзэхэд намайг буцаан сайхан үеийг минь санагдуулж байв.Энэ зураг бид гэрлээд бидний анхны Жэжү арал руу бал сараар явж байсан зураг байна.Би үнэхээр жаргалтай харагдаж байна.Нулимс минь нэг нэгээр унан доош зураг руу унах хүртэл би уйлж байгаагаа ойлгосонгүй.Харин энэ зураг бидний анхны хүүхэд Шин.Шинийг төрүүлж байх үеийн мэдрэмжийн үгээр яаж тайлбарлахаа мэдэхгүй нь.Шин үнэхээр гайхалтай,түүнгүйгээр миний амьдрал ямар байхыг мэдэхгүй нь.Энэ үед Ларра ажил хийгээд өдөр нь их бухимдаг байсан Шин байдаг болохоор тэр өдөр аз жаргалтайгаар дуусдаг байсан юм.Хэдэн жилийн дараа би Ларрад яах гэж хүйтэн ханддаг байсанаа мэдэхгүй байна.Би үнэхээр тэнэг...Дараагийн зургийг нь хараад шууд л Шиний цүнхэнд өнөөх албумыг хийн нулимс минь яг л ус урсаж байгаа юм шиг урсан би арчсаар л...би өнөөдөр инээмсэглэх ёстой зөвхөн өнөөдөр.Би юм аа баглаж дуусан Ларра Шин явахад бэлэн боллоо.Би тэднийг ачааг машиндаа хийн хэн нэгнийг дуудаж Чанёолын гэр рүү Шиний орыг ачилаа.Шин ороо авч явна гэж бодоогүй гэдэгт итгэлтэй байна. Би Чанёол руу залган
Чанёол: байна уу?
Би: байна уу Чанёол аа
Чанёол: за хён Ларра ямар байна?
Гайхалтай тэр намайг ямар байгааг асуусангүй гэхдээ Ларраг асуулаа.
Би: тийм ээ зүгээр бид удахгүй очно
Чаёнол: за би хүлээж байя гэх түүний хоолой жаргалтай сонсогдож байна.Одоо...тэр намайг илүү сэжиг төрүүлээд байна.Магадгүй би хэтэрхий их бодоод байгаа байх.
Чанёол: баяртай хён "таслах"
Би хөлийн чимээ сонсон дээд давхраас Шин Ларра бууж ирэн бид машиндаа суун хөдөллөө.
Ларра өнөөдөр бага зэрэг ярисангүй.Тэр цонх руу харан явж байв.
Би: Ларра чи зүгээр үү? "хоолой нь чичрэх"
Ларра: би сайн биш байна гэж хэлээд суудал налан нүдээ аниллаа.Өнөөдөр бидний маргааны дараа тэр үнэхээр хачин байгаа.Би хойш Шин руу харахад тэр гүн гэгч нь унтаж байв.Удалгүй бид ирэн Чанёол байшин руу юм аа оруулахад туслаж байв.
Би: сайхан байшин байна
Чанёол: тийм ээ "инээмсэглэх"
Би Ларра Шинийг сэрээн байшин руу орон Ларрад ямар нэгэн юм болсон бололтой тэр үнэхээр цонхигор харагдаж байна.Тэр машинаас буун бараг л унах шахан азаар би түүнийг барьж авлаа.Би түүнд буйдан дээр болгоомжтойхон суухад нь туслаллаа.
Чанёол: хён...тэр Ларрагийн өрөө "заах"
Би: Ларра чи амрах хэрэгтэй
Салалтын тухайд тэр үнэхээр гунигтай байгааг би мэднэ гэхдээ тэрний царай үнэхээр цонхигор бие нь сул харагдаж байна.Тэр юу ч хэлсэнгүй.Би Чанёолын заасан өрөөнд ороход нь туслан хаалгийг нь онгойлговол Чанёол түүний өрөөг үнэхээр сайн бэлдэж шууд л түүнийг орон дээр нь хэвтүүллээ.Тэр нүдээ анин хэвтэхэд нь би түүний хөнжилийг нь нөмрүүлэн өрөөнөөс нь гарах гэхэд Ларра гарнаас минь атган гунигтай гэгч нь харлаа.
Ларра: надтай үлдээч..Крис гуйя
Түүний нулимсыг харах нь намайг үнэхээр өвтгөж байна.
Би: за гэж хэлэн толгой дохисоор хажууд нь суун үсийг нь илэн нулимсыг нь арчлаа.
Крис: Крис...би айж байна энд чам үгүйгээр ганцаараа унтмааргүй байна,би гэр лүүгээ явмаар байна "уйлах"
Би: Ларра...чшшш...зүгээр л амар
Би түүнд юу гэж яаж хариулахаа мэдэхгүй байна.Би цаашдаа энд түүнтэй байхгүй нь тодорхой шүү дээ.Тэр амрах хэрэгтэй,энэ хүүхдэд муу.
Би: битгий санаа зов доо Ларра,чи энд зүгээр байна за юу?
Би юу хийх хэрэгтэй юм бол? Тэр эцэст нь унтаж би гэрлийг нь унтраан өрөөнөөс нь гарлаа.Дараа нь би Шин Чанёолыг буйдан дээр суун ярилцан инээлдэхийг харлаа.
Би: залуусаа яагаад инээсэн юм?
Шин: юу ч биш дээ ааваа
Гэнэт утас дуугаран хэн гэдгийг нь харахаар аван харвал ээж гэхдээ би таслаж чадахгүй.
Би: за ээжээ
Ээж: чи энд хэрэгтэй байна,хуримын өдрөө Жисүд өмсөх даашинзыг нь сонгох хэрэгтэй байна "таслах"
Би буцан халаасандаа хийлээ.Надад Жисүтэй гэрлэхээс өөр сонголт байхгүй,би үнэндээ ээжийг ойлгохгүй байна,хэрвээ ээж надад хайртай байсан бол миний сонголтыг хүлээн зөвшөөрөх байсан.Би Жисүтэй гэрлээд хэзээ ч түүнд хүрэхгүй,түүнийг жаргааж чадахгүй амлая.
Би: Чанёол би одоо явлаа,тэднийг сайн хараарай "гутлаа өмсөх" Шин аа аав нь одоо завгүй болохоор явлаа,амлалтаа санаарай за юу? "тэврэх"
Шин: ааваа хоолоо идэхээ мартав аа "даллах"
Би толгой дохисоор машиндаа суун ээжийн гэр зүг явлаа.
-Ларрагийн талаас-
Крис намайг энэ өрөөнд ганцааранг минь үлдээчихсэн.Би амрах гэж хичээсэн ч нүдээ аньж чадахгүй нь.Айж байна,би ганцаараа үлдмээргүй байна.Тэр надад бид сална гэж хэлсэнээс хойш би түүнтэй яриагүй.Би үнэхээр гунигтай байна гэтэл Крис зүгээр харагдсан.Би түүнд хамаатай юм уу? Хүүхэд? Шин? Би одоо хагас цаг ийм байдалтай хэвтэж байна.Орноосоо босон өрөөний гэрлийг асаавал би бараг л цочирдож орхиллоо.Учир нь энэ өрөө үнэхээр үзэсгэлэнтэй,цэцэгтэй ягаан өнгөтэй...энэ өрөө надад хангалттай.Өрөөнийхөө нойлыг мөн эд зүйлсийг нь харан дош буун Шинийг харахаар шийдлээ.
Би өрөөнөөсөө гаран гаран: Чаёнол убба Шин "орилох"
Гэтэл ямар ч хариу алга.Тэд хаана байгаа юм бол эсвэл над хаа нэг тийшээ явчихсан юм уу над үгүйгээр.Би ганцаараа үлдэхийг үзэн яддаг.Тэднийг гал тогоо угаалгийн гэх мэтчилэн хайвал тэд алга байв.Тэднийг хайхад хүч минь барагдсан болохоор яг л өмнөх шигээ буйдан дээр суулаа.Би энэ хэдэн өдөр өвчтэй байгаа..би дахиад л тэднийг хаана байгаа бол хэмээн бодож эхэллээ.Одоо бараг 6 цаг гэнэт би үүднээс инээлдэх мөн хөлийн дуу сонсон үүд рүү очвол Шин Чанёол тортой зүйлс барисаар орж ирлээ.
Би: залуусаа та нар хаана байсан юм? "уурлах"
Шин: бид дэлгүүр явсан юм ээжээ "над руу дөхөх"
Би тэднийг даган: ааааш надад ямар нэгэн юм болвол яах юм? "орилох"
Гэтэл тэдний хэн нь ч тоолгүй зайрмаг идэн зурагт үзэн сууна.
Чанёол: Ларра зайрмаг идмээр байна уу?
Би зайрмаганд хайртай болохоор үгүй гэж хэлж чадахгүй.Би зайрмагийг нь аван тэдэнтэй хамт идлээ.Би буйдан дээр суун зурагт үзэх гэж хичээсэн ч харамсалтай нь зурагт миний стиль биш.Би зурагт үзэх дургүй.Чанёол Шин зурагтанд анхаарлаа хандуулан тэдний зурагт үзэх нь үнэхээр хөгжилтэй.Шин зурагт үзэн инээх нь намайг жаргалтай болгож байв.Шин Крисээс холдон үнэхээр жаргалтай байна гэхдээ Крис яаж биднийг мэдэх вэ дээ.Үнэндээ Шинд бидэнд юу болсон талаар хэлэхэд цаг хэрэгтэй.
Чанёол: чи зүгээр үү?
Би: аан тийм ээ би зүгээр "хоолой чичрэх"
Чанёол: итгэлтэй байна уу?
Би: т.тийм ээ
Гэнэт нуруугаар минь өвдөн: ааааа "ёолох"
Шин Чанёол цочирдон: ээжээ зүгээр үү?
Би: юу ч биш дээ "хуурамч инээмсэглэх"
Би нууруундаа массаж хийхээр хичээж байхад би Чанёол над руу харж байгааг харан өөдөөс нь юу гэсэн царай гаргалаа.
Чанёол: тусламж хэрэгтэй юу?
Тэр надад туслах гэж хичээж байгааг мэднэ гэхдээ хэрвээ Чанёол миний нуруунд хүрвэл хачин биш гэж үү?
Би: ммм...үгүй ээ баярлалаа "инээмсэглэх"
Гэхдээ тэр зурагтандаа анхаарлаа хандуулж чадахгүй байв.Над руу харахад нь би түүн рүү харахад тэр харахаа боличих нь.Үнэхээр эвгүй.

---Крисийн хачирхалтай амьдрал "COMPLETE"Where stories live. Discover now