Part 22

1.3K 65 3
                                    

Миний нүд томорсоор: Чи...чи..яагаад энд байгаа юм Крис?
Тэр над руу харахгүй ч түүний уруул...түүний нүд...түүний хамар бас түүний царай,би түүнийг санасан.Зүрх минь яг л дэлбэрэх гэж байгаа юм шиг хурдан хурдан цохилж байна.Миний нүднээс нулимс урсах нь тэр.Би яагаад уйлаад байгаа юм?
Би: Крис
Крис: Шин...явцгаая "хүйтнээр хэлэх"
Шин толгой сэгсэрэн миний ард нуугдлаа.
Крис: Шин чи надад энд хэдхэн минут уузана гэж амалсан "дуу нь өндөрсөх"
Би яагаад гэдгийг мэдсэнгүй,Крис Шинийг барих гэж оролдох хооронд би босон хоосон хана руу харан оюун бодол дотроо өөрийгөө сэрээхээр оролдож байв.Тийм ээ энэ бол бодит бодит,миний өмнө байгаа залуу бол Крис.
Шин: ээжээ
Дотор минь ямар нэгэн зүйл өшиглөхийг мэдрэн хөлдөж орхиллоо.Магадгүй хүүхдүүд минь түүний ааваа гэдгийг мэдээд надад хэлэхээр оролдож байгаа байх.
Шин өмнө минь Крисын хажууд зогсон: ээжээ та зүгээр үү?
Крис одоо ч Шиний гарнаас татан хаалганы хажууд зогсох бөгөөд Шин намайг явуулахыг хүсэхгүй байв.Би тэдэн рүү харахад Крис: Шин явцгаая "дуу нь өндөрсөх"
Шин: би хүсэхгүй байна,та надад худлаа хэлсэн "уйлах"
Крис: чи энд үлдэж болохгүй зүгээр л явцгаая
Би: Крис...тэр надтай энд үлдэж болно оо
Крис нүд рүү минь харан: би түүний чамд төвөг удахыг хүсэхгүй байна,би та хоёрыг гайхалтай амьдарч байгааг мэднэ
Би: юу? юу гэсэн үг юм?
Крис: явцгаая Шин "гарнаас нь татах"
Би: хүлээгээрэй гуйя
Тэд зогсон надаас унах үгийг минь хүлээн би: чам үгүйгээр миний амьдрал ямар хэцүү байсаныг чи мэдэхгүй...өдөр бүр та хоёрын өмнө шигээ над байсан ч болоосой гэж боддог дахиж амьдралдаа юу хийхээ мэдэхгүй шөнө бүр уйлдаг би урагш явахыг мартахыг хичээсэн ч чаддаггүй яг л хоосон юм шиг мэдэрдэг "уйлах" Крис...чи надад хоёр зүйлийг амалсан санаж байна уу? "ихэр татах"
Крис: Ларра
Би: чи надад амласан "уйлах"
Крис: б.би
Шин над дээр ирэн: ээжээ...битгий уйл "гарнаас минь атгах"
Би түүнд хариулалгүй нулимстай нүдээр Крис рүү харан зогсоно.Крис намайг орхихдоо муу зүйл мэдэрсэн юм шиг харагдаж байна.Гэнэт хүүхэд дахиад л өшиглөхөд би ёолж орхиллоо.Би уйлахаа болин: энэ...хүүхэд өшиглөөд байна гэж хэлэн гэдсэн дээрээ гараа тавин ер бусын өшиглөлтийг мэдэрч байв.Энэ өшиглөлт өмнөхөөсөө өөр байна,энэ удаа тэдний хөдөлж бас өшиглөж байгааг мэдэрч байна.
Крис Шин цочирдон Крис: хөдөлсөн? "гунигтай харсаар"
Би уйлсаар: тийм ээ "инээмсэглэх"
Миний хацраар нулимс урсаж байсан ч би санаа зовохыг хүсэхгүй байна.Би гэр бүлээ эргэн ирүүлмээр байна.
-Крисын талаас-
Би туслаж чадахгүй нь,би түүнийг санаж байна,би түүнд хайртай.Би түүний бүх зүйлд хайртай,бидний хүүхдүүд бас Шин.Би энэ драмаг яаж зогсоохыг мэдэхгүй байна,би тэдэн дээр буцаж очмоор байна.Ларра дотор ямар нэгэн зүйл хөдлөж байгаа гэж уйлж байлаа.Би энд байна...би энд байна битгий санаа зов гэж түүний гэдсэн дээр гараа тавин хэлж чаддаг ч болоосой.Гэхдээ би чадахгүй учир нь надад жирэмсэн Жисү байгаа би яаж зогсоох вэ? Жисүд хүүхдээ авхуул гэж хэлэх үү? Тэгвэл ээж минь Ларраг ална гэдэгт итгэлтэй байна.Түүнийг орхих уу? Надад нуугдах газар байхгүй.Ээж минь үргэлж миний хаашаа явахыг мэддэг.Миний амьдрал яагаад ийм юм бэ?
Ларра: Крис...мэдэрмээр байна уу? "инээмсэглэх"
Би түүнийг үгүй гэж хэлнэ гэж бодож байгаа гэдэгт итгэлтэй байна.Харин би эсрэгээрээ.
Намайг түүнд хариулахаас өмнө Шин урагш алхан гараа гэдсэн дээр нь тавин тойруулан хөдөлж байв.Би Шиний инээхийг инээхийг харан түүнд хүрвэл юу гэж мэдрэгдэх бол гэж гайхаж байна.Хүүхэд хөдөлж байхыг мэдрэх нь миний үргэлж хүсдэг байсан ганц зүйл.
Шин: ааваа...энэ хөөрхөн юм аа
Шин инээмсэглэн Ларрагийн гэдсийг илэн над руу нааш ир гэсэн харцаар харж байв.Ларра ихэр татан хажуугаар нь инээх нь намайг түүний баяртай байгаа болов уу эсвэл гунигтай байгаа болов уу гэж санааг минь зовоож байв.Би урагш алхан Ларрагийн урд очиход мэдээж энэ үнэхээр эвгүй байв.
Шин над руу харан: дахиж хөдлөхөө боличихлоо
Би: би болох уу? Гэж түүний гэдэс рүү гараараа дохиход тэр толгой дохилоо.Би сандарсанаас болоод зүрх минь хурдан цохилж байхыг сонсож байлаа.Эвгүй,миний хувьд үнэхээр эвгүй байна.Би Ларрагийн гэдсэнд гараа хүргэн хөдөлгөж эхэллээ.Тэд хөдлөхгүй байна гэхдээ надад хамаагүй би гараа хөдөлгөн мэдэрч байна.
Ларра: чи зүгээр үү?
Би түүн рүү харан инээмсэглээд: би зүгээр үү? "санаа алдах" би үнэхээр сайн байна "инээх"
Бид хөдлөхийг хүлээсээр Шин миний гараа хөдөлгөхийг харж байв.Би гараа хөдөлгөж байсан ч хөдөлсөнгүй.Би ярьж чаддаг ч болоосой гэнэт Ларрагийн нулимс миний гаран дээр дусан би Ларраг нулимсаа арчихыг нь харлаа.
Ларра: уучлаарай "санаа алдах"
Шин: ээжээ...битгий уйл "Ларрагийн гарнаас хөтлөх"
Би яг л кино үзэж байгаа юм шиг нулимсыг нь харсаар юу ч хийсэнгүй.Хэдэн секундын дараа хэн нэгэн уурласан байдалтай хаалгаар орж ирлээ.Жисү бидний зүг алхан ирээд Ларраг алгадах нь тэр.
Жисү: чи ямар хараал идсэн зүйлээ хийгээд байгаа юм? "Шиний гарнаас татах"
Шин зугтах гэж оролдсоор: ааахх өвдөж байна "орилох"
Би: Жисү боль
Ларра алгадуулсан газраа барин уйлан зогсож байхад Жисү: чи миний нөхрийг урхидах гэж оролдоод байгаа юм уу? "Ларра руу орилох"
Би яагаад хөшөө шиг зогсоод байгаа юм бол?
Жисү: Крис чи үнэхээр тэнэг,чи одоо намайг орхих уу? Би жирэмсэн?
Би Жисүгээс болоод Ларраг орхисон.Би түүний юу хийхийг хүлээх үү?
Би: тийм ээ би тэнэг "дуу нь өндөрсөх" би эхнэрээ орхисон тэнэг бас...тэр жирэмсэн
Жисү Ларрад ямар нэгэн зүйл хийхийг оролдсон ч би түүнийг зогсоолоо.
Би: би тэнэг биз дээ?
Үнэндээ миний хэлэх гээд байгаа зүйлийг тэр мэдэж байгаа.
Би: Би Ларраг миний эхнэр байхад орхисон...тэр ч бас жирэмсэн тийм болохоор би яагаад чамайг орхиж чадахгүй гэж? Намайг одоо орхи эсвэл би чамайг орхиж байна
Жисү: чи харамсах болно
Би: би тэгэхгүй
Жисү хаалга хаалгүй байшингаас гаран машиндаа суугаад явлаа.Магадгүй тэр одоо ээжид хэлэх гэж байгаа байх.
Шин: ааваа...ааваа ээж
Би: бурхан минь чи зүгээр үү?
Би түүнийг өргөн орон дээр хэвтүүллээ.
-Ларрагийн талаас-
Жисүг ирэхэд надад ямар нэгэн зүйл болохыг мэдсэн юм.Толгой эргэж нүд бүрэлзэн харанхуйлж байсан ч Жисүг ирэн нүүрэн дээр минь хүчтэй алгадах хүртэл.Би огтхон ч хөдөлсөнгүй,би ухаан алдах гэж байгаагаа мэдсэн ч үгүй л гэж найдаж байна.Би Жисү Крисын хэрэлдэн орилолдож байхад ч анхаарлаа төвлөрүүлж чадахгүй чих минь бөглөрхийг мэдэрч байлаа.Толгой хөдөлгөх гэж оролдсон ч чадахгүй нь.Гэтэл хөлөөр минь цус урсаж эхлэх нь тэр.
-Крисын талаас-
Ларра цус алдаж байсан болохоор Шин бид хоёр түүнийг машиндаа хэвтүүлэн эмнэлэгийн зүг явлаа.Удалгүй эмнэлэгийн гадаа ирэн машинаа тавиад эмнэлэгээс тусламж гуйхад тэд Ларраг түргэн тусламжын тасаг руу авч явлаа.Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй нь яг л бүх зүйл бөмбөг дэлбэрсэн юм шиг болчихлоо.Миний нулимс урсаж байсаныг ойлгосонгүй.Бид өрөөний гадна сандал дээр суун бидний хооронд чимээгүй байлаа.Жирэмсэн эмэгтэй цус алдан ухаан алдана гэдэг юу гэсэн үг юм бэ? Энэ асуулт намайг минут бүрт л өвтгөж байв.Утас дуугаран харвал Чанёол гэсэн дугаар байлаа.
Би ногоон товчлуурыг даран авахад Чанёол: Крис "орилох" намайг сонсож байна уу? Ларра чамтай байна уу? Тэр хаана байна? "санаа зовох" би цус харсан...тэр чамтай байна уу?
Амнаас минь ямар ч үг унахгүй байсан ч би түүнд болсон явдлыг хэлэхэд тэр эмнэлэг рүү ирлээ гэж хэлсэн.Би утасаа буцаан халаасандаа хийлаа.
Шин: ааваа...ээжийг зүгээр гэж бодож байна уу? Миний эрэгтэй бас эмэгтэй дүү нар яах уу? "уйлах"
Гэнэт эмч түргэн тусламжийн өрөөнөөс гарч ирэн би босон тэр өмнө минь ирээд: чи нөхөр нь үү?
Би: т.тийм ээ
Эмч: өөө...үнэндээ ихрүүдийн талаар хэлэх зүйл байна
Би: надад хэл л дээ гуйя
Эмч: намайг уучлаарай...харамсалтай нь бид ихрүүдийн нэгэнд нь туслаж чадсангүй "над руу харах"
Юу? тэр тоглож байна уу? Үгүй ээ байж боломгүй юм,үгүй ээ.Зүрх минь зогсчих л боллоо,би ямар хариу үйлдлэ хийхээ мэдэхгүй байна.Энэ миний буруу,энэ бүгд миний буруу,би өөрийгөө алмаар байна.
Би: Та...та итгэлтэй байна уу? "хацраар минь нулимс урсах"
Эмч: намайг уучлаарай эрхмээ бид удахгүй нөгөө хүүхдийг гаргаж авах болно гэдгийг мэдээрэй
Би: хугацаанаас нь өмнө үү?
Эмч толгой дохин: энэ бидэнд байгаа ганц сонголт
Би: яагаад?
Эмч: тэр үнэхээр их стрессдсэн байсан магадгүй ажилаас болоод стрессдэн сэтгэл санаагаар унасан байх,энэ жирэмсэн эмэгтэйд эрүүл зүйл биш хэрвээ ямар нэгэн ачаалалтай байвал тэр..зулбаж болно
Би хариулалгүй оронд нь сандал дээр суухад эмч: харамсалтай байна хүчтэй байгаарай эрхмээ тэр зүгээр болно оо "түргэний өрөө рүү орох"
Юу? үгүй ээ...би итгэж чадахгүй нь,би түүнийг орхисондоо харамасаж байна.
Шин: ааваа...тэгээд...хүүхэд...явчихсан уу? "уйлах"
Би түүн рүү харж чадахгүй нь,би толгой дохин өвдөлтэй нулимсаа гараараа нүүрээ нуун доош харлаа.Би хүүхдээ алдчихлаа,Ларра мэдэх юм бол...надаас ч илүү их гуниглана.Би үнэхээр Ларрагаас уучлалт гуймаар байна,энэ миний буруу,бүх зүйл миний буруу би түүнийг орхих хэрэггүй байж.
Чанёол ирэн: Крис

---Крисийн хачирхалтай амьдрал "COMPLETE"Where stories live. Discover now