Part 11

1.4K 75 1
                                    

Ээж салах өргөдөл өгөн гарж Ларра одоо ч нүүрээ нуун уйлсаар.Ээжийн Ларрагийн толгой бал шиддэг нь үнэхээр бүдүүлэг явдал.Тэр яаж Ларрад тэгэж хандаж чадаж байна аа? Ларра ямар ч хэл үгүй уйлсаар..
Би: Ларра "нүүрээ нуух гарыг нь татах"
Шин: ээжээ..ээжээ зүгээр ээ мангас явчихсан гэж хэлээд түүний гарыг нь нүүрнээс нь холдууллаа.Шинийг мангас гэж хэлэхэд инээд хүрэх нь тэр.Тийм ээ ээж Жисү 2 үнэхээр мангас.
Ларра нүүрээ нуухаа болин түүний нүүр улаасан байлаа.Энэ намайг үнэхээр гунихад хүргэж байна.Тэр надаас болоод үнэхээр өвдөж байгаа.Ямар ч шалтгаан үгүйгээр би өөрийгөө буруутгаж чадахгүй нь.
Би: Ларра зүгээр үү?
Шин: ээжээ зүгээр үү?
Гэтэл тэр хариулсагүй хэдэн минутын дараа тэр намайг буйдангаас түлхэн босоод цээж рүү минь цохин уйлж эхэллээ.Тэр намайг өшөө илүү цохихыг хүсэж байсан ч би түүнийг зогсоолоо.
Би: Ларра Ларра боль "гарыг нь барих" боль юу хийгээд байгаа юм? "Орилох"
Шин биднийг харан Ларрагийн гараас барихад Ларра түүнийг түлхэх нь тэр.Энэ юу хийгээд байгаа юм? Тэр яачихсан юм бэ? Энэ ээжээс болсон гэж үү? Би Ларрагийн нулимс дүүрэн нүдийг харан нулимс нь түргэн гэгч нь урсаж эхэллээ.
Ларра: зүгээр л...гарын үсгээ зур...би..юм аа баглалаа "өрөө рүүгээ орох"
Би: Ларра битгий,яагаад ингээд байгаа юм? "орилох"
Гэтэл тэр намайг үл тоон хаалгаа тас хийтэл нь хаах нь тэр.Тэр Шин бид 2г том өрөөнд орхин явчихлаа.
-Ларрагийн талаас-
Би хаалгаа саван хаалаа.Би бодож чадахгүй нь яагаад? Яагаад ганцхан би ингэж зовдог юм бэ? Би цаашид явж чадахгүй нь.Би өмнө нь үнэхээр тэвчиж байсан харин одоо чадахгүй нь.Хэрвээ дахин над руу ингэж орилж хараах юм бол би цаашид амьдарч чадахгүй.Би энэ хүүхдийг яг одоо тээж байгаа энэ хүүхэд ч бас амьдрахгүй.Шин...тэрнийг сэтгэл ч бас үймчихсэн байгаа Крис тэр 2 миний байгаа байдалд санаа зовохгүй байж чадахгүй байгаа байх.Би тэднийг жаргалтай байлгамаар байна энэ биш.Би орон дээр гаран хана налан суугаад санаа алдлаа.Гэдсэндээ гараа хүргэн зөөлөн бас удаанаар илж байв.Миний нулимс дахиад л урсаж байна,энэ зогсохгүй нь.Миний салах өргөдөл дээр гарын үсгээ зурсан шалтгаан нь би Шинийг бас шинэ хүүхдээ хамгаалж жаргалтай байлгамаар байна.Би үргэлж хараалгаж орилдог орчин өсгөмөөргүй байна.Мэдээж би зөвшөөрсөн гэдгээ Крисд хэлэх үедээ үнэхээр өвдөж байсан гэхдээ энэ хамгийн сайн арга.Шин бид 2 маргааш энэ байшингаас явах ёстой гэхдээ бидэнд явах газар байхгүй.Энэ хэцүү юм үнэхээр хэцүү.Би босон тээшээ аван онгойлгон шүүгээнээсээ хувцасаа аван хийж эхэллээ.Эндээс явна гэхэд итгэж чадахгүй нь ээ.Би...бас Крис...сална...би энийг хүлээн зөвшөөрөхгүй,би энэ тухай жоохон ч гэсэн бодож чадахгүй нь.Эд зүйлсээ шүүрэн аваад цүнхэндээ хийж байхад гэнэт хаалга тогшин онгойлгосоор орж ирэх бөгөөд энэ Крис байв.Би түүн рүү харан эргээд цүнхээ баглаж эхэллээ.
Крис: Ларра "орон дээр суух" Ларра хаашаа явах гэж байгаа юм?...Ларра
Нулимс хацрыг минь даган урсаж байсан ч би гараараа арчин уйлахаа нуух гэж хичээж байв.
Би: К.Крис намайг уучлаарай
Крис: намайг ч бас уучлаарай гэхдээ би чамайг хэзээ ч орхихгүй..Шин...бас шинэ хүүхдээ "гэдсийг минь илэх"
Түүний намайг хэзээ ч орхихгүй гэхийг сонсоод намайг үнэхээр жаргалтай болгож байв.
Би: гэхдээ...би тэгэх ёстой
Крис: үгүй ээ..чи зүгээр
Би яриаг нь таслан: үгүй ээ Крис би тэгэх ёстой энэ бидний сайн сайханы төлөө...Крис би хараалгахаас залхаж байна за юу? Би одоо хүүхэдтэй...энэ эрүүл биш
Крис над руу ширтсээр: намайг битгий орхиоч гуйя...хүүхдээ "шивнэх" аав нь хайртай шүү
Түүний энэ үйлдэл сэтгэлийг минь хөдөлгөж байв.Миний гэдсэн дээр байх Крисын гаран дээрээ гаран тавин инээх уйлах зэрэгцэж байв.
Крис: хүлээгээрэй...Ларра...энэ юу вэ?
-FLASHBACK-
Крис зайрмаг авахаар гарсаны дараа түүний ирэхийг хүлээн утасаар тоглоом тоглон сууж байтал хэдэн минутын дараа хаалга тогшиллоо.Энэ бараг Крис байх.
Шин: энэ аав байх "орилох"
Бид босон доош буун жаргалтай нь аргагүй хаалга тайлахад энэ Крис биш түүний ээж байв.
Тэр над руу муухай харсаар: миний хүү хаана байна?
Би: тэр.тэр нэг тийшээ явсан "сандрах"
Энэ хооронд Шин ард минь нуугдан цамцнаас минь зуурж байгаа нь мэдрэгдэж байлаа.Тэр намайг түлхэн дотогш ороход би бараг л газар унах шахав.
Шин: ээжээ...юу хийх үү? "шивнэх"
Би толгой сэгсэрэн бид Крисын ээжийн хойноос яван хэдэн секундын дараа тэр буйдан дээр суун надад цаас бал өглөө.
Ву хатагтай: гарын үсгээ зур
Би цаасан дээр зүйлийг уншин хөлдчих шахан: үгүй ээ би чадахгүй
Ву хатагтай: юу? Гарын үсгээ зур "орилох"
Би толгой сэгрэхэд миний зүрх хурдан хурдан цохилож Крисын ээж санаа алдан миний өмнө босож ирээд надад дэндүү ойртон би доошоо харж байв,би царайг нь хармааргүй байна.Гэнэт Крисын ээж хацрыг минь хүчтэй алгадах нь тэр.Яагаад? Яагаад тэр намайг алгадаж байгаа юм? Яасан гэж? Би юу хийхээ мэдэхгүй байна,яг л хүүхэлдэй шиг доош харан зогссоор.Миний нүд нулимсаар дүүрэн бүрэлзэж эхэллээ.Шин одоо ч ард минь нуугдан уйлсаар
Шин: ээжээ "шивнэх"
Ву хатагтай: чи нааш ир " Шин руу заах"
Шин ардаас минь гаран түүний урд очиход би түүн рүү харсангүй.Гэнэт алгадах дуу гарах нь тэр.Тэр сая Шинийг алгадсан уу? Нулимс минь урсан би үнэхээр цочролд орсон байлаа.Шин уйлж байсан ч чангаар биш.Би зөвхөн хацраа барин уйлахыг л сонсож байв.Тэр Шинийг яг над шиг алгадсан тэр яаж чадаж байна аа?
Ву хатагтай: хар хэрвээ гарын үсгээ зурахгүй бол би энэ шиг зүйл хийнэ шүү "гэдэс рүү минь заах"
Тэр юун тухай ярьж байгааг би мэдэж байна.Хэрвээ би зурахгүй бол тэр хүүхдийг минь ална.Би юу хийхээ мэдэхгүй байна зөвхөн Крис л бодогдож тэр яг одоо надад хэрэгтэй байна.Миний бие яг л буцлаж байгаа юм шиг мэдрэгдэж байна.
Би: үгүй ээ "нүд рүү нь харан" хэрвээ та хүүдээ хайртай бол бидэнд ийм зүйл хийх хэрэггүй "орилох"
Тэр над руу ойртон: өөрийгөө хар юу гэж хэлсэнээ хар "шивнэх"
Гэнэт тэр үснээс минь зулгаан түлхэхэд би доош унахдаа ширээний өнцөгт гараа цохин цус гарж байлаа.
Шин: ээжээ "ирэх"
-END OF FLASHBACK-
Крис гар руу минь харан: Ларра энэ юу юм?
Би: юу гэхэд Крис өнөөх газар минь жоохон даран би: аа өвдөж байна
Крис: Ларра энэ юу юм? Чи унасан юм уу?
Би: ю.юу ч биш дээ "хоолой чичрэх"
Крис: надад битгий худлаа хэл энийг хар Ларра энэ муу байна
Би: би халтирчихсан юм аа
Крис: ээж? Ээж ингэсэн үү?
Би: хммм "толгой дохих"
Крис: яагаад? Яагаад биднийг орхиж болдоггүй юм бэ? "орилсоор цүнхүүдийг минь шидэх"
Би түүнээс үнэхээр айж байна,тэр миний нөхөр биш юм шиг харагдаж байна Крис.
Би: К.Крис...боль
Крис над руу харан: Ларра...би чамайг хэзээ ч орхихгүй за юу? Хэзээ ч
Би юу гэж хариулахаа мэдэхгүй зүгээр л түүн рүү харна.Би ч бас түүнийг орхимооргүй байна.Гэхдээ би салах хэрэгтэй...хүүхдүүдийнхээ төлөө бас өөрсдийнхөө төлөө.
Гэнэт нулимс урсан би: би..би "санаа алдах" би чамд хайртай тйим болохоор би чамайг орхимооргүй байна,бас салмааргүй байна юу ч болсон
Дахиад л ямар удирдлагагүй нулимс урсах нь тэр.
Крис над руу ойртон: би чамайг хэзээ ч орхихгүй амлаж байна

---Крисийн хачирхалтай амьдрал "COMPLETE"Where stories live. Discover now