Part 5

2.2K 104 0
                                    

-Ларрагийн талаас-
Намайг унтаж байхад гэнэт хэн нэгний хүнтэй хэрэлдэж байгаа хоолойг сонсон нүдээ нээн харвал Крис хэн нэгэнтэй хэрэглдэж байгааг харлаа.Би түүнийг утсаар ярьж байгаа гэдэгт итгэлтэй биш байна.Хүлээгээрэй...тэр ээжтэйгээ ярьж байгаа гэж бодож байна.Гэнэт Крис өрөөнөөс гаран явж би одоо л бүрэн сэргэлээ.Крис миний бас Шиний талаар ярьж байсан тэр ээжтэйгээ ярьж байсан гэдэгт итгэлтэй байна.Крисын эцэг эхтэй ярилцана гэдэг хэцүү тэд Шин бид 2г гэр бүлээ гэж хүлээж авдаггүй юм.Би одоо нойрноосоо сэргэчихсэн болохоор өрөөнөөс гарах хэрэгтэй гэж бодсоор болгоомжтойхон босон хаалгаа онгойлгон гарахад Крис Шин 2 буйдан дээр сууж байх бөгөөд тэд гунигтай бас эвгүй харагдаж байлаа.Тэдэн дээр очиход тэд юу ч хэлэлгүй зүгээр л над руу харах нь үнэхээр эвгүй байв.Би Шин болоод Крисын хажууд очин суун энэ эвгүй байдал 5 минутын дараа алга боллоо.
Би: залуусаа...юу болсон юм? Яагаад ийм чимээгүй байгаа юм?
Крис: юу ч...юу ч биш дээ
Би: ааааш зүгээр хэл л дээ
Крис: юу ч биш ээ...үнэхээр
Шин гарыг минь татан: ээжээ
Би: ммм
Шин: маргааш бид эмээ өвөөгийн гэр рүү явна
Би: аан
Крис над руу гунигтай харцаар харан тэр намайг хүүхдэдээ санаа зовж байгаа гэдгийг мэдэж байгаа гэхдээ би түүний ээж утсаар юу гэж хэлсэн бол гэдэг сонирхолтой байна.
Би: би...чамайг...ээжтэйгээ ярьж байхыг...сонссон
Крис: би түүн рүү залгасан юм аа
Би: тэгээд юу гэж байна?
Крис:....
Шин: ээжээ би өлсөөд миний гэдэс дуугараад байна
Би инээмсэглэн: за "босох"
Крис баруун гарыг минь татан өмнө зогсоод: үгүй ээ би хоол хийнэ "инээмсэглэх"
Оройн хоолоо идсэний дараа би эртхэн гэрлээ унтраасаар орондоо ороход Крис ч мөн адил хажуугаар орон хэвтсэн ч бид нэгэн рүүгээ харсангүй.Хэсэг хугацаанд чимээгүй байсаны эцэст Крис түрүүлж дуугарлаа.
Крис: Ларра "эргэн над руу харах"
Би:....
Гэнэт Крис гараараа бүсэлхийг минь ороон тэврэхэд би бараг л үсрэх шахлаа.Би чимээгүй байн зүгээр л унтаж байгаа дүр эсгэж байгаа юм.
Крис: Ларра гэж намайг дахин дуудаад гараа гэдсэн дээр минь авчран удаанаар илэх нь үнэхээр эвгүй байлаа.Удалгүй би эргэн Крис рүү харахад тэрээр гарыг минь атган над руу ширтэж байв.
Крис: уучлаарай "шивнэх"
Би: ммм
Гэнэт тэрээр над руу ойртон ойртон ойртсоор урууланд минь хүрэхэд би нүдээ анин тэр үнсэж эхэллээ гэвч хэдэн минутын дараа би түүнийг түлхсэн юм.
Крис: яасан?
Би толгойгоо сэгсрэн: юу ч биш дээ
Гэнэт би яг л бөөлжих гэж байгаа юм шиг мэдрэгдэн шууд босон угаалгийн өрөө рүү гүйн бөөлжиж эхлэхэд Крис араас даган ирж нурууг минь зөөлнөөр илж өгч байв.
Крис: чи зүгээр үү? "сандрах"
Би: санаа битгий зов доо "бөөлжих"
Тэрээр үргэжлүүлэн нурууг минь илэн удалгүй бага багаар зүгээр болон босон амаа болон гараа угаан өрөө рүүгээ явах хэвтлээ.
Крис: май ус уу "ус өгөх"
Би усыг аван: баярлалаа "уух"
Крис гэрлээ унтраан бид гүн нойронд автлаа.Нүдээ бага багаар нээвэл өглөө болсон байх бөгөөд би босон суугаад суниан нөгөө тал руугаа Крисыг хэвтэж байгаа гэж бодон харвал тэр алга.Босон угаалгийн өрөө орон нүүр гараа угааж дуусаад гал тогооны өрөөнд очиход гал тогоо заваан болчихсон Крис Шин нар хоол хийж байв.
Шин: ээжээ "инээх "
Би заваан болсон гал тогоог харан: Крис Шин энэ юу вэ? "орилох"
Крис: бид хоол хийж байна
Би: гэхдээ гал тогоог хар л даа бүх зүйл заваарчихсан байна
Крис: битгий санаа зов доо..бид дараа нь цэвэрлэх нь тийм биз дээ? Шин "инээмсэглэх"
Би: за за
Би дахиад л ядраад эхэлчихлээ.Намайг буйдан дээр суун зурагт үзэж байхад Шин намайг дуудлаа.Бид хоолоо идэж дууссаны дараа тэд гал тогоогоо цэвэрлэн би тэднээр үнэхээр их бахархаж байна.Энэ тэдний цэвэрлэж байгаа анхны удаа...бид буйдан дээр суун зурагт үзэж байхад
Крис: Ларра
Би зурагт руу харахаа болин Крис рүү харан: ммм?
Крис: өдрийн хоолны дараа бид аавын гэр рүү явна
Би: ммм за "санаа алдах"
Өдрийн хоолны дараа бид бэлэн болон хөдөллөө.Би эхлээд эргэлзэж байсан ч би өөрөө тэдэнтэй уулзаж зориглон хэлэх хэрэгтэй.Бид удалгүй гэрт нь ирэн Крис машинаа хаалганы өмнө тавин эргэн хойд суудал руу Шин рүү харан толгой дохиод: явцгаая
Крис над руу харан: зүгээр ээ
Би сандарсаар машинаас буухад Крис Шин бид 2н гарнаас хөтлөн хаалга тогшиход нэгэн эмэгтэй хаалга онгойлгож өглөө.
Крис: эгчээ энэ манай эцэг эхийн гэр биз дээ?
?: тийм ээ
Бид 3 өнөөх том байшин руу орон би түүний араас даган орж байгаа учир нь би түрүүлж ээж аавтай нь уулзана гэхээс сандарч байна.Миний зүрх хурдан хурдан цохилж гэнэт дээд давхраас хөлийн чимээ сонсон энэ түүний ээж байв.Мөн түүний хажууд нэгэн залуухан бүсгүй ирэн зогслоо.Энэ хэн бэ?...гэнэт тэр эмэгтэй Крисыг хүчтэй гэгч нь тэврэн хацар дээр нь үнсэх нь тэр.Крис гайхан шууд л тэр эмэгтэйг түлхлэлээ.Тэр эмэгтэй ямар хараад идсэн зүйлээ хийгээд байна аа?
Ву ноён: ямархуу байна даа хүү минь?
Крис: би сайн
Шин бид 2 Крисын хажууд гаран зогсоход тэр эмэгтэй: ахаа энэ эмэгтэй хэн бэ?
Крис: энэ миний э-
Ву ноён: Крис яагаад тэднийг энд авчирсан юм? "дуу нь өндөрсөх"
Крис: ээжээ...яагаад тэднийг зөвшөөрчихөж болдоггүй юм бэ?
Крисын ээж над руу муухай харан санаа алдаад бид том өрөөнд суулаа.
Крис: ээжээ...ааваа....Ларра жирэмсэн
Ву ноён: чи бидэнд аль хэдийн хэлчихсэн
Ву хатагтай: би өмнө нь хэлсэн...авхуул,би тэрэнд бас хүүхдэд нь дургүй "дуу өндөрсөх"
Крис: ээжээ...больж болох уу? Гуйя...та яагаад байгаа юм бэ? Та яагаад Ларрад дургүй байдаг юм?
Нулимс нүдийг минь бүрхэх нь тэр.
Ву хатагтай: зүгээр л Жисүтэй гэрлэ
Би тэр охиныг таних юм байна...тэр бол Жисү
Шин нулимстай нүдээр над руу харан гарыг минь атган: ээжээ би айгаад байна "шивнэх"
Би: зүгээр ээ "инээмсэглэх"
Крис: ээжээ би жоохон хүүхэд биш би аль хэдийн гэрлэчихсэн
Жисү: юу? Ахаа...би таньд хайртайг мэддэггүй юм уу? " надруу харан" яагаад тэр гэж? Тэр хөөрхөн биш ш дээ,тэр юу ч биш ахаа
Крис: тэр жирэмсэн бас би чамд хайргүй гэж хэлээд Шин бид 2г дагуулан бид гэрээс нь гарч ирлээ.
Крис: ээжээ...одоо боль,би хэрэлдэхээс залхаж байна гэж хэлээд машинд суухад Крисын эцэг эх бас Жисү биднийг муухай харж байв.Би машинд гэр рүүгээ явж байхдаа юу ч дуугарсангүй.Гэнэт нулимс хацрыг минь даган урсах нь тэр.
Крис: зүгээр үү?
Би толгой дохиллоо.
Шин: ээжээ...битгий уйл
Би инээмсэглэн нулимсаа арчин: би 8 сарын турш хүчтэй байх хэрэгтэй зүгээр ээ Ларра чи зүгээр болно "бодох"
Удалгүй бид гэртээ ирэн би шууд л өрөөндөө очин орон дээр нь хэвтэн өнөөдөр болсон зүйлсийг бодоход л нулимс урсана.Нүдээ анисан ч нулимс зогсохгүй нь.

---Крисийн хачирхалтай амьдрал "COMPLETE"Where stories live. Discover now