Part 7

1.8K 95 0
                                    

Би юу ч дуугаралгүй шал руу ширтэх бөгөөд Крис надад юу болсоныг гадарлаж байсан ч би түүнд хэлж чадахгүй нь.
Крис: Ларра чи надад юу болсоноо хэлэх хэрэгтэй,уначихсан юм уу? "хөхөрсөн хэсэгт хүрэх"
Би гараа сунгасаар ширээг түшин босох гэхэд харамсалтай нь би буцан унах гэхэд Крис шууд л надаас барин авлаа.Би амьсгаадсаар санаа алдлаа.
Крис одоо ч миний хөхөрсөн газрыг харсаар: энд надаар туслуул гэж хэлээд бүсэлхийгээр минь тэврэхэд би дахин доош унасангүй.Би хөлөө бага багаар зөөн алхсаар...
Крис: суух уу? "санаа зовох"
Би ойр байсан буйдан дээр ирэхэд Крис удаан бас болгоомжтой суухад минь тусалж байв.
Крис гүйн гал зуух орон ус авчраад: ус уу
Би чимээгүйхэн усыг оочин уугаад урд байсан ширээн дээр тавихад Крис хажууд минь суун: Ларра...би юу болсоныг бараг мэдчихлээ
Би гүн гэгч нь санаа алдан: юу ч биш дээ
Крис: Ларра...надад битгий худлаа хэл,чамд хэн юу хийсэнийг би мэдэж байна
Хэсэг хугацаанд бид хэн нь ч юм дуугарахгүй байсаар би түрүүлж ам нээлээ.
Би: өглөө чи хаана байсан юм?
Крис: ээжийн гэр лүү явсан юм аа
Би: яагаад?
Крис: тэр..мм-
Би түүнийг яриаг таслан : намайг ямар их айсаныг мэдэхгүй биз дээ? Би гэртээ ганцаараа байсан...яагаад намайг гэрт ганцааранг минь орхисон юм? Яагаад Крис? "орилох"
Крис: би..би
Би ахин түүний яриаг таслан: яагаад юу хийсэнээ хэлэхгүй байгаа юм?
Крис: намай-
Крис надад тайлбарлах гэж хичээж байсан ч би түүнийг яриаг таслан: Крис би жирэмсэн ш дээ хэрвээ би... "уйлах"
Крис яриаг минь таслан: би чамд тайлбарлаж чадахгүй "санаа алдах"
Миний зүрх хурдан хурдан цохилож тэр намайг үнэхээр уурлуулж байна,түүний хэлсэн үгнүүд үнэхээр ширүүн байсан.Миний хацар яг л улаан помидор шиг улайсан байгааг би мэдэрч байна.
Би: чи яаж гэж хэлж дуусаагүй байхад гэдэс аймшигтай өвдөн өвдөж буй хэсгээ гараараа даран шалан дээр суулаа.Өвчин нь намдсан гэж бодтол үгүй байж.
Крис шууд л миний сууж буй газар суун: Ларра,Ларра Ларра
Крис миний нэрийг хэдэн минутын турш дуудан биеийг минь сэгсэрч байсан ч би түүнд хариулж чадахгүй нь.Үнэхээр өвдөж байна,өвчиндөө ёолон энгийн ч амьсгалж чадахгүй болохоор амьсгалах гэж хичээж байсан ч нүд бүрэлзэж эхэллээ.
-Крисын талаас-
Би: Ларра,Ларра
Би түүнийг хэд хэдэн удаа дуудан сэгсэрсэн ч тэр хариу өгөхгүй уйлсаар гэнэт ухаан алдах нь тэр.Би юм бодож чадахгүй нь.Толгойд минь эмч дуудах хэрэгтэй гэсэн бодол орж ирэн шууд л эмч дуудлаа.Дараа нь би Ларраг тэвэрсээр оронд оруулан хажууд нь суулаа.Хэдэн минут өнгөрсөний дараа эцэст нь эмч ирлээ.Би түүнтэй мэндлээд Ларраг зааж өглөө.
Эмч: уучлаарай Ноён Ву
Би: за эмчээ манай эхнэр яаж байна? Тэр зүгээр үү? Хүүхэд? "сандрах"
Эмч инээмсэглэн: битгий санаа зов доо,тэр зүгээр
Би: гэхдээ яагаад ухаан алдсан юм бол? Хүүхэд ямар байна?
Эмч: чи мэдэх ёстой,жирэмсэн эмэгтэй хэт их зүйл бодож стрессд орохгүй хэрэггүй,таны эхнэр одоо үнэхээр их стрессд орсон байна...чи түүнд туслаж чадна гэж найдаж байна шүү "инээмсэглэх"
Би: за...үнэхээр их баярлалаа гэж хэлэн бөхийхөд эмч ч бас бөхийсөөр гаран явлаа.Ларра өвдсөн нь миний буруу,одоо болж байгаа бүх зүйлс миний буруу.Би түүнийг харах гэсэн ч би зүгээр л жаахан эвгүй байв.Яагаад? би өрөөнийхөө урд зогсон хаалга руу харан зогсоно...ӨӨ бурхан минь би Шинийг мартах шахаж.Хурдан цагаа харахад Шинийг авахаас бараг л цаг өнгөрсөн байв.Гэхдээ би дхиад Ларраг ганцааранг нь орхиж чадахгүй нь.Хэрвээ тэр сэрвэл дахиад л уурлана энэ хүүхдэд муу.Би доороо эргэлдэн юу хийхээ бодсоор...
Би: Чанёол "орилох"
Би Чанёол руу залгахад Чанёол: за байна уу?
Би: Чанёол надад туслаж чадах уу?
Чанёол: яасан бэ? Хён
Би: чи Шинийг аваад ирж чадах уу? Гуйя
Чаёнол: та завгүй байгаа юм уу?
Би: би дараа нь хэлье гуйя,Шиний сургуулийг мэднэ биз дээ?
Чанёол: тийм ээ
Би: болох уу? Гуйя
Чанёол: ойлголлоо "таслах"
Би гүн гэгч нь санаа алдан одоо л бүх зүйл шийдэгдэж байна.Би өрөөндөө орон Ларрагийн хажууд суун үсийг нь илсээр духан дээр нь үнсэн: уучлаарай "шивнэх"
Түүний бие одоо ч хөхөрсөн хэвээр байх бөгөөд бор чирнээлэн ягаан өнгөтэй байв.Ларрад юу болсон юм бол? Тэр унасан гэж үү? Эсвэл...ээж?...Жисү? гэхдээ би итгэлтэй биш байна.Энэ өглөө аавын гэрт очиход тэд миний бас Жисүгийн гэрлэлтийг ярилцаж байсан ч би зөвшөөрөөгүй.Ээж намайг зангинаж байсан ч би чадахгүй.Би аль хэдийн эхнэртэй болж тэр минь одоо жирэмсэн байхад би яагаад гэрлэх ёстой гэж? Ээж үнэхээр солиотой юм.Гэнэт хаалга тогшин би босон хурдхан шиг хаалгаа тайллаа.
Шин: ааваа гэж Шин уйлсаар ирэн намайг тэврэн авлаа.
Би: чшшш...Шин хөөе Чанёол
Чанёол инээмсэглэн: за?
Би: ороод ир
Би Шин Чанёол 2той буйдан дээр суун Чанёол: тэгээд...та хаана байсан юм?
Би: хаана ч биш ээ...эхнэр өвдчихсөн
Чанёол: тэгээд тэр одоо зүгээр үү??
Шин: ааваа ээж хаана байгаа юм?
Би: тэнд аавынх нь өрөөнд гэж хэлээд өрөө рүү заахад тэрээр босон явлаа.
Би: ммм..тэр зүгээр ээ "санаа алдах"
Чанёол: ааах..та...зүгээр үү хён?
Би: тий-...үгүй ээ
Чанёол: надад хэл л дээ
Би: ээж..тэр ямар нэгэн юм төлөвлөөд байна "аяархан хэлэх" би мэднэ биз дээ?...Жисүг
Чанёол: тийм ээ яасан?
Би: ээж намайг Жисүтэй гэрлэ гэж хэлсэн
Чанёол: гайхалтай тэгээд? "баярлах"
Би: чи тэнэг юм уу? Ларра жирэмсэн "дуу нь өндөрсөх"
Чанёол: хён...гэхдээ би таныг Ларрагаас залхсан гэж бодсон
Би: би залхсан гэхдээ энэ түүнийг жирэмсэн болохоос өмнө
Чанёол: аан ойлголлоо...тэгээд та түүнтэй гэрлэх үү?
Би хүнд санаа алдан: надад хийж чадах зүйл байхгүй чи манай ээжийг ямар хүн гэдгийг мэднэ биз дээ? Ларраг хармаар байна уу? Гэхэд тэр толгой дохиллоо.Чанёол энд байгаа болохоор Ларрагийн байгаа байдлыг мэдэх хэрэгтэй.Бид явсаар өрөөнд орж ирэхэд Шин Ларрагийн хөхөрсөн хэсгийн харсаар сууж байв.
Шин: ааваа ээжид юу болсон юм? Тэд нар юу вэ? "хөхөрсөн газар руу заах"
Би хариулж чадахгүй зүгээр л инээмсэглэхэд тэр дахиж асуугаагүйд бурхандаа баярлалаа.
Чанёол: хён...хэдэн сартай юм?
Крис: 3 эсвэл 4? Хэмээн давхар өөрөө өөрөөсөө асууж байлаа.Би үнэхээр тэнэг юм,би энэ тухай Ларрагаас асуугаагүй юм байна.Чанёол Ларраг хэсэг харж зогссоор гэр лүүгээ явлаа.Би Чанёолд Шинийг авчирч өгсөнд үнэхээр баярлаж байна.
Шин: ааваа?
Би: мм "ларрагийн хажууд суух"
Шин: ээж одоо зүгээр үү? "санаа зовох"
Би: ээж нь одоо зүгээр ээ,битгий санаа зов..за юу?
Шин толгой дохин ээж рүүгээ харан би Ларра Шинийг харна.Би яаж тэднийг орхих юм бэ?

---Крисийн хачирхалтай амьдрал "COMPLETE"Where stories live. Discover now