Part 16

1.2K 64 0
                                    

-Чанёолын талаас-
Би Крисын машины ард нуугдан тэднийг ярих зүйлийг сонсож байв.Хүүхэд  авхуулах? Гэнэт хаалга онгойн Ларраг уйлан гэр рүү орохыг харлаа.
Би босон машин руу орон суугаад: Крис чи өөрийн гэсэн ухаантай байна уу? "дуу нь өндөрсөх"
Крис над руу хүйтэн гэгч нь харан: надад өөр сонголт алга
Гэхдээ энийг түүний ээж бас Жисүгээс болж хийж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Крис: түүнд хэлээд өг...авхуул гээд
Би: үгүй ээ Крис гэж хэлээд машинаас нь буун гэр рүү орлоо.Би цаашид авч  явж чадахгүй нь,Ларрагийн нулимсыг харахад л намайг гунигтай  болгодог.Үнэндээ би Ларрагаас мэдэрдэг мэдрэмжиндээ будилж байна.Ларра  надад түүнийг хамгаалах ёстой гэдгийг мэдрүүлдэг.Мөн гэдсэн доторх  хүүхэд бас Шинд аавын хайр хэрэгтэй.Би тэдний дутагдалтай талыг нөхөх  гэж хичээсэн ч харамсалтай нь магадгүй би аав болж чадахгүй байх.Крис  байх хэрэгтэй би биш,би тэднийг гунигтай байхыг хармааргүй байна.Би  Ларраг өрөө рүүгээ явахыг харан Крисын талаар ярилцах хэрэгтэй болохоор  түүнийг зогсоохыг оролдож байна.Крис Ларратай байгаагүй өнгөрсөн долоо  хоногийн турш Ларраг тэмцэж байхыг харсан болохоор түүнийг амьдралдаа  бууж өгөх вий гэхээс би айж байна бас ганцаараа бөөлжиж байхыг харсан.
Би: Ларра зогс гэж хэлэн түүний хурдан гэгч нь очин араас нь бэлхүүсээр нь тэврэн авлаа.
Ларра: би дахиад ганцаараа үлдчихлээ "уйлах"
Би түүний уйлахыг сонсон өөр рүүгээ эргүүлэн харуулан нулимсыг нь арчаад: чи зүгээр болно оо би Крисын хэлсэн зүйлийг сонссон
Би түүнтэй хамт байгаа болохоор "дахиад ганцаараа" гэх үгийг сонсож чадахгүй нь.Би түүнийг тэврэн тайвшруулахаар хичээж байлаа.
Ларра: би.би юу х.хийх хэрэгтэй вэ?
Би түүний хацрыг барин улаасан хацрыг нь илэн эцэст нь би түүний уруул  дээр нь үнсэх нь тэр.Учир нь би түүнд хайртай.Эхэлсэн цагаас л хойш би  түүнд хайртай байсан.Өдөр бүр түүний нүд рүү харан өөрийгөө зогсоож  чадахгүй улам л хайрладаг.Би түүнийг тавин энэ түүний дэргэд байна гэж  хэлэхэд хангалттай гэж бодож байна.Түүний нулимстай нүд рүү харахад би  түүнийг хүчтэй бас удаан үнссэнээс болж түүнд хүчил төрөгч дутагдан  тэрээр хүндээр амьсгалж байв.Тэр нүд рүү минь харлаа,би тэрнийг яг одоо  намайг үзэн ядаж зугтахыг хүсэж байгаа гэж бодсон ч үгүй ээ.Гэнэт  хаалган онгойх дуу гаран бид хаалга руу харлаа.
Крис: Ларра энэ юу байсан бэ? Чи намайг араар минь тависан юм уу? Яаж чадав аа? "орилох"
Ларра намайг түлхэн Крисыг тэнд байгааг харан цочирдсон харагдана.Тэр Крисд хариу өгөлгүй зүгээр л гунигтай харцаар харна.
Ларра: тэгээд чи яах юм? Чи үнэндээ энэ хүүхэд байгаагүй бол чи надаас  салахыг хүссэн биз дээ? Дээрээс нь чи надад хэрэгтэй байхад чи энд  байсан бил үү? "уурлах" үгүй ээ Крис чи хэзээ ч энд байгаагүй чи үргэлж ирнэ гэж амалсан гэтэл чи биелүүлээгүй
Крис: би энд байгаагүй гэхдээ надад ямар хэцүү байгааг чи мэдэхгүй,би чамайг бас Шинийг хамгаалахаар хичээж байса-
Ларра яриаг нь таслан: хамгаалахаа? Хүүхдээ авхуулж уу?
Крис: бас чи энд юу хийсэнээ хар "над руу муухай харах" за за чи юу гэдгийг нь мэдэх үү? Баяртай би Шинийг өөр дээрээ авсан чи түүнтэй сайхан амьдраарай "уурлах"
Юу? Тэр Шинийг өөр дээрээ авахгүй.Тэр хаалга саван гаран явлаа.
-Ларрагийн талаас-
Би Крисыг даган гараад: юу? Шин?
Крис: би түүнийг өөрөө сургуулиас нь аваад өөрөө дээрээ авчих нь,чи  дахиж янз бүрийн зүйл бодох хэрэггүй зүгээр л жаргалтай амьдар "орилох"
Крис машиндаа суун явах нь тэр.Гэдсэн дотор минь байгаа хүүхэд юу юм?  Түүнийг ч бас ав.Би буцан гэр рүү ороход Крисын орилж байхад Чанёол  зогсож байсан тэр газартаа зогсож байлаа.Би түүнийг үнссэн итгэж  чадахгүй нь ээ.Энэ бол алдаа.Би одоо л түүнийг үнссэн гэдгээ ойлгож  байна.Би Чанёолыг үл тоон тэр ч бас над руу харсангүй. Өрөөндөө орон  хаалгаа хаан гүн гэгч нь санаа алдан энэ юу байсан вэ? өөрөө өөрөөсөө  асуув.Орны булан дээр суун гэдсээ илэн нулимс хацар даган урсана.
Би: намайг уучлаарай хүүхдээ,ээжийгээ үнэхээр үнэхээр уучлаарай "гэдсээ илэн инээмсэглэх" чи үнэхээр том юм аа "инээх" аавд чинь юу болоод байгааг мэдэхгүй гэхдээ тэр чамд үнэхээр хайртай гэдгийг л мэднэ тэр ч бас ээжид хайртай болов уу? "уйлах" хайртай шүү "шивнэх"
Дараа нь би усанд орон дахиад л толинд харлаа.Гайхалтай үнэхээр жирэмсэн  эмэгтэй 3сартай гэхэд ийм том байна гэж үү? Энэ одоо үнэхээр том  байна.Би Шинийг тээж байх үеээ санаж байна,ийм том байгаагүй.Зүгээр ээ  энэ том болж байгааг мэднэ.Би хувцасаа өмсөн өрөөнөөс гаран Чанёолыг  хайлаа.Гэхдээ би тэр үнсэлт алдаа байсан болохоор би болсон зүйлээ  мартах гэж хичээж байна.
Би: Чанёол "гал тогоо руу орох"
Чанёол: тийм ээ "хоол идэх"
Би бараг л хоол бэлдсэнээ мартах шахаж.
Чанёол босон над руу дөхөн ирээд: сая болсон явдалд үнэхээр уучлаарай
Би толгой дохин: ммм "доош харах"
Миний нулимс урсах нь тэр.Би Крис хүүхдүүддээ бодож байсан юм.Би бүгдийг  алдчихлаа,надад одоо хэн ч алга...би бүх хүнийг алдчихсан.Хэрвээ би энэ  хүүхдийг хайртай бүх хүнээ алдчихвал амиа хорлоно.Би шалан дээр суун  нүүрээ гараараа даран уйлж эхэллээ.
Чанёол: Ларра "ирэх"Ларра чшшш чшшш
Би: би бүх хүнээ алдчихлаа Чанёол "уйлах"
Чанёол намайг хоёр гар дээрээ өргөн бослоо.Би одоо сууж байна гэхдээ нүүрээ нуусаар.
Чанёол: чамд одоо ч байгаа "гараа гэдэс дээр минь тавих"
Тийм ээ надад одоо ч байгаа гэхдээ хэрвээ би түүнийг алдчихвал...яах вэ? Дахиад энэ талаар бодоход л уйлж эхлэх нь тэр.
Би: Гэхдээ
Би нүүрээ нуухаа болин нүдээ нээхэд нүд бүрэлзэн толгой эргэж эхэллээ.Би  хэдэн удаа нүдээ цавчиж байсан ч энэ миний толгойг улам л өвтгөж байна.
Чанёол: Ларра зүгээр үү? "санаа зовох"
Би биеэ мэдэрч чадахгүй нь.Гэхдээ Чанёолын намайг дуудах нь согсон "яа  Ларра сэргээрэй Ларра" дараа нь бүх зүйл харанхуйлж эхэлсэн юм.

---Крисийн хачирхалтай амьдрал "COMPLETE"Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon