Part 15

1.2K 61 0
                                    

-Хэдэн долоо хоногийн дараа-
Би энэ байшинг хэрэглэдэг болоод мөн бид хоорондоо хамт байдаг болохоор хачин байдал үгүй болсон.Шин энд амьдрах дуртай байгаа өдөр бүр л түүний инээмсэглэн намайг жаргалтай болгодог.Чанёол Шин яг л нас цачуу хүүхдүүд шиг,тэд амархан дотно болсон.Би яг л 2 хүүхэдтэй юм шиг мэдэрдэг гээч,хэрвээ удахгүй хүүхэд минь төрвөл яг ингэж мэдрэгдэнэ гэж мөрийцье.Би хүлээж чадахгүй нь ээ.Нөгөө талаас Крисын тухайд намайг гуниглууж бас уурлуулж байна.Крис долоо хоногт нэг удаа л ирдэг заримдаа ирдэггүй,тэрний амлалтанд юу болсон юм бол оо? Энэ л намайг үнэхээр гунигтай болгож байна.Гэхдээ би түүний гэр бүлийн байдлыг ойлгох гэж хичээнэ ээ.Дээрээс нь тэр Жисүтэй гэрлэчихсэн.Тэд өнгөрсөн долоо хоногт Чанёолд хуримын урилгаа явуулсан ч Чанёол очилгүй Шин бид 2той парк явсан.Бид тэр урилгийг авдаг өдөр би үнэхээр их нууцаар уйлж бас гунигласан,мэдээж Шин энийг мэдээгүй ч Чанёол мэдэн тийм болохоор биднийг дагуулан парк дээр ирсэн юм.Чанёол надад Крис юу ч болсон намайг хайрлана гэж амалсан болохоор битгий гунигла гэсэн ч би зүгээр л инээмсэглэсэн хуурамчаар.Үнэндээ бидний амлалт? Тэр биелүүлэх болов уу? Тэр биелүүлэхгүй бол,намайг орхивол яах вэ? Би энэ талаар бодохоо больж чадахгүй байна.Энийг бодоход л би уйлдаг.Гэхдээ ийм үедээ дотроо хүүхэд тээж байгаа гэж боддог.
Намайг гал тогоонд зогсож байхад Чанёол ирэн надад өдрийн хоол бэлдэхэд минь туслахаар хичээж байв.
Чанёол: хөөе гэж бөхийн чихэнд минь хэлэхэд би халбагаа авч байхдаа бараг л үсрэх нь тэр.Үнэндээ энэ гижиг хүргэж байна.
Би түүн рүү инээмсэглэн: яасан бэ? Убба "тавагтай хоолоо ширээн дээр тавих"
Чанёол намайг дагуулан харан хөдөлсөөр: би чамд тусламаар байна "урд минь нүүрээрээ тулан инээмсэглэх"
Дахиад л...тэр дахиад л хийчихлээ,тэр сүүлийн үед ингээд байгаа-тэр зэвүүцэм хүргэмээр намайг айлгаж байна бас дээрээс нь тэр инээмсэглэдэг.Би зугтаж чадахгүй гэхдээ үргэлж түүний нүд рүү хардаг.
Би: боль,би үзэн ядаж байна "түлхэх"
Чанёол инээн: би чиний царайг харах дуртай "тоглох"
Гэхдээ би түүнийг үл тоон үргэжлүүлэн хоолоо бэлдлээ.Чанёол үргэлж өмнөх шигээ алиалж байдаг,тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй.Тэр намайг юу хийхийг харж байгаа хүүхэд шиг дагасаар.Гэнэт хаалга тогшин Чанёол бид 2 нэг нэгэн рүүгээ харан цочирдож орхиллоо.
Би: би тайлья,убба шөл аягалж болох уу? "заах"
Чанёол: мэдээж "толгой дохих"
Би үүд рүү очин хаалгаа тайлахад энэ Крис байв.Бурхан минь урт хугацааны дараа би юу ч бодолгүй шууд л тэврэн авлаа.
Би: Крис "инээмсэглэсээр тэврэх"
Гэтэл хариулахгүй болохоор нь би түүнийг тавин харлаа.Бас л тэр над руу харсангүй.
Би: чи зүгээр үү?
Крис: Чанёол хаана байна?
Би: т.тэр...гал тогооны өрөөнд гэж хэлэхтэй би түүний үгэнд цочирдсон байлаа.Дахиад л ...дахиад тэр намайг үл тоочихлоо.Тэвчээртэй бай Ларра.
Гэнэт Чанёол хажууд минь ирэн: өө хён нааш ир
Крис: би Ларратай ярьж болох уу? Чи явж бай "уурлах"
Тэр энэ шиг хатуу үг хэлсэнгүй.Тэр ямар хараал идсэн зүйлээ хийх гээд байгаа юм бол? Би энэ хооронд ямар ч ширүүн байгааг харсангүй.
Чанёол: Х.хён "сандрах"
Гэхдээ тэр Крис муухай харсаар явж энд би Кристэй үлдлээ.
Би: я.яасан Крис?
Гэтэл тэр хариулахын оронд намайг чирэн машиндаа суулган өөрөө суулаа.Би түүнийг хүнд хүнд амьсгалж байгааг сонсож байна,тэр одоо ууртай байгаа эсвэл сандарсан аль нь гэдэгт би итгэлтэй биш байна.Крисыг дуугарах хүртэл хэдэн хором чимээгүй байлаа.
Крис над руу харал үгүйгээр: хүүхдээ авхуул
Миний нүд томрох нь тэр.Юу? би буруу сонсоогүй биз дээ? Авхуул?
Би: а.авхуулах аа? Би хийхгүй ээ Крис "нулимс цийлэгнэх"
Крис: энэ хүүхдийг
Би түүний байгаа байдлыг харах гэж хичээсэн ч би хүлээн зөвшөөрч чадахгүй.Тэр жаргалтай байгаа эсвэл гунигтай эсвэл уурласан.Энэ алийг нь илэрхийлэхгүй байна.
Би: ү.үгүй ээ
Би түүнийг юу яриад байгааг мэднэ гэхдээ шалтгааныг нь мэдэхгүй.Надад тайлбар хэрэгтэй байна.
Крис: яагаад үгүй гэж?
Миний нулимс хацар даган урслаа.Би түүнийг яагаад ийм хариу үйлдэл үзүүлсэнг мэдэхгүй.Би энэ хүүхдийг авхуулмааргүй байна.Бас энэ байгаа байдлыг ч ойлгохгүй нь.Миний нулимс урссааар б машинаас буун гэр рүү орон хаалгаа хаалаа.Миний нулимс хурдан хурдан урссаар...би сая юу болсонд итгэж чадахгүй нь ээ.Би зүүдлэж байна үгүй ээ.Намайг өрөөндөө орохоор алхаж байтал Чанёол ард минь гарч ирэн зогслоо.
Чанёол: Ларра..хүлээж бай гэхэд би өрөө рүүгээ алхаж байхад дахин нэрийг минь дуудахад нь би бас л түүнээс холдох гэтэл тэр гэнэт араас минь тэврэн авах нь тэр.
Чанёол: Ларра чи зүгээрээ "шивнэх"
Би доош харан нулимс минь урссаар л...би хэзээ ч зүгээр болохгүй гэдгээ мэднэ ээ.Би дахиад дахиад ганцаараа үлдчихлээ.Би одоо юу ч бодож чадахгүй байна,зүгээр л ганцаараа баймаар байна.
Би: Чанёол би дахиад ганцаараа үлдчихлээ "уйлах"
Чанёол намайг эргүүлэн өөр лүүгээ харуулаад: битгий уйл "нулимс арчих" чшшш "тэр ойртон намайг тэврээд" би сонссон...Крисын юу хэлэхийг
Би түүнийг түлхсэнгүй учир нь яг одоо миний талд хэн нэгэн хэрэгтэй байна.
Би: би юу хийх хэрэгтэй вэ убба? "уйлах"
Тэр хариулахгүй намайг тэврэхээ болисон ч тэрний гар мөрнөөс минь барисаар тэр миний уйлахыг харсаар л би уйлахаа болин тэр яг л намайг тайвшрахыг хүлээж байсан юм шиг харагдаж байна.Гэнэт тэр миний хүзүүнээс барин ойртсоор...уруулан дээр минь үнсэх нь тэр.Би юу хийх хэрэгтэй вэ?

---Крисийн хачирхалтай амьдрал "COMPLETE"Where stories live. Discover now