Part 24

1.4K 63 0
                                    

-Ларрагийн талаас-
Би юу ч болоогүй юм шиг инээж байсан ч дотор минь ямар нэг зүйл бутарч байгаа,хаягдаж байгаа юм шиг санагдаж,хутгаар гэдсийг минь зүсч байгаа юм шиг л өвдөж байлаа.Өвдөж байна,бүхэл амьдралынхаа туршид анх удаа зулбаж,Крисыг намайг орхин явсанаас хойш өвдөж байгаа нь хоёр дахь удаагаа.Эмч хүүхдийг минь авчирахад амьд байгаасай гэж үнэхээр их хүсэж байна,би түүнийг хармаар байна.Бас аль нь намайг орхиод явчихсан юм бол...би үнэхээр яаж тайлбарлахаа мэдэхгүй байна.Энэ үнэхээр хэцүү байна,яагаад эмэгтэйчүүд хүүхдээ авхуулдагийг мэдэхгүй юм.Би хүүхдүүдээ 6-7 сарын турш тээсэн,тэднийг асран маш хүнд цагуудыг өнгөрөөсөн гэтэл тэдний нэг нь...явчихсан.Би Крис Шинийг дахиад уучлалт гуйлгахыг хүсэхгүй байгаа болохоор тэдний өмнө зүгээр хуурамч инээмсэглэл тодруулж байлаа.Энэ заримдаа ядаргаатай юм.Хүүгээрээ дахиж уучлалт гуйлгахгүй биз дээ? Энэ үнэхээр болхи хэрэг.
Гэнэт эмч орж ирэн: саад болсонд уучлаарай гэхдээ би ноён Вутай хэсэг зуур ярилцах хэрэгтэй байна
Крис: ойлголлоо "босох" эргээд ирнэ ээ "гар даллан инээмсэглэх"
Би буцаан инээмсэглэж чадалгүй,хаалга хаагдан би зүүн тийшээгээ эргэн Шин рүү харсангүй.Энд зөвхөн Шин бид хоёр л байв.Шин орноос буун орны хажуу талын сандал дээр суухад нь би хуурамч гэгч нь инээмсэглэж байлаа.Хэвлий,нуруу хэсгээр бага зэрэг өвдөж байлаа,магадгүй хагалгаанаас болсон байх.Шинийг намайг дуудах хүртэл үнэхээр эвгүй байлаа.
Шин: ээжээ
Би удаанаар Шин рүү харан: ммм?
Шин: өвдөж байна уу? "санаа зовох"
Би: юу гэсэн үг юм бэ Шин?
Шин: ээжээ,худлаа хэлэх хэрэггүй ээ
Би: би хэзээ ч худлаа хэлээгүй шдээ...юу гэсэн үг юм?
Шин: хүүхэд "дуу нь сулрах" ээжээ таныг аав бид хоёрт уурлаж байгааг мэднэ ээ
Үнэндээ би уурлаагүй,Крист л урам хугарсан гунигласан болохоос Шинд биш.Нөхөр нь эхнэрээ жирэмсэн байхад нь орхиж яваад хэн нэгэнтэй гэрлээд тэрэнтэйгээ унтаад эцэст нь эхнэр нь зулбасаны дараа эргэж ирэхэд хэн гуниглахгүй байна гэж?
Би: би уурлаагүй ээ Шин
Шин санаа алдан өөр тийшээ харлаа.Тэр хариулсангүй.Би эргэн хуучин байрлалдаа хэвтэн нүдээ анилаа.Би энэ драманаас салмаар байна.
-Шиний талаас-
Би ээжийгээ харахаа болисоны тэр унтах нь тэр.Би чимээгүй унтах ээжийгээ харж байв.Миний одоо хэлсэн үг бол ээжийг гунигтай байгааг мэдсэн болохоор л хэлсэн юм.Миний хэлсэн зүйлээд болоод би гэм буруутай юм шиг мэдрэгдэж байна.Би аав Жисү эгчтэй парк дээр байсан үеээ санасан юм.Би ээжийг үзэн ядаж байна гэж хэлсэн-уучлаарай ээжээ.Би аав ээждээ үнэхээр их хайртай,амьдралаа өмнөх шигээ хэвийн болгомоор байна.Би аав ээжтэй дэлгүүр хэссэн үеээ санаж байна,аавын авч өгсөн цэнхэр машинан орыг Жисү эгч хаячихсан.Тэр үнэхээр бүдүүлэг,би түүнийг үзэн ядаж байна.Тэр надад ээжийг миний жинхэнэ ээж биш гэж худлаа хэлсэн,би түүнд итгэсэн...гэхдээ цаашид итгэхгүй байна.Гэнэт би ээжийг уйлахыг сонслоо.Би сандалнаасаа босон ээжийн урд очин зогсоход ээжийн хацраар нулимс даган урсаж байхыг харлаа.Ээж зүүдлэж байна уу? Тэр зүүдэндээ уйлаад байна.Хүн унтаж байхдаа уйлж чаддаг гэж үү? Хурдхан шиг сандал дээрээ суун ээжийг уйлахаа болихыг хүлээж байлаа.Би аавыг дуудах хэрэгтэй юу? Магадгүй...тэр завгүй байгаа байх.
-Крисын талаас-
Эмч: саад болсонд уучлаарай гэхдээ би таныг хүүхэд нь зулбасан эмэгтэйг ойлгоно гэж найдаж байна,тэд хэдэн долоо хоног,хэдэн сарын дараа л гормон нь хэвийн болдог
Би: юу гэсэн үг юм?
Эмч: зубасан хүмүүст эргээд хэвийн болоход цаг хугацаа шаардлагатай
Би: ойлголлоо "Ларрагийн өрөө рүү явах"
Өрөөнд ороход Ларра унтаж байлаа.
Шин: ааваа "гүйн ирэх"
Би: чшш дуугүй намсга! "урууландаа долоовор хуруугаа тавих"
Шин: ээж уйлж байсан,тэр гунигтай байгаа гэж бодож байна "шивнэх"
Би толгой дохин,энэ эмчийн хэлэх гэж хичээгээд байсан зүйл байх. Тэр одоо инээмсэглэж байна уу эсвэл уурлаж байна уу? Би яг л буруутай,алуурчин юм шиг санагдаж байна.Би энэ мэдрэмжийг үзэн ядаж байна гэхдээ би юу хийх вэ? Би аав,нөхөр болох бүтэлгүй юм байна,би бүх зүйл дээр алдсан.Би алуурчин,бурхан минь намайг зүгээр алаад өг.Гэнэт нулимс хацраар урсах нь тэр.Би уйлан нулимсаа арчиж байлаа.Ларрагийн унтаж байгааг харан уйлсаар: Шин аав нь хэсэг зуур гарчихаад иръе
Би өөрийгөө алмаар байна,би тэгэх ёстой.Ларра намайг уучлаарай,үнэхээр уучлаарай.Би өрөөнөөс гаран машины зогсоолд байх машин руугаа явлаа.Би өөрийгөө алах хэрэгтэй юу? Өөрөө өөрөөсөө асуулт асуун энэ толгой дотор минь эргэлдэж байлаа.Хамгийн хурданаараа машиндаа суулаа.Зүрх хурдтай цохилон,амьсгал ямар ч удирдлагагүй болж эхэллээ.Нүүр улайн,халуун оргиж байв.Крис!! Яагаад түүнийг орхисон юм? Чи эхнэртэй туслахгүй түүнйг өвчинд үлдээсэн.Чи үнэхээр хулчгар хүн!! Тэр жирэмсэн байсан,чи тэнэг.Чи өөрийгөө хэн гэж бодсон юм? Охидын давуу талаар,тэдний мэдрэмжээр тоглодог юм уу?-Чиний стиль? Өөрөө өөртөө хэлэн өөрийгөө чанга цохин цангаар уйлж байлаа.
Би: чи!! "цээжээ цохих" бол алуурчин "өөрийгөө цохих" аааааааааааа "орилох" намайг уучлаарай Ларра "уйлах" Хүүхэд...би юу хийх хэрэгтэй вэ? Крис!!
Гэнэт хэн нэгэн цонх тогшин энэ...Ларрагийн эцэг эх байлаа.Тэднийг гадаад руу явсанаас хойш хараагүй үнэхээр удсан байв.Тэд намайг өөрийгөө цохихыг харсан юм уу? Өө новш!! Би хурдхан шиг машинаас буулаа.
Би: сайн байна уу? И ноён,И хатагтай
Тэд Ларрагийн талаар сонссон юм уу? Бид тэдэнт Ларраг 2 дахь хүүхдээ тээж байгааг хэлээгүй гэхдээ...гэхдээ тэд мэдсэн байх.Ларрагийн ээж над руу дөхөн намайг алгадах нь тэр.
И хатагтай: тэгээд чи өөр эмэгтэйтэй унтсан гэсэн үү?
Би тэнэг хүн шиг доош харан хариулсангүй.Энэ чиний Ларрагийн орхисоны чинь шан Крис!!
И хатагтай: би Ларраг чамтай гэрлүүлэх хэрэггүй байсан юм
И ноён юу ч хэлэлгүй,над руу ширүүн гэгч нь харан зогсож байлаа.Би толгойгоо өргөж чадахгүй нь.
И хатагтай: би яагаад Ларраг чамтай гэрлүүлсэнийг чи мэдэх үү? "орилох"
Би:...
И хатагтай: учир нь...тэр чамд хайртай болохоор,тэр биднийг чамайг зөвшөөр гэж гуйсан тийм болохоор бид чамайг зөвшөөрсөн "дуу нь намсах" тэгтэл чи юу хийсэнээ хар даа "алгадах" чи миний итгэлийг эвдсэн "орилох"
И ноён: боль!!
Миний нулимс дахиад л хацар даган урсах нь тэр.Би дуу гаргахгүй гэж хичээсэн ч гэнэт тэдний өмнө чангаар уйлах нь тэр.Доош өвдөглөн суугаад уйлж байлаа.
Би: намайг уучлаарай "уйлах" уучлаарай,намайг уучлаарай "уйлах" намайг ал!!
И ноён: бос хүү минь гэж хэлээд татахад нь би эргэн доош сууж байлаа.Би өөрийнхөө юу хийсэнийг уучлаж чадахгүй.
-Ларрагийн талаас-
Би нүдээ нээн цагаан өрөөг оллоо.Бүх зүйл цагаан,ор,хана,хувцас.Би хаана байна? Жоохон хүүхдийн уйлах дууг сонсон бослоо.Би хаана байна аа? Хүүхдийн дуу улам чангарч байв.Энэ дуу хаанаас гараад байна аа?
Хүүхэд: ээжээ?
Энэ Шин биш гэхдээ миний алдагдсан.
Би: үгүй ээ "орилох" энэ байж боломгүй юм
Хүүхэд: ээжээ туслаач "уйлах"
Би эргэн тойрноо харвал юу ч харагдсангүй.Бүх зүйл цагаан,би үхчихсэн юм уу?
Хүүхэд: ээжээ...өвдөж байна "уйлах"
Би хаашаа гүйхээ мэдэхгүй байна,дахиад л уйлж эхэллээ.
Би: үгүй ээ үгүй
Эмчтэй адил хоолойтой хүн: чи хүүхдээ хаясан,чиний хүүхэд үхсэн
Би: амаа тат!! "орилох"
?: Чиний хүүхэд явчихсан,чиний хүүхэд үхсэн,чи түүнийг хаясан,энэ бүгд чамаас болсон,чи үнэхээр болгоомжгүй,тэр явчихсан
Би: амаа тат! "уйлах"
Энэ бүгд дахин сануулсаар нулимс мигь урсаж байлаа.Магадгүй би болгоомжгүй байсан байх,тэрний хэлдэг үг үнэн.Би хүүхдүүдээ илүү сайн тээх хэрэгтэй байсан гэтэл тэгээгүй.
Би: зүгээр л...амаа тат "уйлах"
Дахиад л өнөөх хүүхэд уйлж эхэллээ.Би газар суун өвдгөө тэврэн нүдээ анилаа.Нулимс урсахаа зогсохгүй нь.
?: ээжээ сэргээрэй "сэгсрэх"
?: зүгээр ээ
Би нүдээ нээвэл хоёр сувилагч Шин хажууд минь байхыг харлаа.Энэ хар дарсан зүүд байж,тэд миний биенээс барин: та зүгээр үү?
Аман дээр минь ямар ч үг гарч ирэхгүй,одоо ч нулимс урсаж байлаа.Хэн нэгэн хаалгаа орж ирэн сувилагчийг холдуулан өмнө минь өвдөглөн суугаад: чи зүгээр үү?
Би түүн рүү хараагүй ч хоолойг нь таниж байв.
Чанёол: Ларра зүгээр үү? "гарнаас минь татах"
Чанёол: ус "сувилагчид хэлэх"
Сувилагчид Чанёолд ус өгөн Чанёол надад ус өглөө.
Чанёол ус уулган: энэ
Тэр эрэгтэйн үг одоо ч намайг ангуулчилж байх шиг.Тэрний үг намайг өвтгөж байна.
Шин: ээжээ "шивнэх"
Шиний хоолой зүүдэнд минь орж ирсэн хүүхдийг санууллаа.Би хэзээ ч дахиж тэр хоолойг сонсмооргүй байна.Би айж байна! Нүдээ анин дахиад л чангаар уйлж эхэллээ.
?: Ларра
Энэ боломжтой гэж үү? Ээж? хүлээгээрэй!...Үгүй ээ
Ээж: Ларра...бид сонссон Ларра-
Бүгд: Крис!! "орилох"
Би юу болоод байгааг мэдсэн,би бодит байдлыг хармааргүй байна.Би толгойгоо өргөж чадахгүй нь.
?: Эмч дуудаарай
Би нүдээ анин дахин чангаар уйлж эхэллээ.Энэ зүүд үү? бодит байдал уу?

---Крисийн хачирхалтай амьдрал "COMPLETE"Where stories live. Discover now