"Chapter 1"

10K 529 33
                                    


"Жонгүг, найз чинь ирчихэж."

Шатны мод чанга чанга чийхран дугарч, хэн нэгэн яарсаар бууж ирээд салхи шиг шууран хаалганы өмнө ирлээ. Түүний бодсоноор хаалганы цаана дөлгөөхөн инээмсэглэлтэй, даруухан царайлаг хөвгүүн зогсож байв.

"Сайн уу?"

"Чи хаачсан юм!"

"Эхлээд оруулахгүй юм уу?"

Жонгүг бушуухан хажуу тийш болж залуу хүүг орж ирэхийг хүлээнгээ ээжийнхээ байгаа гал тогооруу хандан хашхирав.

"Би түүнийг аваад өрөөндөө орлоо! Битгий саад болоод байгаарай ээж!"

"Ойлголоо доо ойлголоо. Бага тоглоцгооно шүү!" гэх үгэнд залуу хүү гэнэт инээхэд Жонгүг муухай харсаар гараас нь чирэн шатаар өгсөж, өрөөндөө оруулж ирэв. Хормын дотор Жонгүг хүүг хаалганд шахан ойртоод нуруугаар нь гараа явуулсаар хаалгыг түгжиж орхилоо.

"Хараал идсэн 21 хоног Ким Тэхён! Чи хаана байсан юм! Яагаад юу ч хэлэлгүй яваад өгсөн юм бэ?"

"Жонгүг, чи намайг идэх гэж байгаа мэт харахаа больж болох уу?"

"Үгүй, учир нь яг одоо тэгэхийг хүсч байгаа болохоор…"

Тэхён хариу хэлэхээр амаа нээсэн ч Жонгүгын гэнэтийн үнсэлтэд амаа хамхиулан, цочирдон хэдэн хором болсон ч удалгүй ёжтой инээмсэглэсээр эргүүлэн үнсэхдээ сул хоёр гараараа Жонгүгын гэрийн сул цамцны доогуур гулсуулан нурууг нь илэхэд хүйтэн арьсыг нь өөр дээрээ мэдэрсэн Жонгүг чимээгүйхэн гиншин биеэрээ түүнд улам наалдлаа. Жонгүг Тэхёний доод уруулыг чангахан сорж, хэлээ шургуулахад чихэр үмхсэн хүү шиг баярлах Тэхён малийсаар жижигхэн хазалт мэдрүүлэн үнсэлтээ улам амттай болгоно.

Амьсгалахад хэцүү болох үед Жонгүг хүсээгүй ч холдох ба гүнзгий амьсгал авчихаад эргээд түүнрүү дайрсан ч энэ удаад Тэхён боломж олгосонгүй.

"Жаалаа, ээж чинь доор байгааг санаарай. Тэр чамд зориулаад хоол хийж байхад чи түрүүлээд намайг идчихэж болохгүй биз дээ?" гэж тоглон хэлэхэд Жонгүг муухай харсаар,

"Амаа тат." гэж зандран түүний орлуу түлхэхэд Тэхён хөл алдан хүчтэйхэн орон дээр суув. Тэр даруй Жонгүг түүний өмнө өвдөглөн яг л нэг зүйлд яарах шиг өмдрүү нь дайрч тэлээг нь тасдах шахам тайлсаар өмднийх нь хоёр талаас татан өвдөг хүртэл шувтлахад Тэхён тэвчээргүй жаалыг харан санаа алдсаар үсээр тоглох ба,

ᴛᴏxɪᴄWhere stories live. Discover now