"Chapter 12: Last goodbye"

4.7K 398 103
                                    

"Чи Жонгүг мөн үү?"

Хар өнгийн гашуудлын хувцас өмссөн Жонгүгийн ээжтэй нас чяцуу гэмээр эмэгтэй түүнд дөхөн ирэхэд Жонгүг толгой дохин түүнд гашуудлаа илэрхийлэн бөхийлөө.

Жиминий ээж нулимс гүйсэн нүдээрээ түүнрүү харж инээмсэглэхийг хичээсээр,

"Хүү минь чиний талаар дандаа ярьдаг байсан юм. Үргэлж цуг байдаг, их дотно гэхийг нь сонсоод чамайг харахыг хүсч байсан юм."

Эмэгтэй хүчлэн инээмсэглэсээр Жонгүгийн зүүн хацарт хүрж "Хүүгийг минь сүүлчийн найз байсан чамд баярлалаа." гэсээр хайрлангуй харцаар харахад Жонгүгийн нүд дальдчин доош харж тэр дагжин чичрэх аж. Энэ эмэгтэйн өмнө, Жиминий өмнө, энд байгаа бүх хүний өмнө тэр буруутай мэт санагдана. Зүрх нь хоосорч Жонгүг яг одоо асар ихээр харамсаж байгаа ч хэзээ ч үнэнийг хэлж чадахгүй.

Сургуулийн төгсөлтийн баяраас хойш 5 хоног өнгөрч, сургууль тэр аяараа гашуудлын байдалд ороод байв. Жиминий хэрэг одоо ч мөрдлөгийн шатанд явагдаж байгаа бөгөөд Жонгүг сэжигтэнээр татагдан мэдүүлэг өгсөн ч гэм буруугүй хэмээгдэн чөлөөлөгдсөн юм. Хэрэг гарсан газарт буюу тэр анги руу харсан хяналтын камер байгаагүй нь мөрдлөгийг илүү сунжруулж ээдрээтэй болгож байгаа гэдгийг л хүмүүс мэднэ.

Гэвч Тэхён Жиминийг түлхэхийн өмнө түүнийг зодсон мөн Ким Тэхён гэх хүний хурууны хээ хаа сайгүй байх ёстой байтал мөрдөгч, цагдаа гээд хэн ч түүний нэрийг огт дурдахгүй байгаа нь Тэхёний аав ямар нэг зүйл хийсэн гэдгийг тодорхой хэлээд өгчихөөр байлаа. Ингэж бодох төдийд санаа амрах Жонгүг өөрийгөө дотроо мянга хараагаад ханасангүй.

Цэцгэн хэлхээн дундах Жиминий инээмсэглэсэн зураг ганцхан түүнрүү л хамгийн гунигтай, урам хугарч шархалсан харцаар ширтэх шиг. Учир нь Жимин түүнийг хайрласан, түүнд итгэж мөн хайрлагдана гэж хүлээсэн нэгэн. Жонгүг одоо түүний хойноос нулимс ч урсгах эрхгүй нэгэн билээ.

Жонгүг доош өвдөглөн сууж Жиминий зураг руу цоо ширтсээр аажмаар нүд нь улайг нулимс урсаж,

"Намайг уучлаарай Жимин." хэмээн хатаж омголдсон уруулаа нээн, шивнэх төдий хэллээ.

-

Тэхён аавынхаа ажлын өрөөний хаалгыг нээн орлоо.

"Та намайг дуудсан уу?"

Аав нь түүнрүү ширүүхэн харахад тэр харцаа буруулан толгойгоо бөхийлгөнө.

"Хараал идсэн энэ амьдралыг бас чиний ирээдүйг сайнаар бүтээхийн төлөө хичээж байхад чи эхнээсээ хог новш шиг байсаар ирсэн. Харин одоо би чиний тарьсан новшыг цэвэрлэх гэж байдгаа барж байна!"

ᴛᴏxɪᴄWhere stories live. Discover now