"Chapter 6"

3.1K 402 21
                                    

Гудмаар Жонгүгийг хөтлөн алхах Тэхён үе үе атгалтаа чангаруулж, сулруулан ийш тийш ширүүн харц шидлэсээр явна. Жонгүг гайхаад барсангүй. Юу нөлөөлсөн болоод Тэхён ингэж өөрчлөгдөх болоо вэ?

"Тэхён, бид ярилцах-"

"Муу новш" Жонгүг үгээ гүйцээж амжаагүй байтал Тэхён амандаа шивнэсээр түүний гарыг тавин урагш хурдтай алхах нь тэр. Жонгүг түүний араас гайхан ширтэж байтал Тэхён нийлэн зогссон хэсэг бүлэг хөвгүүд дээр очин үгийг сөхөөгүй нэгийг нь шанаадаад авах нь тэр.

"Тэхён!"

Хормын дотор зодоон үүсч үл таних хөвгүүний найзууд Тэхёнийг хэдэн талаас нь нүдэж эхэллээ. Жонгүн тэдэн дээр очих гэтэл түүнийг ойртуулсангүй.

Зөрөн өнгөрөх хүмүүс шуугилдан болихыг шаардаж цагдаа ирж байгааг сануулахад сая бүгд таран алга боллоо. Тэгсэн даруй Жонгүг Тэхёнийг өргөн босгож хурдан биш ч хаа нэг зүгт гүйв. Цагдаа нар араас нь хөөж, Жонгүг Тэхёнийг татан хурдласаар булан эргэж хоёр байрны дунд байх харанхуй нарийн гудамруу орон нуугдан зогслоо. Цагдаа нар тэднийг анзааралгүй цааш гүйлдэн одоход сая Жонгүг амьсгаа аван тайвшрахыг хичээлээ.

Тэр Тэхёний мөрлүү хүчтэй цохисоор,

"Яаж байгаа юм!" гэж зандран асуухад нүүр нүдгүй зодуулж цусаа урсгасан Тэхён түүний нүдрүү эгцлэн харалгүй газар ширтэнэ. Жонгүг дахин мөрлүү хүчтэй цохиод энэ удаад хариу шаардлаа.

Тэхён түүнрүү хэсэг ширтээд, харцаа буруулахдаа,

"Тэр чамруу харсан!" гэх нь тэр.

"Юу?"

"Тэдний нэг чамруу ширтэж байсан. Дэндүү удаан…"

Уур нь хүрэх Жонгүг санаа алдсаар хойш ханаа налан,

"Ямар утгагүй зүйл ярьж байгаагаа мэдэж байна уу Тэхён? Бусдыг үймүүлж, зодоон үүсгэсэн шалтгаан чинь ердөө л энэ юм гэж үү?"

Тэхён түүний нүдрүү харсаар,

"Би чамайг харамлаж байна." гэх үгт нь ч, түүний харцанд ч гэмшил тодроно. Жонгүг улам уурласаар,

"Чи үнэхээр учир нь ойлгогдохгүй хүн юм."

"…"

"Би түрүүлээд харилаа."

Түүнийг холдон явах гэтэл Тэхён гарнаас нь барин зогсоолоо.

"Уучлаарай."

"Надаас биш нүүрийг нь цохисон хүнээсээ уучлалт гуй."

Тэхён харанхуй гудманд ганцаар үлдэхдээ цааш алхах Жонгүгийн араас чимээгүй ширтсээр хана даган доош суулаа. Түүний бие энд тэндгүй шархиран өвдөх аж.

ᴛᴏxɪᴄWhere stories live. Discover now