"Chapter 11"

2.9K 338 79
                                    

Сар өдрүүд өнгөрч нэг л мэдэхэд хавар тэгээд төгсөлтийн баяр хаяанд ирсэн юм. Жимин Жонгүг хоёр төсгөлтийн баярт өмсөх хослолоо авахаар дэлгүүрт явна. Жимин инээд алдан таалагдсан болгоноо өмсөж үзэн саатах бол Жонгүг ард нь чимээгүйхэн үүргэвчийг нь мөрөндөө үүрсээр алхах аж.

"Жонгүг, нээрээ Инби надаас төгсөлтийн үдэшлэгт хамт орохыг асуусан. Тэгээд би зөвшөөрчихсөн шүү."

Жонгүг түүнрүү хальт харчихаад эргэн үзэж байсан сэтгүүлрүүгээ анхаарал хандуулан "Яаж байгаа юм?"

"Угаасаа чи бид хоёр хос болоод орно гэж байхгүй шдээ. Чамд ч тухгүй, бусад хүүхдүүдэд ч тухгүй байна гэж бодоод л."

"Өөрөө мэд дээ."

"Чи хэнтэй орох гэж байна даа?"

"Ганцаараа."

Жимин зангиа зүүж байсан тольруугаа харан "Чи… уурлаагүй биз дээ?" гэж болгоомжлонгуй асуухад Жонгүг түүнрүү харан тэд нэгэнрүүгээ удаан ширтэв. Жонгүг эцэст нь сэтгүүлээ хажуудаа тавиад Жиминрүү босч ирэн зангиаг нь янзлаж өгөх ба түүнрүү харан инээмсэглээд "Чиний зөв болохоор уурлаагүй ээ, за юу? Чи үргэлж л зөв зүйл ярьдаг." гэж шивнэсээр аажуухан ойртон духан дээр нь үнсээд холдвол Жиминий хацарт улаан туяа татчихсан харагдана.

"Энэ хослол чамд үнэхээр сайхан харагдаж байна. Одоо үсээ засуулчихвал ч ёстой-" гээд эрхий хуруугаа гозойлгов.

"Тэгвэл би энэ хослолыг авлаа шүү. Тэгээд хамтдаа чинийхийг сонгоцгооё."

Жимин баярлан хэлэхэд Жонгүг инээмсэглэн толгой дохилоо.  Удсанчгүй Жонгүг өөрийг хослолоо сонгон тэд хоёр тортой хувцас барьсаар дэлгүүрээс гараад зам даган алхаж эхэллээ. Зөөлөн салхитай, сэтгэл татам цаг агаар.

"Би өнөөдөр Тэхёнийг сургууль дээр харсан."

Жонгүг цочих шиг болон Жиминрүү харсан ч тоохгүй байгаа мэт жүжиглэхийг Жимин анзаарав.

"Тийм үү?"

"Найзуудтайгаа уулзахаар ирсэн байх. Их өөрчлөгдсөн байна лээ."

Тэд зайрмагны мухлагаас торхтой зайрмаг худалдан авч тооцоогоо хийгээд эргэхдээ Жонгүг "Өөрчлөгдсөн гэдэг… ямар утгаараа юм?"

Жимин зайрмагаа долоосоор нүдээ нарийсган бодолхийлсэнээ "Үснийхээ өнгийг өөрчилчихсөн ч тэгж харагдуулсан байж болох ч миний бодлоор түүнийг ямар нэг зүйл дэндүү өөр харагдуулж байсан. Хичнээн бодсон ч… би тэр зүйлийг олж чадахгүй юм байна." гээд инээд алдлаа.

ᴛᴏxɪᴄWhere stories live. Discover now