"Chapter 9"

2.9K 366 67
                                    

Бүх зүйл хормын дотор болж өнгөрсөн юм. Охидын орилолдох чимээнээр хичээлдээ орохоор яаран гүйлдэж байсан хүүхдүүд зогтусаж юу болсоныг мэдэхийн тулд бүчин зогсов.

Тэхёний гар Жонгүгийн хацар дээр буун Жонгүг хойш саван унасан нь энэ байлаа. Хүмүүс шавалдсаар галзуу мэт орилох Тэхёнийг, шалан дээр нулимсаа дуслуулан суух Жонгүгийн ээлжлэн харсаар гагцхүү яагаад Тэхён найз хөвгүүнээ алгадан унагасаныг гайхсаар ам амандаа шивнэлдэж гарав.

Тэхён алхан Жонгүгт ойртсоор, доош суун түүний эрүүнээс угзран татаж өөрлүүгээ харуулав. Нүд нь улаанаараа эргэлдэж, царай нь хүрэнтжээ. Юу юунаас илүү сэтгэлд нь асах хилэнгийн гал харцанаас нь төөнөнө.

"Өвдөж байна уу?"

"…"

"Яг одоо надад гомдож, надад цохиулсан учраас уур чинь хүрж намайг үзэн ядаж байна уу?"

"…Гэтэл би зүрхрүүгээ мянга дэвсүүлж, ахин мянга харцанд чинь ташуурдуулж байсан ч хэзээ ч чамайг үзэн ядаж чадаагүй. Зүрх зүсэгдэж, надаас бусадруу инээмсэглэх чинь сэтгэл зумлаж, намайг өөрөөсөө түлхэх бүрт чинь цөмрөн цуурах тэр тэвчээрийн хана…өмнө чинь нурчихлаа.

"…Амьдралдаа анх удаа би чиний царайг харахыг эцэсгүй болтлоо үзэн ядаж байна. Өөрийн бүхнийг устгаж, хоосон биеэ зөвхөн чамаар дүүргэх гэж хичээсэн ч чадсангүй бололтой. Тийм, тийм байна Жон Жонгүг. Бидний дунд хайр байх ёсгүй байж. Дуусгацгаая. Чи хэзээ ч минийх болохгүй гэх үнэнд эцэст нь бууж өгөх хэрэгтэй бололтой."

Тэхён түүний өмнөөс боссон ч цааш явсангүй. Үг хэлнэ гэж хүлээсэн мэт, гарааас нь татаад тэврэнэ гэж харах шиг, ядаж л харцаа өргөн түүнрүү харна гэж итгэсэн мэт хэдэн хором тэгж зогссон ч удалгүй цөхөрсөөр цааш алхах нь тэр. Тойрон зогссон сурагчдыг зүсэн гарах үед тэд Тэхёний нүдэнд хурсан нулимсыг олж харсан юм.

"Жонгүг!" Жиминий хоолой цуурайтаж, хүйтэн шалан дээрээс татан босгох үед л Жонгүг сая хүн ухаанаа олж авах шиг болох нь тэр.

"Ж-Жимин…"

"Би энд байна Жонгүг. Одоо айх хэрэггүй."

Жиминий үгс чихний хажуугаар өнгөрч, Тэхёний хэлсэн үг л дахин дахин сонсогдоно. Тэр Жиминий гарыг тавиулсаар бужигналдах олон дундаас Тэхёний дүрийг хайлаа.

Тэр Тэхёнийг хайсаар урт хонгилоор гүйж амандаа түүний нэрийг дуудан орилж байв.

ᴛᴏxɪᴄWhere stories live. Discover now