"Chapter 3"

4K 420 20
                                    

"Тэхён аа"

Жонгүг Тэхёнийг хайсаар сургуулийг хэдэнтээ тойрч, цөхөрч гүйцээд амралтын өрөөний хаалгыг сүүдийн удаа нээхэд Тэхён орон дээр хэвтээд ном уншиж байх нь тэр.

Тэхён түүнийг дуудсан нэгнийг олж хараад гайхсан ч үгүй, баярласан ч үгүй энгийнээр ширтэж эхлэв.

"Бие чинь өвдсөн юм уу? Энд юу хийж байгаа юм?"

"Зүгээр л… хичээлд суумааргүй санагдаад." гэсээр Тэхён залхсан байртай номын хуудсаа эргүүлнэ.

Жонгүг түүний энэ үл тоосон байдалд санаа алдсаар сандал татан хажууд нь суулаа.

"Чи долоо хоногийг турш надруу залгасангүй. Манайд ч ирээгүй." гэхдээ тэр цонхоор ширтэнэ. Тэхён түүнрүү харалгүй,

"Миний хэрэг гарсан юм уу?"

"Чи лхагва гаригт надтай хамт явна гэж амласанаа санаж байна уу?"

Тэхён номоо азнан хэсэг бодод болсоноо,

"Нээрээ тийм л дээ. Би мартчихаж, уучлаарай." гэхэд Жонгүг инээмсэглэн,

"Зүгээр дээ. Тийм ч чухал зүйл биш байсан юм. Чи мартаж болох байсан. Тэглээ ч би ганцаараа эмч дээр оччихсон. Миний хөл бүрэн эдгэсэн гэж байна лээ."

"Мм, болж дээ." Тэхён товчхон хариулаад эргээд номондоо анхаарна.

"Өнөөдөр… манайд ирэх завтай юу?"

"Хийх сонирхол алга."

"Ү-үгүй ээ, зүгээр л хамт гоймон идмээр санагдсан юм."

"Яагаад? Бид ширээний хоёр талд суугаад гоймон сорох харилцаатай гэж үү? Чиний хэлснээр, миний санахаар секс хийхгүй л бол бидний харилцаа ямар ч үнэ цэнэгүй."

Жонгүг харцаа буруулах аж. Тэгээд хэлэх үгээ олж ядан хэсэг сууснаа,

"Ямар ч байсан … би гэртээ ганцаараа байгаа болохоор … ирмээр байвал ирээрэй."  гэсээр өрөөнөөс гарлаа.

-

Оройг есөн цаг болж, одоо хэр нь хэн нэгэн ирээгүй ч яагаад Жонгүг яагаад буйдан дээр суугаад хаалга руу үе үе ширтээд байгаагаа ойлгосонгүй. Гал тогооны ширээн дээр задлаагүй хоёр уут гоймон харагдана.

Тэгэхээр энэ хугацаанд Тэхён ирээгүй байх нь.

Бид ийм л холбоотой хүмүүс.
Тэр хүсч, би хүсэхгүй л бол нэгнээ хайхгүй.
Би ханаж, тэр ханасан л бол дахиад хэрэг үгүй.
Хэтэрхий ойр хэрнээ төдий чинээ хол.
Нэгэндээ гомдох эрхгүй, уурлах эрхгүй.
Анхнаасаа хайр гэгч зүйл дээр тогтоогүй ийм л харилцаа..
Түлхэх, эсвэл татах боломжгүй… бидний ойлгомжгүй харилцаа.

ᴛᴏxɪᴄWhere stories live. Discover now