"Chapter 2"

4.2K 428 33
                                    

flashback

"Хайр байхгүй. Хайр байх ёсгүй. Тийм ээ? Жонгүгаа."

Тэхён түүний үсээр тоглосоор ийн асуугаад нүдрүү нь харах гэтэл хэдийн унтчихсан байх ажээ.

"Жонгүг"

Жонгүг нүдээ зөөлөн нээсээр Тэхёний цээжин дээрээс жоохон өндийн тэд хэтэрхий ойрхон зайнд туллаа.

"Чи хаана ч хамаагүй унтаад өгөх юм аа?"

"Тэхён намайг ядраасан болохоор."

Хонх дугарахад Жонгүг залхуутайяа санаа алдсаар босч цамцаа товчлон өмдөө зассаар тэлээгээ чангаллаа.

"Надад туслаач."

Тэхён гуйх агаад одоо ч Жонгүгийг хүссэн харцаараа харахаа больсонгүй. Жонгүг түүнийг ажиглалгүй гарнаас нь татан босгоод дүрэмтийг нь янзалж өглөө.

"Жонгүг…"

"За?"

"Бид…хайрлаж болохгүй тийм үү?"

"Тийм ээ, хайр байх ёсгүй."

Жонгүг итгэл төгс хариулан Тэхёний уруул дээр зөөлөн үнсээд холдох нь тэр.

end of flashback

"Миний бодлоор бидний харилцаа удахгүй дуусна."

Хаалга хаагдан Тэхён өрөөнд ганцаар үлдэхдээ цонхруу ширтэн санаа алдлаа.

Аан, нээрээ тийм л дээ. Яагаад мартчихаа вэ?

Тэхён удалгүй Жонгүгийн араас буун ээжид нь баригдалгүйгээр гэрээс гарч зам даган алхлаа.

-

Үүний дараагийн өдөр Жонгүг Жиминтэй уулзахаар хотын төвд ирсэн байлаа. Тэд хамтдаа кино үзэж бас өдрийн хоол идчихээд хүүхдийн паркд ирсэн байв.

"Энэ үнэхээр өндөр харагдаж байна."

"Энд суухад өндөр чинь хүрдэг л байгаа даа Жимин." гээд инээсээр Жиминий толгой дээрээ гараа тавьтал Жимин уурлан гэдэс рүү нь цохилоо.

"Хүүе."

"Яасан?"

"Тэр манай ангийн Хусог мөн үү?"

Жонгүг Жиминий заасан зүгт харвал хоёр хүү алхаж байгаа нь харагдав.

"Хусог! Хөөе Хусог!" хэмээн Жимин гараа даллан дуудахад Хусог түрүүлэн эргэн харж харин дараа нь хажууд нь явсан нэг нь эргэн харах үед Жонгүгийн нүд огцом томорлоо.

"Хажууд нь хэн явж байгаа юм бол?"

"Тэхён." хэмээн Жонгүг амандаа шивнэсэн ч Жиминд хүрсэнгүй.

Удалгүй тэд ч ирлээ.

"Та хоёр бас тоглож байгаа байх нь ээ." гэсээр Жимин хашлаганы цаанаас Хусогийн мөрөн дээр гараа тавин энд харсандаа баяртай байгаагаа илэрхийлнэ. Тэднийг ярилцаж байх зуур Жонгүг сэмээрхэн Тэхёнруу харахад өөдөөс нь ширтэж байх нь тэр.

"Чи энэ талаар хэлээгүй." гэж Жонгүг нүдрүү нь ширтсээр хэлэв.

"Чи ч хэлээгүй." Тэхён эрүүгээрээ Жимин рүү дохилоо.

"Хөөх, чи тэгэхээр болзож байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа юм уу?"

Тэхён түүнд хариу хэлэлгүй Хусогт хандан,

"Ариун цэврийн өрөө орчихоод ирье." гээд инээн үсийг нь сэгсийлгээд цааш явахад Хусог Жиминрүү ичсэн янзтай харан доош харж инээмсэглэсээр үлдлээ.

"Би ч гэсэн."

Төмөр хашлагыг даван Тэхёний араас гүйх түүнийг Жимин дуудан "Дараалал ойртож байна ш дээ!" хэмээн орилсон ч Жонгүг огт сонсоогүй бололтой.

Хэдийн алга болсон Тэхёнийг Жонгүг хайсаар эрэгтэй ариун цэврийн өрөөнд орж ирэхэд цааш харан гараа угааж байв.

"Тэхён.."

Жонгүг тайвнаар түүний нэрийг хэлээд дөхөж очиход Тэхён толины тусгалд асуулт эрсэн харцаар харлаа.

"Хоёулаа … эндээс явах уу?"

"Яасан гэж? Чи Жиминтэй хамт хөгжилтэй харагдаж байсан. Нэгэнт л үерхэх талаар бодож байгаа бол тэгж гомдоолгүй илүү дотносох хэрэгтэй байх."

Жонгүг доош харсаар "Тийм л дээ. Гэхдээ… чамайг хүсвэл эндээс  хамтдаа явцгаая." гэж сулхан хэлэхэд Тэхён гар хатаагчид хатааж дуусаад эргэхдээ Тэхёнруу инээмсэглэн,

"Чамайг ойлгож байна аа. Жимин бас би нэг газарт байх нь чамд хэцүү байх биз. Битгий санаа зов доо. Би Жиминд өөрсдийнхөө талаар хэлэхгүй бас одоо гараад Хусогийг аваад явлаа."

"…Хөгжилтэй байгаарай." гэсээр Тэхён түүний мөрийг хэд товшоод гарахад Жонгүг араас нь гарах гэж яарсангүй.

Гараа угаачихаад Жимин дээр очиход дараалал үнэхээр ойртчихсон байх ба Жимин ийш тийш зовнингуй харж байгаад Жонгүгийг олж харахдаа инээмсэглэн даллана.

Тэхён Хусог хоёр ч хэдийн явцгаажээ.




A/N: Eniig bichih geheer l tarhi hooson bolchih ym.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
ᴛᴏxɪᴄWhere stories live. Discover now