"Chapter 8"

3.3K 355 64
                                    

Тэнгэрт гялалзах ширхэг ч одгүй харанхуй шөнө Жонгүг цонхоор тэр ганц сарыг ширтэн орон дээрээ сууна. Утас нь чичрэн дуудлага ирж байгааг мэдэгдэхэд тэр хараагүй ч өөрийн мэдэлгүй хүндээр санаа алдах аж.

"Байна?"

"Унтаагүй юм уу?"

"Үгүй ээ."

"Яагаад?"

Жонгүг юу гэхээ үл мэдэн харанхуй хана ширтэн суутал Тэхёний намуухан хоолой чихэнд нь дуулдлаа.

"Жонгүг, би чамайг санаад байна."

Жонгүг гайхсаар,

"Бид хоёр цагийн өмнө л хамт байсан."

"Үгүй ээ, би чиний хайрыг санаад байна. Чиний инээмсэглэлийг, чиний энхрийлэлийг бүгдийг нь... Би чамайг санасандаа галзуурах нь!"

Гэнэтхэн л нисээд ирсэн тэр оч аажмаар унтарч, зүрхэнд нь үлдсэн хэсэг айдсаар дүүрэхийн цагт хэлж чадахгүй хийж зүрхлэхгүй бүхэн нулимс болон гадагшлах аж.

Юу ч хэлэлгүй утсаа тасалчихаад Жонгүг өвдгөө тэврэн эвхрэн суув. Энэ хайр түүнд хэтэрхий ахадаад байх шиг. Нэг нь зүрхээ урж тасдан галзууртлаа хайрлаж, нөгөө нь уйлж орилон тэр их хайраас сүрдэн эмээх.

Аз жаргал хаана нь  оршино вэ?

-

"Тэхён энд ирж яах гэж байгаа юм?"

Тэхён Жонгүгийн гараас атгасаар том дэлгүүрийн хаалгыг татан орохдоо,

"Би чамд бэлэг өгөх гэж сүүлийн 3 сар өдөр болгон халаасны мөнгөө цуглуулсан юм. Өчигдөр мөнгөө тоолоход хангалттай цугларчихсан байсан."

Жонгүг сандран,

"Үгүй ээ чи заавал надад бэлэг авч өгөх шаардлагагүй шүү дээ. Тэр тусмаа энэ үнэтэй дэлгүүрээс..."

"Чшш... зүгээр л дагаад яв."

Тэд явсаар үнэртэний тасагт орж ирэв. Жонгүг хамар нүдээ загатнаж эхлэхийг мэдэрч, удалгүй Тэхён түүнд үнэртэй ус авч өгөх гэж байгааг мэдлээ.

"Миний захисан үнэртэй усыг өгөөч."

Худалдагч эмэгтэй гоёмсог савтай эрэгтэй ус гарган ирж тавихад Тэхён үнэртэн инээмсэглээд Жонгүгрүү харж,

"Энэ үнэр чамаас үнэртэж байгаасай гэж хүсч байна."

"Тэхён би үүнийг авахыг хүсэхгүй байна."

Тэхёний инээмсэглэл огцом арилж, нүд нь хүйтрэх аж.

Тэгээд үнэртэнийг шилэн хоргон дээр хүчтэйхэн тавихад худалдагч эмэгтэй сандрана.

ᴛᴏxɪᴄWhere stories live. Discover now