"Chapter 7"

3.2K 372 30
                                    

"Жонгүг!"

"Тавь!"

"Чи яасан юм бэ? Одоо болтол тэр явдалд уурлаад байгаа юмуу?"

Жонгүг тавцантай хоолоо барин босож өөр ширээнд суухад Тэхён нэхэн очиж өөдөөс нь харсаар дахиад л хариулт нэхнэ.

"Чамайг уурлахаа болино гэвэл би яг одоо ч хамаагүй тэр хүмүүсийг олоод уучлалт гуйя. Тиймээс Жонгүг надруу хар л даа."

Тэхён Жонгүгийн эрүүнд гараа хүргэн өөрлүүгээ харуулах гэтэл Жонгүг нүүрээ буруулах ба тэгэхдээ Хусогтой харц тулгарчихав. Хусог тэдэнрүү тайлбарлашгүй сэтгэл хөдлөл тээн харах нь хүйтэн байлаа.

"Жонгүг…"

Тэхён санаа алдсаар түүний гарыг атгаад гэнэтхэн л асар эмзэглэх Жонгүг түүнээс гараа татчихав. Хусог тэднийг харж байсан учраас ч байж магадгүй юм. Тэхён хоосон гараа ширтсээр үлдэж санаа алдан харц нь бухимдал, гуниг тээсээр залхсан бололтой Жонгүгийг орхин босч явлаа.

Түүнийг хойноос нь Жонгүг гомдолтойгоор харсаар үлдлээ.

-

Хичээл тарахад сургуулиас гаран явах Жонгүгаас хоёр алхамын ард Тэхён гараа халааслан,хөмсөг зангидсаар явах ажээ. Түүнрүү энгийнээр хараад өнгөрөх эсвэл бүр харц унаган хэдэн секунд ширтэх хэн ч Тэхёний хөлдөөх хүчтэй ширүүн харцтай тулгарна.

Тэр удааг тэсэлгүй хурдхан хоёр алхан Жонгүгийн гараас шүүрэн атгав.

Жонгүг цочин түүнрүү харах ба Тэхён байдалд орохгүйн тулд толгойд орсон хамаагүй зүйлээ шууд л хэлчихлээ.

"Кофе… би чамд кофе авч өгье."

Тэр Жонгүгийг гараас тавилгүй алхсаар хамгийн ойр газарлуу орлоо.

"Одоо яагаад надад уурласнаа хэлж болох уу?"

Жонгүг түүнээс харцаа буруулан цонх ширтээд,

"Чи өчигдөр надруу залгаагүй." гэх нь тэр.

Тэхён үүнийг сонсоод хөмсгөө зангидахад Жонгүг эргэн харж бухимдангуй өнгөөр,

"Тэр орой Хусогтой яагаад уулзсан юм?"

"Би…"

Түүний үгийг таслан зөөгч охин захиалгыг нь авчиран өглөө. Харваас илт мэдэгдэх сээтэн хаясан харцаараа Жонгүг рүү харахыг Тэхён анзаарав.

"Уучлаарай, бид үүнийг захиалаагүй."

Жижигхэн тавагтай бялууг Жонгүг буцаан түлхэхэд зөөгч охин,

ᴛᴏxɪᴄDove le storie prendono vita. Scoprilo ora