"Chapter 5"

3.2K 382 4
                                    

Жонгүг өрөөндөө суусаар утас нь дугарахыг хүлээнэ. Түүний зүүн нүд хөхрөн хавдаж, уруул хэсэгтээ шархны наалт наажээ. Өнгөрсөн долоо хоног түүний хувьд хүнд байлаа. Өндөгөөр шидүүлж, ариун цэврийн өрөөнөөс шалба норон гарч ирж сургуулийн дээврээс түүний хажууханд ваартай цэцэг хүртэл унасан удаатай. Харин энэ удаад тэр ангийнхаа хөвгүүдэд зодуулсан.

Олон удаа тийм аймшигтай байдалтай гэртээ ирсэн хүүгээ хараад аав ээж нь сургууль дээр асуудал үүсгэж бас амралтын хоёр өдөр гэрийн хорионд оруулсан юм. Бас тэр Тэхёнийг харалгүй хэдийн 24 цаг өнгөрсөн байлаа.

Жонгүг утасруугаа харан санаа алдана. Тэхёнд гомдож байлаа. Өчигдөрөөс хойш тэр огт залгаагүй бас уулзаагүй. Түүнээс уйдчихаж гэх бодол төрөх төдийд сэтгэл нь өвдөнө.

Гэнэт утас нь дугарахад Жонгүг цочин салганах ч тэрнээсээ хурданаар Тэхёний дугаар байхыг хараад аван чихэндээ барив.

"Тэхён."

"Сайн уу?"

"Чи…хаана байгаа юм?"

Жонгүг энэхэн зуур гомдох мэдрэмжийг мэдэрлээ.

"Цонхны чинь доор."

"Юу?"

Жонгүг орноосоо ухасхийн босоод цонхон дээрээ ирэв. Тэгээд утсаа чихэндээ барьсаар дээш харах Тэхёнийг олж харлаа. Харанхуй болсон учир тэрний царай тийм ч сайн харагдсангүй.

"Ороод ирж болохгүй юм уу?"

"Ээж чинь оруулахгүй гэсэн." Тэхён санаа алдах аж. Үнэндээ Жонгүг дээрэлхүүлэх бүрт Тэхён түүнийг гэртээ нууцаар хонуулж байсныг мэдчихсэн учраас Жонгүгийн ээж аав, Тэхёний аавтай багахан маргалдаад амжсан. Тэдний үерхэлийн талаар ч мэдчихсэн байлаа.

"Цонхоор чинь орж болох уу?"

"Торлочихсон байгааг харахгүй байна уу?"

"Би авирлаа шүү. Ядаж торны цаанаас хараад буцмаар байна" гэсээр Тэхён утсаа таслан чимээ гаргалгүй эвтэйхэн авирсаар үүдний саравчны дээврээр алхан Жонгүгийн өрөөний өмнө ирлээ.

"Тэхён наад нүүр чинь.?"

"Зүгээр дээ. Харин чиний нүд зүгээр үү?"

"Гайгүй дээ. Удахгүй хавдар нь буух байх."

Тэхёний дуу суларсаар "Нуруу чинь?"

"Зүгээр. Чөлөөтэй босож суудаг болсон."

Тэхён энэ удаад илүү сул дугаран "Хөл чинь?"

ᴛᴏxɪᴄWhere stories live. Discover now