"Chapter 10"

2.9K 379 35
                                    

Taehyung

Хоолой хорсож, сэтгэл сэмрэн зүрх зүсэгдэж байлаа. Түүнийг орхиод явах үед… Гарын алга одоо ч халуу дүүгүүлэн хорсож, би хайр эсвэл үзэн ядалтын алийг ч мэдрэхээ больчихов. Хоосон өрөө, хоосон цээж…

Эзэнгүй ангийн хаалгыг татаж ороод хамгийн түрүүнд газар сөхрөн унасан.

Би яаж түүндээ гар хүрч зүрхлэв ээ?

Би яагаад тэдгээр үгсийг амнаасаа гаргачихав аа?

Үүнээс илүүг тэвчиж чадахаар байсан байж…

Хаалганы цаана миний нэрийг дуудах Жонгүгийн дуу хадахад би өөрөө ч мэдэхээсээ өмнө ухасхийн босоод хаалганы бариулаас атган доошлуулж байсан юм. Яг одоо гүйж гараад түүндээ тэврүүлмээр… Гомдож, тунисан нулимсыг нь арчин аргадмаар санагдаж юу юунаас илүү "дууссан" гэж хэлсэн өөрийнхөө үгийг буцааж авахыг хүсч байлаа.

Гэвч би тийм эрхгүй нэгэн байлаа. Би ердөө л түүнийгээ өвтгөж, уйлуулж, эцэст нь би л түүнд гар хүрч шаналал дунд нь орхиод хүрч ирсэн адгийн новш.

Илүү удаан хамт байвал илүү их өвдөнө. Эцэст нь тэр өөрөө намайг орхиод явах үед би тэснэ гэж үү?

"Үгүй" гэх хариулттай хамт би гараа бариулаас салган хойш хэд алхав. Жонгүгийн хоолой сонсогдсоор… тэр уйлсаар намайг дуудна. Дуудах бүрт нь би хойш алхасаар хананд тулах үедээ чихээ даран доош суулаа.

Яв…

Яв…

Намайг март.

Баяртай Жон Жонгүг.

Чи минь дэндүү сайхан инээмсэглэдэг шүү дээ. Дахиж холоос ч атугай харахыг хүсч байгаа учраас дахиж намайг хайлгүй, дахиж намайг дурсалгүй чамайг жаргалтай болгох өөр нэгэнтэй учирч, илүү их инээмсэглээрэй.

Чи л жаргалтай байвал… би зүгээр.

Сургууль тарж, харанхуй хотыг нөмөрсөний дараа Тэхён хамгийн сүүлд сургуулиас гарч явсан юм. Тэр хэд алхаад зогсож, тэнгэр өөд харж, сарны зүг гараа сунган удалгүй энэ бүх зүйл хэтэрхий хэцүү санагдах үед хүндхэн санаа алдлаа.

Ингээд… Жон Жонгүггүй нэг сар өнгөрөв.

Сургуульдаа явах нэрээр тэр өдрийг эзгүй барилгын дээвэр дээр өнгөрөөж байлаа. Удалгүй багш  нь Тэхёний аавруу залгаж хэлчихсэн болохоор тэр аавдаа загинуулан хараалгуулж, хэд хэд цохиулсан. Гэвч сургууль гэх газарлуу зүглэх хүсэл огтхон ч төрсөнгүй. Хааяа нэг аав нь өөрөө хүргэж өгөх үед Тэхён зугтах газаргүй болдог байлаа. Тэгэх бүртээ үргэлж Жонгүгтай таарчихдаг байв. Харах төдийд бие хөшиж, амьсгал нь давчдана. Танихгүй мэт зөрөлдөх хормын хугацаа асар их өвдөлт өгнө. Тэхёнд улам хэцүү болж байлаа.

ᴛᴏxɪᴄWhere stories live. Discover now