"Chapter 4"

3.6K 365 16
                                    

["Хөөе, сонссон уу? Хүүхдүүд бүгд Жонгүг Тэхён хоёрыг үерхэж байгаа гэж ярьж байна. Үнэн болов уу?"

-

"Би гадарлаад байсан юмаа. Нэг удаа хэн ч ордоггүй булангын ангиас хамт гарж ирж байхыг нь харсан."

-

"Чи тэр хоёрыг унтчихсан гэж бодож байна уу?"

"За болиоч дээ! Хичнээн гаж байлаа ч гэсэн тэд чинь ахлах сургуулийн сурагчид."

-

"Шижгийн амьтад."

-

"Хэн нь эмэгтэй нь болдог бол? Ким Тэхёний эхнэр… Эсвэл Жон Жонгүгийн хатагтай? ХАХАХА]

"Хусог! Тайвшир!"

"ХАРААЛ ИДЭГ!!!"

"Тайвшираач дээ! Бүх зүйл хараахан нурчихаагүй байна."

Хусог зангирсан гараараа ширээг нүдэн "Юу гэсэн үг юм?"

"Бид арай өөр аргаар тоглоно гэсэн үг."

Хусог хүйтэн харцаа найзруугаа шилжүүлэн ширүүхэн харсаар,

"Чамд тэгээд бодсон зүйл байгаа хэрэг үү Намжүүн?"

"Тийм ээ."

-

"Тэхён боль!"

Жонгүг уурлан Тэхёноос холдсоор хэлээд хүн харсан эсэхийг нягтлан харлаа. Тэхён ёжтой инээсээр аягатай зайрмагнаас хуруугаараа дахин хутган авч Жонгүгийн хацар дээр нялж орхилоо. Тэгээд өнөөхөө Жонгүгийн хацраас долоон идээд уруулаа долооно.

Энэ үйлдэлд нь Жонгүг дэлбэрэх нь холгүй улайж, халууцсандаа цамцны захыг сэгсэрч байлаа.

"Үнсэлцье."

"Үгүй ээ!"

"Чи өчигдөр намайг үнсээгүй. Тийм болохоор одоо хоёр үнс."

Тэхён түүний хүзүүгээр гараа явуулан илж байгаад гэнэт дүрэмт хувцаснийх нь зангианаас хүчтэй татахад Жонгүг сандран дуу алдлаа.

"Тэхён!" Кафед олон хүн байснаас Жонгүг тэднийг харчихвий гэхээс эмээн ширүүхэн шивнэхэд Тэхён огт тоосон шинжгүй өнөөх л ёжилсон, шоолсон, хүсэмжилсэн харцаараа төөнөнө.

"Хүн харчихна гэж айгаад байгаа бол гялс үнсчихээд л холд л доо."

Жонгүг санаа алдсаар ойртон Тэхёний уруулийг хальтхан үнсээд холдох гэтэл Тэхён атгасан зангиагаа улам татан түүнийг өөрөөсөө холдуулалгүй бариад илүү хүчтэйгээр Жонгүгийн уруулыг озож эхлэв. Түүний аманд Жонгүгийн хэл гулсан орж ирэхэд Тэхён инээсээр амаа том нээж доод уруулыг нь хүчтэйхэн хазтал Жонгүг өөрийн эрхгүй чанга ёолчихов.

ᴛᴏxɪᴄWhere stories live. Discover now