Юнги: Хөгжилдөцгөөе! гэж хэлэн Жимин рүү зогсоо зайгүй ус цацаж эхэллээ.
Жиминий ам руу ус орон өөдөөс нь ирэх уснаас болоод амьсгалах нь битгий хэл нүдээ ч нээж чадахгүй байсанд тэрээр буруу харан зогсоод нүүрээ арчин зогсоход Юнги түүний цамцнаас татан ахин усанд оруулчихлаа.
Жимин: Байз-байзаа---
Юнги түүний үгийг үл тоон Жиминийг нэг усан доор оруулан нэг дээш гарган хөгжилтэй гэгч нь инээж байлаа.
Жимин ч сүүлдээ өөрийгөө барьж дийлэлгүй шуудхан уйлчихлаа. Юнги ч эхэндээ мэдэлгүй түүнийг хариу үйлдлийг шоолж байсан ч Жимин чанга гэгч нь орилон уйлахад хийж байснаа зогсоон Жиминийг өргөхөд Жимин түүний бэлхүүсийг хөлөөрөө ороон мөрөнд нь шигдэн уйлах нь тэр. Юнги ч юу хийхээ мэдэхгүй дэмий л Жиминий нурууг илэн зогсоно.
Жимин: На-майг эрэг д-ээр гар-гаад өг!
Юнги ч түүний хэлснээр эрэг дээр гарахад Жимин шууд л Юнгигээс буун аавуудынхаа зүг хурдан алхаллаа. Юнги тэр даруй Жиминий гараас татан зогсоход
Жимин: Та муухай за! Хөгжилдөцгөөе гэчихээд өөрөө л хөгжилдөөд бас надаас тоглоод арайчдээ. Таныг хармааргүй байгаа болохоор намайг тавь
Юнги: Уучлаарай би тэгье гэж үнэхээр бодоогүй шүү
Жимин: Би усанд тийм ч дуртай биш! Бага байхад намайг гей хосуудын хүүхэд гээд их дээрэлхдэг байсан. Ялангуяа усанд толгойг минь их дүрдэг байсан. Та яг л тэдэн шиг-
Түүний үгийг таслан Юнги Жиминийг энгэртээ чанга гэгч нь тэврэн авлаа.
Жимин ч юм хэлэлгүй нулимсаа дуслуулан зогсоно.
Юнги түүнээс тэврэлтээ салган Жиминий өндөрт тааруулан доош тонгойгоод
Юнги: Уучлаарай ахиж ингэхгүй. Чамайг аюулд оруулсанаа мэдсэнгүй. Одооноос дургүй болон дуртай зүйлсээ надад хэлж байгаарай тэгж байж л би чамайг гуниглуулах зүйл хийхгүй. Чамайг хэлэхгүй л бол би мэдэхгүй шүү дээ. Тийм биз?
Жимин: Тийн *зогьсуулах*
Юнги: Чи даарчихлаа гэж хэлэн өөрийн нойтон цамцыг Жиминий дээгүүр тохоод "Ахиж уйлж болохгүй шүү за юу" гэхэд Жимин толгой дохин нусаа татахад Юнги бага зэрэг инээн Жиминий духыг үнсчихлээ.
Жиминий нүд байдгаасаа хэд дахин томроход Юнги түүнийг харалгүй цааш алхан одлоо.
YOU ARE READING
••Жиминий анхны хайр•• [COMPLETED]
RomanceYoongi & Jimin /bxb story +18/ Start: 2018-07-17 End: 2018-10-31 Author: "Tony"
![••Жиминий анхны хайр•• [COMPLETED]](https://img.wattpad.com/cover/155413263-64-k128679.jpg)