A/N: Next 40 vote-ийн дараа. Тухлан сууж уншаарай кк.
Жиминийг норсон хувцастай орж ирэхэд аавууд нь ихэд гайхах бөгөөд Жимин ч сурсанаараа худал хэлэн аргалчихав. Тэр шинэ сургуульд орсоноосоо хойш дэндүү их худал ярьж байна!!
Гэхдээ сайныг бодож л тэгдэг. Үнэнээ хэлбэл бүгд түүнд санаа зовчихно.
Тэрээр унтах хүртлээ жаахан ч атугай сатааран инээмсэглэж байсан бол орондоо орох төдийд л түүнд хэмжээлшгүй их дарамт мэдрэгдэж байлаа. Маргааш болчихвол түүнд юу тохиолдох бол яах бол гэсэн санаа зовнил. Өнөөдрийхөөсөө илүү их өвдвөл яахав гэсэн айдас. Бас Юнгигийн хажууд байх нь гэсэн догдлол түүнийг унтахад нь тус болохоосоо ус л болж байлаа.
Нэг л мэдэхэд тэрээр зүүдний орондоо оччихсон байх бөгөөд энэ удаад түүний зүүдний орон үнэхээр айдас төрүүлэм байх нь тэр.
Бүх зүйл цав цагаан гагцхүү Жимин л цагаан өнгөнөөс ялгагдах ганц зүйл нь гэлтэй. Эцэс төгсгөлгүй цагаан...
Гэнэт л өөдөөс нь асар их гэрэл тусах бөгөөд Жимин тэр гэрэлд татагдан тэр зүгрүү алхахад хүмүүсийн хашгираан улам чангарна. Гэвч тэр ахин тийшээ алхаж зүрхэлсэнгүй учир нь тэнд Жиминийг дээрэлхэж үзэн яддаг хүмүүс шавчихсан байсан юм. Жимин хар хурдаараа эргэн гүйхэд тэд гэрлийн хурдаар түүнийг барьж аван энд тэндээс нь зулгаан нударгаа Жиминий биеэр нэг буулгана.
Хамгийн аймар нь Юнги тэрнийг юу ч болоогүй мэт ширтэх бөгөөд Жимин ч түүнрүү гар сунган тусламж эрэхэд Юнги эргэж харан түүнээс улам холдож байлаа.
***
Жимин хар хөлсөө цувуулан цочин сэрэх бөгөөд өөрийгөө өрөөндөө унтаж байснаа мэдэн санаа амран бослоо. Тэрээр ихэд хөлөрсөн тул шүршүүрт орон хичээлдээ явахдаа бэлдлээ.
***
Сургууль дээрээ ирэхэд байдал улам л дордсон байх бөгөөд түүнийг коридоороор явахад хүүхдүүд түүнрүү цаас шидэлж байлаа.
Үнэхээр Жимин энэ бүгдээс зугтахыг хүссэн ч тэр бол аймхай хулчгар жаахан хүүхэд юм хойно ямар ч зоригтой алхам хийж чадахгүй шүү дээ.
Хүүхдүүдийн нүднээс бултан арайхийн ангидаа ороод ширээн доороо орон нуугдчихав.
Мэдээж өлөн нүдэлсэн хүүхдүүд хэдийнээ тэрнийг харчихав. Гэсэн ч тэд элдэв юм хийсэнгүй байр байрандаа очин сууцгаан багшийн мэндлэх дуу ч хадах нь тэр.
YOU ARE READING
••Жиминий анхны хайр•• [COMPLETED]
RomanceYoongi & Jimin /bxb story +18/ Start: 2018-07-17 End: 2018-10-31 Author: "Tony"
![••Жиминий анхны хайр•• [COMPLETED]](https://img.wattpad.com/cover/155413263-64-k128679.jpg)