Анхны шөнө

3.2K 258 7
                                        

<Юнгигийн гэрт>

Жиминий аймхай байдлаас болоод тэд уянгын кино авсан байлаа. Уг нь Юнгигийн санаа аймшгийн кинонд л байсан боловч Жимин түүнээс эгдүүтэй гэгч нь гуйсаар байгаад ийм шийдэлд хүрчээ.

Юнги кино үзэх орчноо бүрдүүлэх гэж буй бололтой шалан дээрээ зөөлөн бүтээлэг тавин идэж уух зүйлээ эгнүүлэн бас хажуугаар нь нилээн хэдэн лаа асаан тойруулсан байлаа. Харин Жимин киногоо бэлдэн Юнгигийн засч өгсөн газарт суух аж.

Тэр хоёр зэрэгцэн суун киногоо эхлүүлэх ч Жиминд түүнийг тойрон байгаа лаанууд халуун санагдсанд "Ахаа энэ лаануудыг унтраачих уу?"

Юнги: Зориуд тавьсан юм штээ гэж хэлэн Жимин өөртөө татан өвөр дээрээ суулган "Яг голд нь суувал халуун биш байгаа биз?"

Жимин: Цаад санаа чинь ийм байжээ!

Юнги: Сайхан л байхад хэмээн Жиминий цээжийг налан үнэрлэхэд Жиминий бие тогонд цохиулах шиг л болох нь тэр.

Юнги: Сүрчиг чинь сайхан үнэртэж байна.

Жимин: Та намайг ичээгээд байна.

Юнги: Уучлаарай одоо яг кинондоо л анхаарья.

Тэд 30 минут хэртэй хөдөлгөөнгүй киногоо үзэн суусан ч Жимин гэнэтхэн л тавьтаргүйтээд эхлэх нь тэр. Энэ нь Юнгид бага зэрэг тухгүй байсанд

Юнги: Яасан?

Жимин: Би угаалгын өрөө орох хэрэгтэй байна.

Юнги: Хурдан явчихаад ир

Жимин: Киногоо түр зогсоож байгаарай гэчихээд л хар хурдаараа угаалгын өрөө орох нь тэр.

Юнги: "Миний өвөр дээр суучихаад зүв зүгээр киногоо үзээд сууж байх ч гэж. Ядаж байхад нь тэгж хөдлөөд байхдаа яахав дээ хамаг бие хачин болгочихлоо" тэр ийнхүү өөртэйгөө ярьж байтал Жимин ч хурдхан шиг өвөр дээр нь ирэн суулаа.

Жимин: За үргэлжлүүлээрэй

Юнги: Чи бүр кинондоо орчихсон байх шив.

Жимин: Ахаа энэ кино бүр яг гоё хэсэг дээрээ явж байна. Хар даа энэ эмэгтэй нь ой санамжаа алдчихсан юм. Тэгээд энэ залуу нь түүнд хайртай болохоороо ой санамжийг нь сэргээх гээд оролдоод байгаа байхгүй юу. Тэгээд-

Юнги: Чшшшш хэмээн Жиминий урууланд гараа наахад Жимин түүнрүү "Яасан?" гэсэн харцаар нүдээ бүлтийлгэн харахад Юнги ямар ч нүүрний хувиралгүйгээр түүнд ойртсоор түүний уруулан дээр байх гараа аван эв хавгүйхэн үнслээ.

••Жиминий анхны хайр•• [COMPLETED]Where stories live. Discover now