Холдохыг хүснэ

1.6K 241 17
                                        

A/N: Next 50 vote-ийн дараа

Нэг хэсэг Жиминийг дээрэлхэж байсан хүүхдүүдийн үйлдэл багассан ч Жиминийг жигшсэн харцнууд арилаагүй юм.

Өнөөдөр бол 1-р улирлын сүүлчийн өдөр. Сурагчид өвлийн амралт эхлэх гэж буйд их л баяртай байх ч Жиминий хувьд эсрэгээрээ байлаа. Тэр Юнгигээс холдоно гэхээс айж байсан ч энэ нь түүнийг сэтгэлээ татаж авахад бага ч гэсэн туслах байх гэсэн бяцхан найдлагыг ч тавиад амжсан байлаа.

Хичээлийн дүн нь гарахааргүй сурагчид өвлийн сургалтад сууж харин дүнгээ гаргачихсан хүүхдүүд нь 14 хоног амардаг байлаа. Мэдээж Жимин яаж ийж байгаад дүнгээ гаргачихсан тул амрах нь тодорхой байсан юм.

Өмнөх удаа Жимин гэрийнхнийгээ аялалд урьж байсан бол энэ удаад аавууд нь бүгдийг төлөвлөсөн байлаа.

Жимин хичээлээ тарсны дараа хөгжмийн өрөө лүү хар хурдаараа гүйн очоод нэгэн захиаг үлдээн гэрлүүгээ явлаа. Хэдхэн минутын дараа л Юнги хөгжмийн өрөөнд орж ирэх бөгөөд Жимин тэгж их хурдлаагүй байсан бол яг тааралдах байсан юм.

Юнги төгөлдөр хууран дээрээ байх захидлыг харан нээж үзвэл

<Багшаа би Жимин байна аа. Өвлийн амралт эхэлчихсэн болохоор би гэрийнхэнтэйгээ аялалд явахаар болчихсон. Танд уулзаж хэлж амжихгүй болохоор захиа бичлээ. Бас сүлжээгүй газар байх болохоор утсаар ярьж чадахгүй байх. Та амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Бас намайг битгий мартаарай за юу. 14 хоногийн дараа уулзацгаая>

Юнги: Энэ хүүхэд нээрээ, чамайг юу гэж мартах вэ дээ....

***

Жимин гэртээ ирэн хувцас хунараа янзлан оройн хоолоо идэхээр бууж ирэхэд аавууд нь мөн л нялуурчихсан сууж байлаа.

Жимин: Та нар нээрээ ичихгүй юмаа. Насанд хүрээгүй хүүхэдтэй нэг гэрт амьдарч байгаагаа мэдэж байна уу ер нь? Би их гайхаад байх юм өмнө нь огт ингэдгүй байсан байж ойрд яагаад байгаан миний нүд алт болох нь байна *гоншигнох*

Жин: Өмнө нь өрөөндөө л-

Намжүүн: Миний хүү хурдан суугаад хоолоо ид.

Жимин: Бид хаашаа явах юм?

Намжүүн: Нууц, гадаад паспортоо цүнхэлсэн биз?

Жимин: Тийм ээ, гэхдээ энэ үнэхээр сэжигтэй байна шүү!!!

Жин: Аавуудыгаа сэжиглэдэг муу хүү юм даа.

Жимин: Хэн ч байсан сэжиглэнэ мэдэв үү ммнай

A/N: Киаааххх Жиминийг хэлээ гаргаад гоншигонож байна гээд боддоо би эгдүүрээд үхцэн жүү та нар амьлуулаарай ккк

Намжүүн: Та хоёр ямар хүүхдүүд үү хэрэлдээд байх юм.

Жимин: Би хүүхэд

Жин: Би том хүн

Намжүүн: За ойлголоо доо. Барьж идэх нь

Жин: Идчихмээр л-

Намжүүн: Чшшшшш!!!

Жимин: Би ер нь өрөөндөө идлээ за

Жин: Яагаад

Жимин: Яагаад гэнэ шүү

Жин: Яахав чи хүсч байвал *жуумалзах*

Намжүүн: Жин болилдоо

Жимин: Ер нь би энд иднээ заавалчгүй!!! Аялалын турш та хоёроос см ч холдохгүй гэж мэдээрэй.

Жин: Тэгэхээр чинь *хошуугаа унжуулах*

Намжүүн: *хоолондоо хахах*

Жимин: Та хоёрыг шүүхэд өгчихмөөр л байна шүү.

Жин: Авввв миний хүүгийн энэ хурц хэл амыг нь ээ *шүд зуун хэлэх*

Намжүүн: Тайван хооллох арга байна уу ер нь?

Жин, Жимин: Байхгүй!

***

Тэдний хүсэн хүлээсэн аялал. Нэг нь хайрт болон хүүтэйгээ жаргалтай мөчийг бий болгохын тулд, нэг нь хайрттайгаа нялуурахын тулд, нэг нь хайртыгаа мартахын тулд явж буй 3н залуу онгоцны буудал дээр ирэх бөгөөд шалгуулагчид бичиг баримтаа шалгуулан онгоцондоо суулаа.

Тэд газраас хөөрөх үед Жимин цонхоор доош харан эгээтэй л баярлаад үхчихсэнгүй сандал дээрээ тонгочино. Намжүүн Жин нар хүүгийнхээ өөдөөс харан инээмсэглэх бөгөөд түүнийг жаргалтай байгаад их баярлаж байлаа.

Нилээдгүй хэдэн цагийн нислэг тул Намжүүн суудлаа буулган хэвтээд нүдний хаалтаа зүүн унтахад Жин түүний адилаар хэвтэн гарнаас нь зөөлөн атган нүдээ анилаа.

Харин Жимин тэднийг харан инээмсэглэх ч дотроо тэдний оронд өөрийгөө болон Юнгиг байлгахыг хүснэ.

Удалгүй нисэх онгоц газардах гэж буйгаа зарлан зорчигчидоо хамгаалалтын бүсээ зүүн утсаа унтраахыг санууллаа.

Тэд онгоцноосоо буун ачаагаа чирэн явсаар таксинд суун захиалга өгсөн буудалдаа ирлээ.

Гурвуул ядарсан байсан учир усанд орчихоод амрахаар хэвтэх ч хэн хэнийх нь нойр хүрсэнгүй. Аргагүйдээ шинэ газар ийм л байдаг.

Тэд хоёр өрөөтэй тохилог өрөөнд байх ба нэг өрөөнд нь аавууд нь харин Жимин ганцаараа нэг өрөөнд нь орсон билээ. Гэхдээ яг одоо Жимин тэдэнтэй хамт байхыг хүсэн аавуудынхаа голд орон хэвтэж байна. Ганцаараа байгаад байвал тэр хэн нэгнийг санах тул ийм арга хэрэглэсэн байлаа. Харин аавууд нь түүний энэ үйлдэлд балмагдах ч дотроо нууцхан баярлаастай гүн нойрондоо автана.

A/N: Хэсэг жаргалтай хугацааг өнгөрөөцгөөе!! Ккк

••Жиминий анхны хайр•• [COMPLETED]Место, где живут истории. Откройте их для себя