Хувь тавилан

1.4K 233 10
                                        

<6 жилийн дараа>

Зохиогчийн талаас:

Бидний мэдэх Пак Жимин аль хэдийнээ их сургуулиа төгсөн ажил хийхээр болсон ба тэрээр овгоо солин Ким Жимин болсон байлаа.

Жимин аавуудыгаа хүлээн зөвшөөрөн бусдаас нуухаа ч больсон юм.

Одоо тэр бидний мэдэх сул дорой даруухан нэгэн биш. Дургүйг нь хүргэсэн эсвэл өөрийг нь юмуу бусдыг доромжилж буй нэгний өөдөөс хэлэх үгтэй болсон. Аавуудынх нь талаар болон өөрийнх талаар худал цуурахыг тэр болиулчихаар чадалтай болчихсон нь тун сайшаалтай.

Түүний мэргэжил та нарын сонирхолыг татаж байна уу? Мэдээж тийм л байх. Тэгвэл би та бүхэнд хэлэхдээ таатай байна.

Тэр хөгжмийн багш болсон бөгөөд одоо Мёнгүг их сургуулийн урлагийн салбар сургуулийн шинэ багшаар ажиллах болсон билээ.

Түүний ахлах сургууль тийм ч таатай байгаагүй ч их сургуульд бүх зүйл өөрчлөгдсөн юм. Тэрээр өөрийгөө эрс өөрчлөх маш том зорилт тавин хичээсээр өдийг хүрсэн. Гэвч түүний зүрх сэтгэл өөрчлөгдөөгүйг хэлэх нь зүйтэй байх.

Жимин түүнийг санах сэтгэлээ хөгжмөөр л тайтгаруулж байсан ч яваандаа энэ нь түүний ирээдүйн мэргэжилээр сонгогдсон байлаа.

Хөгжим тоглох нь эхэндээ тэр хүнийг санагдуулж хэцүү байсан ч одоо бол түүнд хөгжим л хань болох аж.

Мин Юнгигийн хувьд гэвэл тэрээр өнгөрсөн 6 жилийн турш амьдралын идэвхгүй байсан гэхэд хилсдэхгүй.

Гэхдээ тэр тийм ч их уруудаагүй. Мэдээж 28 настай хүнд алдах эрх байхгүй!!

Түүнд өөрчлөгдсөн ганц л зүйл бий. Тэрээр ахлах сургуульд багшлахаа болин их сургуульд багшлах болсон байлаа.

Мэдээж та бүхэн гадарласан байх……


Мёнгүг их сургуулийн урлагийн салбар сургууль…

Тэд энд л ахин учирна.

Тэд энд л ирээдүйгээ шийднэ.

Тэд энд уулзахаа мэдээгүй ч

Тэднийг холбосон хувь тавилангийн утас ахин эрчлэгдэн улам бүр орооцолдсоор л байна…

A/N: Богинохон байна уу? Зүгээр дээ ахиад хэдэн хэсэг оруулна аа. Бас хандалт тун давгүй байна шүү кк. Та нартаа хайртай шүү. Чимээгүй уншигчдад бол хайр зарлахгүй ээ ккк.

••Жиминий анхны хайр•• [COMPLETED]Место, где живут истории. Откройте их для себя