Та нар юу хийгээд байгаа юм?

1.8K 242 17
                                        

Хэдэн өдөр Жимин Юнгигээс зугтан аль болох таарахгүйг хичээж байлаа. Мөн хичээлийн дараах хөгжмийн хичээлдээ ч суухаа больчихсонд Юнги нилээдгүй гонсойсон юм.

Мэдээж яагаад зугтаад байгааг нь Юнги маш сайн мэдэж байгаа ч түүнийг ингэхээ болиосой хэмээн хүснэ.

Өнөөдөр бол амралтын өдөр. Юнги ч энэ боломжийг алдахыг хүсээгүй тул өглөөнөөс эхлэн Жиминтэй хэрхэн ярилцахаа бодолхийлэн сууна. Юутай ч мессеж бичлээ гээд хариу ирэхгүй утасдлаа гээд авахгүйг нь мэдэх тул гэр лүү нь очихоор шийдлээ.

Толь мэт гялтганах хар машинаа унан Жиминий гэрт очих бөгөөд тэднийхэн байхгүй байгаа гэлтэй чимээгүй байлаа. Хэсэг хугацаанд хонхыг нь дарах эсэхтээ эргэлзсэн ч эцэст нь дарж орхив.

Хонх нилээн дугарсаны эцэст Жин нүдээ нухалсаар хаалгаа тайлах нь тэр. Жин Юнгиг хараад нүдээ томруулсан ч удалгүй яагаад ирсэнийг нь мэдсэн аятай хаалганаасаа холдон орохыг дохилоо. Юнги дотогш орон гутлаа тайлахад

Жин: Жимин дээд давхарт байгаа

Юнги: Баярлалаа хён

Юнги шуудхан л дээд давхар луу зүглэх бөгөөд ядах юмгүй л Жиминий өрөөг олон дотогш орвол Жимин хамаг хөнжлөө хөлөөрөө ороон эвхрэлдэн унтах нь Юнгигийн эгдүүг хөдөлгөөд амжив. Тэрээр түүний энэ төрхийг харахыг хүссэндээ чимээ гаргалгүй орных нь хажууд суун түүнийг хэсэг ажиглалаа.

Түүний үс унтаж байхад нь аймшигтай сэгсийчихдэг юм байна. Бас энэ уруул нь аргагүй л дээ байдгаар нь сул тавьчихаар ингэж унжилгүй л яахав. Шүлсээ гоожуулж унтдаг бололтой уруулых нь хажууд цагаантсан харагдана. Магадгүй эрхий хуруугаа хөхөж унтдаг ч байх гэсэн таамаглалыг Юнги дэвшүүлэн өөрөө ч тэрэндээ инээгээд амжив.

Жиминий амьсгал жигд бөгөөд бараг л сонсогдохооргүй зөөлхөн байх аж.

Юнги Жиминий үсээр оролдоход Жиминий нүд чичигнэн эгээтэй л сэрчихсэнгүйд Юнги гараа холдууллаа.

"Тэр их мэдрэмтгий байх нь"

Юнги түүний гарт хүрэхэд Жиминд тааламжтай байгаа бололтой эргүүлэн гарыг нь чанга гэгч нь атгав. Юнги ч багахан инээсээр кадр тасрах нь тэр.

<Цагийн дараа>

Жимин нүдээ нээж ядан арайхийн сэрэхэд тэрээр Юнгиг харсандаа итгэж ядаж байгаа бололтой нүдээ бүлтийлгэнэ.

"Юнги ах яагаад энд унтаж байдаг билээ"

Тэрээр хөтлөлцсөн гараа харан хэсэг ичин амьсгалж ч чадахаа болив. Амьсгалаа удаан түгжсэнээсээ болоод амьсгалаа гэнэт хүчтэй гаргахад Юнги цочин өндийлөө.

••Жиминий анхны хайр•• [COMPLETED]Where stories live. Discover now