Жимин өнөөдөр ганцхан цагийн хичээлтэй бөгөөд яг одоо тэрээр хичээлийн цагаа хүлээн багш нарын өрөөнд хийх юмгүй дэмий холхино. Шинэхэн багш болоод ч тэр үү тэрээр цагаасаа эрт ирсэн байсан юм.
Юүни: Өө чи хичээлтэй байсан юм уу?
Жимин: Аан харин тийм ээ.
Юүни: Үнэндээ би заах хичээлээ заачихсан болохоор завтай. Хичээл ортол нилээн хугацаа дутуу байна. Хамт цай ч юм уу уухуу?
Жимин: Та даах юм уу *нүдээ ширгэтэл инээх*
Юүни: Авввв эгдүүтэй юм бэ, за яахав явцгаая
Тэд явсаар сургуулийн цайны газар ирэн цонхон талд байх хүний нүднээс далд газар суулаа. Нэг их санаа агуулж тэнд суугаагүй юм шүү. Зүгээр л тэр суудал их тухтай гэдгийг Юүни сайн мэддэг байлаа.
Юүни: Энэ миний суух дуртай газар
Жимин: Энэ сургуулийн барилгын зохион байгуулалт үнэхээр давгүй юм.
Юүни: Тийм шүү. Нээрээ өнгөрсөн удаад уучлаарай согтуудаа том алдаа гаргасан байна лээ
Жимин: Тэгэх хэрэггүй дээ нүүна. Хэн хэн нь согтуу байсан юм чинь
Юүни: Гэхдээ тэр үед надад их тааламжтай байсан.
Жимин: Аан
Юүни: Хүүе яасан урамгүй юм.
Жимин: Би нэг их эмэгтэй хүнтэй харьцдаггүй болохоор л.
Юүни: Намайг юу гэж бодож байна?
Жимин: Юу гэсэн үг үү?
Юүни: Би чамд сээтгэнээд байна ойлгож байна уу? хха
Жимин: Та их тоглоомтой юм
Юүни: Уг нь тоглоогүй юм сан. За тэр яахав шударга байя. Би чамайг сонирхож байгаа.
Жимин: Гэхдээ би таныг сонирхохгүй байна.
Юүни: Ааш чи нээрээ. Хичээл ороход хэцүү зүйл байна уу?
Жимин: Үгүй дээ хэтэрхий амархан байна.
Юүни: Эввввв чадвартай залуугийн үг ч өөр юм гээч.
Жимин: Та хэтрүүлж байна шүү.
Юүни: Кофегоо уухгүй юм уу?
Жимин: Би нэг их кофе уугаад байдаггүй л дээ
Юүни: Тэгээд түрүүний хэлэхгүй дээ
Жимин: Гэхдээ би ууна аа санаа зоволтгүй хэмээн уухад яг л кинон дээр гардаг шиг түүний уруулан дээр хөөс болоход Юни түүнийг шоолон инээгээд гараараа уруулыг нь арчиж өгөхөд Жимин цочих шиг болов.
Жимин: Ааах нүүна та намайг цочоочихлоо
Юүни: Уучлаарай ккк
Жимин: Зза би хичээлдээ орлоо.
Юүни: Ийм эрт үү жоохон хамт байчих л даа.
Жимин: Уучлаарай явахгүй бол болохгүй нь
Юүни: Ойлголоо
Жимин хурдхан шиг ширээнээсээ босон хичээл орох анги руугаа явлаа.
***
<Юнгигийн талаас>
Юнги: За өнөөдөртөө ингээд дуусгацгаая
Оюутнууд: За
"Жимин ирсэн болов уу? Өнөөдөр түүнтэй бэлтгэл хийх ёстой юм сан. Өдрийн хоолоо идсэн болов уу? Хамт хооллодог юм билүү… Хүнтэй үерхээгүй удсан болохоор бүр төсөөрчихөж дээ. Хоол аваад очдог юм билүү хммм яах вэ байз…"
Юнги явсаар цайны газарт орон өөртөө болон Жиминд хоол захиалчихаад хоосон ширээ олон суутал нүдэнд нь Жимин өртөх нь тэр.
"Өө ашгүй дээ хамт хооллочихье" гэж бодон өндийтөл түүний уруулыг хэн нэгэн арчих нь Юнгиг байрандаа гацахад хүргэв.
Нүдээ Жиминий урд суух хүн лүү шилжүүлэхэд өмнө нь Жиминийг үнсэж байсан багш байх бөгөөд их л маяглан суух аж.
Тэр хоёрын байгаа байдал Юнгигийн бухимдлыг хүргэсэн тул Юнги хоолоо ч авалгүй гарч явах нь тэр.
***
<Жиминий талаас>
"Юнги ах сургууль дээр алга. Уг нь хамт бэлтгэл хийх ёстой юм сан"
Жимин: Уучлаарай Мин Юнги багшийн дугаар байхгүй биз?
?: Аан тэнд байгаа багш нарын дугаарын жагсаалтаас харчих
Жимин: Аан за
Unknown number:
Та хаана байна?
Юнги:
Хэн бэ?
BINABASA MO ANG
••Жиминий анхны хайр•• [COMPLETED]
RomanceYoongi & Jimin /bxb story +18/ Start: 2018-07-17 End: 2018-10-31 Author: "Tony"
![••Жиминий анхны хайр•• [COMPLETED]](https://img.wattpad.com/cover/155413263-64-k128679.jpg)