Цаг хугацаа нилээдгүй өнгөрөн Жимин ч суултуур дээр удаан суусан болохоор хамаг бие нь хөшихийн зэрэгцээ ихэд даарсан байлаа. Ахин эндээс гарах юм бол тэдний харцтай тулгарна. Тулгарах л юм бол дээрэлхүүлнэ гэдгээ тэр маш сайн мэдэж байсан юм. Энэ үед л тэрээр үл үзэгдэгч болохыг маш их хүсч байлаа.
Удаан суусны гайгаар тэрэнд анх удаа алхах гэдэг зүйл ийм хэцүү бил үү гэмээр санагдах бөгөөд одоо ихэнх хүүхдүүд харьцгаачихсан учир тэрээр ийнхүү зориглон гарч байгаа нь энэ.
Хана түшин явсаар ангидаа орж ирэхэд Юнги түүний цүнхийг барьчихсан зогсож байлаа.
Юнги: Чи чинь хааччихдаг- юу болсон юм *хөмсгөө зангидах*
Жимин: Юу ч болоогүй дээ *хүчээр инээмсэглэх* та юу хийж байгаа юм?
Юнги: Хамаг хувцас чинь норчихсон дээрээс нь доголж алхаад юу болсноо үнэнээр нь хэлээтэх!!
Жимин: Юу ч болоогүй ээ нойлд шалны хувин байхыг харалгүй бүдрээд уначихсан юм. Тэгээд ичсэндээ хүүхдүүдийг тартал нь хүлээсэн юм "би улам л худалч болоод байх юм"
Юнги: Тэгээд нойтон хувцастай хэдэн цаг байгаа юу? Өвдчихвөл яах юм?
Жимин: Би зүгээр гээд байхад
Юнги: Чамд зүгээр байж болох ч надад бол тийм биш!! Ахиж ийм зүйл болгохгүй байвал сайн сан.
Жимин: Би тэгээд норсон хувцастай ангидаа орж ирэх байсан юм уу? Намайг тэд улам л шоолж бахаа хангана.
Юнги: Чи над дээр ирж болох байсан.
Жимин: Хичээлийн цагаар та хичээлтэй л байдаг биздээ. Завсарлагаанаар бол хүүхдүүд намайг харчих байсан өөр надаар яалгах гээв. Наад цүнхийг минь өгөөтөх би явлаа.
Юнги: Би хүргэж өгнө!!
Жимин: Хүсэхгүй байна. Та хэн болчихоод миний асуудалд оролцоод байгаа юм "үгүй ээ би ингэж хэлэхийг хүсээгүй штээ"
Юнги: Хэн болчихоод гэнэ ээ? Би чиний хувьд хэн ч биш байжээ? Буруугаар ойлгосныг минь уучлаарай, цүнх гэлүү май авдаа гэж хэлэн Жиминий цүнхийг ширээн дээр нь тавин хаалгыг зүглэтэл Жимин түүний ардаас тэврэн зогсоох нь тэр.
Жимин: Би муухай үг хэлье гэж бодоогүй шүү зүгээр л… зүгээр л амнаас гарчихсан юм. Өнөөдөр тиймхэн өдөр байсан болохоор.…та миний хувьд чухал хүн…тиймээ үнэхээр чухал хүн бас таныг ингээд явуулчихвал би өөрийгөө их буруутгах байх. Намайг уучлаарай ахиж ингэхгүй үгэнд чинь сайн орно оо.
Юнги: Хха
Жимин: ?????
Юнги: Тоглосон юм. Би юу гэж чамд уурлахвэдээ.
Жимин: Та муухай, би ямар их айсан гээч *нулимс нь урсах* таныг уурлуулчихлаа гэж бодоод-
Юнги: Би уурлаагүй ээ за одоо харьцгаая чи чичрээд байна.
Жимин: Мангар за хэмээн Жимин эхэр татан уйлахад Юнги юу хийхээ мэдсэнгүй. Хий дэмий гараа сарвалзуулах ч Жиминий уйлах дуу чангаран ангиар нэг сонсогдож байлаа. Юнги ч арга барсандаа түүний амыг таглах гэсэн ч ингэх нь хэт бүдүүлэг санагдан зүгээр л түүнийг энгэртээ наалаа.
Ямар нэг үг хэллээ гээд тэр сонсохгүйг мэдэж байгаа болохоор зөөлөн гэгч нь нурууг нь илэн тайвшруулах гэж оролдоно.
Жимин зогьсуулан нус нулимсандаа холилдох ч түүнд энэ байдал нь тааламжгүй байгаа бололтой уйлахаа зогсоох гэж хичээнэ.
Түүний энэ үйлдэл Юнгид дэндүү эгдүүтэй санагдах ч тэр нүүрэндээ ил гаргахыг хүссэнгүй төв царайлахыг хичээнэ.
Юнги: Жаалаа, чамаас болоод миний цамц ямар болсныг хардаа
Жимин: Би цэвэрлээд өгье өө битгий уурлаарай
Юнги: Би ямар уурладаг машин уу?
Жимин: Үгүй ээ би тэгэх гээгүй юу-
Юнги: Зүгээр дээ, чи бүр миний аяыг дагаад л байх юм аа.
Жимин: Тэгэхгүй бол та надад уурлаад явчих юм шиг санагдаад байна.
Юнги: Би хаашаа ч явахгүй ээ. Одоо уйлахаа болиод харьцгаая гэрийхэн чинь санаа зовж байгаа.
Жимин: За
***
Тэд явсаар Жиминий гэрийн гадна ирэх бөгөөд Юнги ч түүнд сургаалиа айлдсаар гэр лүү нь орууллаа. Жимин өдрийн болсон бүгдийг мартан ахин инээмсэглэх нь хичнээн сайхан.
A/N: За амласнаараа double update хийсэн шүү кк. Дараагийн хэсэг 40 vote-ийн дараа орно оо. Завгүй байгааг минь ойлгоорой. Бас vote нэхээгүй байсан ч vote дараад сэтгэгдлээ бичээд байвал би нь баярлаад л явчихдаг шүү дээ :>> Бас ч гэж YOONMIN SWEET MOMENT явагдаад байгаамаа тэ хха. Та нар happy юм хүсээд байхаар хажуугаар нь шургуулчихлаа :3
BẠN ĐANG ĐỌC
••Жиминий анхны хайр•• [COMPLETED]
Lãng mạnYoongi & Jimin /bxb story +18/ Start: 2018-07-17 End: 2018-10-31 Author: "Tony"
![••Жиминий анхны хайр•• [COMPLETED]](https://img.wattpad.com/cover/155413263-64-k128679.jpg)