Жиминий гэр

1.9K 208 8
                                        

<Жиминий гэрийн гадаа>

Юнги: Манайх танайх хоёр ийм ойрхон байсан гэж мэдсэнгүй -_-

Жимин: Намайг ажилд орсон болохоор л ойрхон газар нүүж ирсэн юм за юу!

Юнги: За тийм ээ тийн

Жимин: Ингэхэд наадуул чинь юу юм.

Юнги: Сүйн бэлэг

Жимин: Юууууууууу?

Юнги: Тоглож байна :3

Жимин: Хүн горьдоочих юм *амандаа бувтнах*

Юнги: Юу гэнээ?

Жимин: Юу ч биш ээ орцгооё

***

Юнгиг ирнэ гэх сургаар Жиминий аавууд маань их л гоёж гоодон гэр орноо цэмбийтэл нь цэвэрлэчихсэн байлаа. Үнэндээ тэр хоёр Юнги, Жиминээс ч илүү сандарч байсныг хэлэх нь зүйтэй биз :>>>

Хаалга тогших дуугаар тэд хоёул цочисхийсэн ч удалгүй нүүрэнд инээмсэглэл тодрон хаалганы зүг очицгоолоо.

Хаалга нээгдэхтэй зэрэгцэн 6 жилийн өмнө л анх харж байсан тэр л хүн яг хэвээрээ зогсож байх нь тэр. Тэр хоёрыг харсан Жин уулга алдан нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэв.

Жин: Та хоёрыг ингээд харсан чинь ахлах сургуулийн хүүхдүүд шиг л харагдаж байна гээч

Жимин: Аав битгий тэгээд бай гэж хэлдэг байх аа би том болчихсон.

Намжүүн: Ингэж ярьдаг болохоороо л жоохон хүүхэд шиг байгаан

Жимин: ughhhh

Юнги: Сайн байцгаана уу? Уулзаагүй их уджээ. Та хоёр бүр яг хэвээрээ байна шүү.

Жин: Бид хоёрыг хөгширнө гэж бодсон уу үгүй л байхгүй юу. Би одоо ч тэр ажилдаа-

Намжүүн түүний амыг бушуухан таглаж аваад "Алив орцгоолдоо" гэж хэлчихээд Жинийг нудраад авав.

Юнги ч инээсээр ороход үнэхээр танил бус орчин угтаж авлаа. Яахав зарим нэг зүйлийг хуучин гэрт байсан шигээ тавьсан ч нэг их дотно санагдсангүй.

Тэд явсаар гал тогооны өрөөндөө орж ирэн ширээ тойрон сууцгаахад Юнги ч тэдэнд бэлгээ өгөөд амжлаа.

***

Тэд элдвийг ярин суусаар цаг ч орой болжээ.

••Жиминий анхны хайр•• [COMPLETED]Where stories live. Discover now