Амралтын тал хугацаа өнгөрчихсөний дээр Жимин Юнгиг улам их санагалзан хичээл орохыг ихэд хүлээнэ. Үнэндээ сэтгэл гэдэг хүний хүслээр болдоггүй энэ дэлхийн хамгийн хэцүү мөн тааварлашгүй зүйл гэлтэй. Өөрийн биеэ хорьж чадах ч сэтгэлээ чадахгүй, догдлохыг хүсэхгүй байвч зүрх нь савлахыг л хайр гэх байх.
Хол байсан ч санах сэтгэлээ барьж дийлэхгүй байгаа Жимин. Нэг л сэрэмж алдвал хөл нь тэрэнлүүгээ гүйгээд явчих юм шиг санагдана.
Түүний нэг тал хичээл орохыг догдлон хүлээх бол нөгөө тал нь битгий ороосой гэж хүснэ.
Ийм байдалтай тэрээр ахин 4 хоногийг өнгөрүүлсэн ба одоо ердөө л 3 хоногийн дараа амралт дуусан хичээл орох нь.…
***
Жин: Жиминаа гадаа улам л хүйтэрч байна дулаахан хувцас авах уу?
Жимин: Пальтотой даарахгүй байгаа зүгээр
Жин: Чи амархан өвддөг шүү дээ
Жимин: Аах үнэхээр зүгээрээ би жоохон хүүхэд биш
Жин: Зза бас дэвтэр ном авах уу?
Жимин: Хэрэггүй ээ, өнөөдөр та яачихаа вэ?
Жин: Зүгээр л …
Жимин: Яасан юм бэ?
Жин: Чамтай хамт явж хичээлийн хэрэгсэл бас хувцас авч өгмөөр байна. Чи өмнө нь их дургүй байсан болохоор хамт явдаггүй байсан шт.
Жимин: Тэгвэл явцгаая
Жин: Үнэхээр үү?
Жимин: Гэхдээ болзолтой.
Жин: Ямар?
Жимин: Ихдээ л 2 цаг явна. Хавайд байсан шиг 6,7н цаг явна гэж байхгүй шүү.
Жин: Ойлголоо аав нь хувцсаа өмсчихөөд чамайг дуудья.
Жимин: За
Жимин женсэн өмд шаргал ноосон цамц өмсөн гадуур нь хар пальто хар гутал өмсөн өрөөнөөсөө гарахад Жин ч мөн адил бэлэн болсон бололтой өрөөнөөсөө гарч ирнэ.
Жин: Малгай өмс
Жимин: Саравчтай малгай л байгаа өвөл өмсөхөд жаахан тиймхэн шт.
Жин: Тэгвэл эхлээд малгай ороолт авах хэрэгтэй юм байна.
Жимин: Ингэхэд та өнөөдөр ажилгүй юм уу?
Жин: Өө би чамд хэлээгүй билүү. Ээлжийн амралтаа эрт авчихсан юмаа чиний амралтанд тааруулаад. Тэгэхээр аав нь гэртээ 1 сар суух нь.
YOU ARE READING
••Жиминий анхны хайр•• [COMPLETED]
RomanceYoongi & Jimin /bxb story +18/ Start: 2018-07-17 End: 2018-10-31 Author: "Tony"
![••Жиминий анхны хайр•• [COMPLETED]](https://img.wattpad.com/cover/155413263-64-k128679.jpg)