01

328 34 2
                                    

•Childhood•

"Битгий миний элсэн цамхагийг нураах гээд бай!"

"Нураахгүй, янзалж байхад чинь!"

"Би ѳѳрѳѳ гоё янзалж чадна за юу! Тэнэг MoonBin"

"Чи ѳѳрѳѳ тэнэг!"

Хоёр талд ѳѳрсдийн гэсэн цамхагийг барин нэгэн рүүгээ хааяа муухай харан суух тэднийг ямар ч хүн харсан ѳхѳѳрдмѳѳр..

Саяхан л бие биендээ уурлаж байсан тэд тѳд удалгүй нэгэн рүүгээ гэрэлтсэн инээмсэглэлээр инээн суух ажээ.

Удалгүй тоглоомын талбайд байх Eunbi-г түүний ээж авахаар ирэв. Eunbi ээж рүүгээ гүйхээсээ ѳмнѳ Bin-ийг босгон хѳтлѳѳд хамт ээж дээрээ очлоо. Тэд хѳрш айл учир нэг нэгэнтэйгээ их дотно ажээ. Bin-ийн эцэг эх их завгүй тул Bin Eunbi-ийн гэрт ѳдрийн турш цагийг ѳнгѳрѳѳдѳг юм..

Eunbi "Ээж ээ? Та хоол хийгээд ѳг бид хоёрт.." гэж ѳхѳѳрдѳм царай гаргахад нь түүний ээж охиныхоо харцыг зѳѳлѳн чимхэн ѳхѳѳрдѳѳд
"Ээж нь хоол хийчихсэн. Тэгээд л та хоёрыг дуудахаар ирсэн юм шүү дээ" гэж хэлэн Eunbi, Bin хоёрыг хѳтлѳн гэр лүүгээ орлоо.

Хоолны ширээнд Eunbi-гийн ээж хоёр хүүхдээ суулгаад ширээн дээр ѳдрийн хоолыг нь тавин Eunbi-ийн хацар дээр үнсээд Bin-ийн үсийг илэн "Binnie амтархан идээрэй" гэж хэлэхэд Bin инээгээд "За эгчээ" хэмээн хэлээд хоолоо идэж эхлэв.

Eunbi, Bin хоёр хоолоо идэж дуусаад ээждээ туслан аягаа аваачиж ѳгѳѳд зочны ѳрѳѳ рүү явлаа. Тэд буйдан дээр зэрэгцэж суугаад суваг солихоор шийдэв.
Eunbi зурагтны удирдлагийг барьж байсан тул ѳѳрийн үзэх дуртай хүүхэлдэйн киног тавьчихав. Тэгтэл Bin "Би ѳѳр юм үзмээр л байна.." гэж ѳѳртѳѳ сонсогдох аятай шивнэхэд Eunbi түүнийг аль хэдийн сонссон байлаа. Eunbi Bin-д их сайн тул түүнд энэ удаад бууж ѳгѳн удирдлагаа түүний гарт бариулаад
"За чи дуртай хүүхэлдэйгээ тавь" гэж хэлэхэд Bin-ийн нүд нь сэргэх аятай болон сувгаа солингоо "Баярлалаа Eunbi" гэж хэлэв.

Адилхан жоохон хүүхдүүд болоод ч тэр үү.. Нэг үе болоод ч тэр үү.. Бие биендээ их сайн хандаж байгаа нь үнэхээр ѳхѳѳрдѳм байх ажээ.

Гучаад минут ѳнгѳрсний дараа нэгнээ дэрлэн унтах Eunbi, Bin хоёрыг ээж нь нэг нэгээр нь ѳргѳн Eunbi-н ѳрѳѳнд авчран тухтай унтуулахаар болов. Хүүхдүүддээ хѳнжил нѳмрүүлчихээд тэдний духан дээр нь үнэсэн ѳрѳѳнѳѳс гарлаа..

---

Зургаан настай байхад бид бие биендээ их сайн байжээ.. Юу ч бодох шаардлагагүй зѳвхѳн тухайн ѳдрѳѳ бодож, хѳгжилддѳг байсан үе минь үнэхээр сайхан байжээ..?

Тѳрсѳн цагаасаа эхлээд хѳршүүд байж, гурван наснаасаа эхлээд нэг цэцэрлэгт явж, таван наснаасаа эхлээд нэгнийдээ очиж тоглодог байсан үе минь саяхан мэт.. Бид зүгээр л нэг багын найзууд гэж үү? Үнэндээ анх багын найзууд байсан ч цаг хугацаа ѳнгѳрѳх тусам найз гэх тодотголыг би ѳѳрчилмѳѳр санагдсан. Гэвч.. бид сайн найзууд шүү дээ гэдгийг чи үргэлж сануулж байсан..




A/n: Ѳчүүхэн бичвэрийг минь уншиж буй та нартаа баярладаг шүү~

[COMPLETE] Our StoryWhere stories live. Discover now