09

117 24 0
                                    

●●

Мөрөөдөл чинь биелэлээ олох тэр мөч гайхалтай атал гунигтай мэт..

---

Eunbi Bin хоёр бүжгийн дугуйлан дээрээ бие халаалтаа хийж байлаа. Удалгүй хаалгаар багш нь нүүр дүүрэн инээмсэглэсээр орж ирэн Bin-ий дэргэд ирээд "MoonBin чи Entertainment-д шалгуулаад үзэх үү?" гэх нь тэр. Bin сонссон зүйлдээ итгэж ядан гайхсаар дахин дахин лавлахад багш инээгээд "Алив ээ! Чи тэнцэх өндөр магадлалтай шүү! Багш нь бас чамайг их магтсан юм" гэв. Bin ч баталгаатай тэрхүү мэдээг сонсоод үсэрч дэвхцэн баярлаж байлаа. Би ч мөн адил түүнээс дуталгүй баярлан түүнд амжилтыг хүсэн зогслоо. Аз жаргалтай мэдээ сонссон учир эрч хүчээр дүүрэн бэлтгэлээ дуусгалаа.

Дугуйлангаас гаран Bin-тэй алхаж явахдаа өнөөх сайхан мэдээний талаар тасралтгүй ярилцаж байв.
Eunbi ч мөн адил түүн шиг шалгаруулалтад орохыг хүсэвч айдас гэгчээс болж үргэлжлүүлэн алхаж чадахгүй байгаа мэт санагдана..

Тэд шууд л Eunbi-н гэрт ирэн үүдний хэсэгт гадуур хувцасаа тайлан зочны өрөөнд байх Eunbi-н ээж дээр яаравчлан ирцгээлээ. Bin тэнгэрт дүүлэх аятай догдолсоор Eunbi-н ээжид өнөөх сайхан мэдээний талаар дуулгахад ихэд баярлан Bin-д амжилт хүсэж байлаа..
Сурч заншсанаараа Bin эгчийнхээ хийсэн хоолыг амтархан идчихээд Eunbi-тэй хамт түүний өрөөг зүглэв. Eunbi саяхнаас өдрийн тэмдэглэл маягийн зүйл хөтөлж эхэлсэн тул түүнийгээ Bin-д харуулж болохгүй хэмээн бодон хурдхан шиг ширээн дээрээс аваад хувцасныхаа шүүгээ рүү чулуудчихав.
Bin Eunbi-н орон дээр суугаад
"Хэдэн жилийн өмнө ярьж байсан минь биелэх гээд хаалга тогшоод байж байна гэхээр итгэхгүй байх чинь" гэж санаа алдах аятай хэлэхэд Eunbi түүний хажууд суугаад "Саяхан юм шиг санагдаж байх чинь" гээд мөн санаа алдах шиг болов. Тэгэхэд Bin үргэлжлүүлэн "Чи хэзээ шалгаруулалтад орох юм?" гэхэд Eunbi таазанд наалттай гэрэлтдэг одод руу ширтэн ямар нэгэн зүйл хэлсэнгүй. Тэгэхэд Bin түүнийг ойлгосон мэт хойш хэвтэн мөн тааз ширтээд "Ирээдүйд чамайг тайзан дээр миний хажууд хамт зогсож байгаасай гэж хүсэж байна. Бид хамгийн сайн найзууд учраас бусдын цагаахан атаархлыг төрүүлэхүйц байхыг хүсэх юм" гэв. Eunbi энэ үед нүднээсээ нулимс урсгамаар байвч түүнийгээ цааш залгин "Сайн найзууд учраас" гэж өөртөө сонсогдох аятай шивнээд мөн хойш налан хэвтлээ. Ингэж тааз ширтэж хэвтсэн нь дунд ангиас хойших анхных нь байв.
Удалгүй Eunbi "Хамтдаа тайзан дээр зогсох тэр өдөр хүртэл хичээцгээе" гээд түүн рүү харан инээмсэглэхэд Bin ч мөн адил инээмсэглэн хэвтлээ.

Хэдэн минутын дараа Bin ч явж Eunbi хичээлээ хийхээр болон ширээнийхээ ард суулаа. Гэвч тэрээр огт төвлөрч өгсөнгүй. Сэтгэл нь Bin рүү тэмүүлж байхад тархи түүнийг захирна гэдэг хэцүү бололтой..

Eunbi өөрсдийн сайн найзын ханаа дахин шинээр босгох хэрэгтэйгээ аль хэдийн ухаарчээ. Гэхдээ бүхэлдээ битүү хана бус харин зүрхэн тушаа газартаа нүх үлдээхээр шийдсэн нь түүний өөртөө багахан найдлага үлдээж буйн илрэх болов уу даа.. Хэзээ нэг өдөр Bin өөрийг нь ойлгож, тэрхүү нүхээр гэрэлтэх Eunbi-н зүрх сэтгэлийг олж харах байх гэсэн бяцхан итгэл найдвар. Боломжгүй хэдий ч Eunbi үүнд бууж өгөхгүй мэт.. Нартай борооны дараа үргэлж солонго татдаг шиг. Би бороо харин чи нар байх хэрэгтэй. Бидний ирээдүй солонго аятай үзэсгэлэнтэй байвал мөн ч сайхан сан гэж бодсоор суух аж..

---

Өөрсдийгөө нар болон бороотой зүйрлээд л.. Хачин санагдах хэдий ч тэр үед олдсон зүйрлэл минь одоо бодохнээ их гэгээлэг байж уу..
Солонго.. Солонго аятай ирээдүйг хүссэн ч хэзээ ч нартай бороо орсонгүй. Би орь ганцаар хэзээ ч хамаагүй шиврэх бороо юм. Гэвч тохиолдлоор ч болтугай чи гийж, нартай бороо гэгчийг оруулсан ч болоосой..


A/n: Төгсгөл рүү бага багаар дөхсөөр л..

[COMPLETE] Our StoryWhere stories live. Discover now