05

145 27 1
                                    

•High School•

Ахлах сургуулийн босгийг давж байхдаа хичнээн баяртай байснаа санаж байна. Том болчихлоо гээд л нэгнээ өхөөрдөж байснаа ч санаж байна. Гунигтай хайрын түүхийнхээ эхлэлийг тавьж байснаа ч санаж байна...
Бүгдийг нэг бүрчлэн санаад байх юм?

---

"Eunbi! Ахлах сургуулийн эхний өдрөө хоцормооргүй л байна шүү" гэж Bin түүнд хандан хэлэхдээ тэд сургууль руугаа гүйж байлаа. Eunbi амьсгаадсаар арай хийн сургуулийнхаа хаалгаар хонх дуугарахаас өмнө орж амжив.

Eunbi ангидаа орж ирэн гараа алдлан зогсоод "Ахлах сургууль минь арай өөр агаартай байна уудаа?" гэхэд Bin толгойг нь долоовор хуруугаараа түлхээд "Энэ жилүүдэд томоотой байгаарай даа" гээд суудал руу гаа явав. Eunbi түүнийг цааш харахад нь түүн рүү хэлээ гарган хамраа үрчийлгэчхээд Byul, Miyeon хоёр дээр очин суудалдаа суув. Тэдний ангийн багш арай орж ирээгүй байгаа тул сурагчид энэ тэнд очин бөөгнөрсөн байлаа. Eunbi ч мөн адил найзуудтайгаа зун юу хийсэн тухайгаа ярилцан инээлдэж байв.

Удалгүй ангийн багш нь орж ирэхэд хүүхдүүд бүгд өөрсдийн суудалдаа очин мэндэлцгээв. Багш нь тэдэнд хандан "Ахлах ангид орсон болохоор та нар их хичээнгүй байх хэрэгтэй шүү" гэхэд сурагчид бүгд "За, багшаа" гэж хариулав. Ангийн багш нь толгой дохин "Бас манай ангиас хэдэн хүүхэд өөр анги руу шилжиж байгаа шүү. Нэр дуудсан сурагчид босоорой" гэв.

Byul тэдгээр хүүхдүүдийг харж байгаад ширээгээ дэрлэж буй Eunbi-д хандан "MoonBin өөр анги руу явахаар болчихлоо" гэхэд Eunbi огцом дээш өндийн харахад Bin шилжих хүүхдүүдтэй хамт зогсож байв. Аль хэдийн сонгогдчихсон тул Eunbi-д ямар ч арга байсангүй.. Чимээгүй л түүний гарахыг ажиглаж байгаад буцан ширээгээ дэрлэв. Нүүрнийх нь урдуур унжсан үсийг Miyeon хойшлуулан "Одоо танай Bin ч аюулд орлоо доо" гэв. Eunbi сулхан дуугаар "Яагаад?" гэж асуухад Miyeon Eunbi-н толгойг дээш өндийлгөн хоёр хацрыг нь шахан "Нөгөө ангийн охидууд их аймар шүүдээ. Танай Bin ч одоо дууссан. Удахгүй найз охинтой болох байхаа?" гэхэд Eunbi Miyeon-н хоёр гарыг холдуулан "Манай найз юм чинь би түүнийг найз охинтой болоход нь туслах хэрэгтэй биз дээ? Ер нь бодоод байхад тэр дунд сургуульд байхдаа үерхээгүй. Бас ямар ч охины тухай ярьж байгаагүй!" гээд хоёр нүдээ томсгон Byul Miyeon хоёр луу ээлжлэн ширтэж байгаад болин нүдээ аниад "Эгч нь түүнд найз охин олж өгнө өө" гэхэд Byul толгойгоо сэгсэрч байлаа.

Өдрийн хоолны цагаар Eunbi Byul, Miyeon хоёртой хоолны тэнхим рүү алхаж байлаа. Тэдний хажуугаар хэдэн охид унагаах нь холгүй гүйлдэн хаалгаар оров. Miyeon гайхсаар "Хараагүй охидууд байна. Шинэ сурагчид байж магадгүй юм" гэж хэлэхэд Eunbi Byul хоёр толгой дохин тэд хоолоо аван нэгэн ширээнд суун хооллож эхлэв.

Byul "Eunbi~ Гэхдээ түрүүний охидууд MoonBin-н хажууд суугаад байна аа?" гэхэд Eunbi эргэн харвал үнэхээр л Bin-н хажууд сууцгааж байлаа. Тэрээр буцаж хараад худлаа инээн "Binnie ч олон танилтай болж байгаа бололтой" гэж хэлэн үргэлжлүүлэн хоолоо идэв.

Цэцэрлэгээсээ эхлэн салж хагацалгүй хамт байж ирсэн найз нь өөр хүмүүстэй.. бүр охидуудтай юу ч болоогүй мэт хамт суугаад хооллож байхад Eunbi-д гомдох сэтгэл төрж байсан ч өөрсдийн дунд орших сайн найзын ханандаа нэг тоосго хичээнгүйлэн нэмж байлаа..

Өдрийн хоолны цаг дуусч бусад хичээлүүд орж эхлэхэд Eunbi төвлөрч чадахгүй байв. Bin-н суудаг байсан ширээ рүү харан нэг санаа алдчихаад буцан цонх руу харан гаднах орчныг ажиглан сууж байлаа..

Хичээл дууссаныг илтгэх хонх дуугарахад Eunbi юмаа хураалгүй дахин ширээгээ дэрлэн Byul, Miyeon хоёрыг явууллаа. Ангидаа ганцаараа үлдчихээд өөрийгөө сонсох гэж оролдон нүдээ анин хэсэг хэвтэв. Дотроо өөрөөсөө хичнээн зүйл асуусан ч өөрийгөө ойлгохгүй байгаадаа дургүй хүрэн хөмсгөө зангидан ширээгээ нэг цохин дээш өндийхөд хажуугаас нь "Сургуулийн өмчийг эвдэх нь ээ?" гэх хоолой гарсан зүг рүү харвал Bin хаалга налан зогсож байв. Eunbi сандран "Үүнийг эвдэх хүч одоогоор алга аа" гэж хэлэн ширээн дээрх өөрийн гэсэн зүйлсээ цүнхэндээ хийгээд босоход Bin "Хурдан харьцгаая! Эгч амттай хоол хийчихсэн хүлээж байгаа" гэхэд Eunbi Bin-ийг цохиод "Чи эсвэл манайд амьдраад ээжийн хийсэн хоолыг өдөр шөнөгүй идээч" гэхэд Bin инээгээд "Тэгье! Танайх руу нүүчих юм уу? Тэгэхээр чиний өрөөнд л орох байхдаа? Нэг ор хэрэглэх зүгээр үү?" гэхэд нь Eunbi бага зэрэг улайсан хацраа гараараа дараад "Тоглоом чинь хэтрэх гээд байна шүү!" гээд түрүүлээд ангиас гарав.

Бие биенээ өдөн явсаар тэд гэртээ ирсэн байлаа. Bin-н хэлснээр Eunbi-н ээж хоол хийчихсэн хүлээж байх ба Bin оронгуутаа л Eunbi-н ээжийг магтаад гарав. Eunbi нүдээ эргэлдүүлсээр өрөө рүүгээ орон цүнхээ тавин хувцсаа сольчхоод ариун цэврийн өрөө рүү орон гараа угаахаар болов. Толь руу харан өөрөө өөртэйгээ ярьсаар гараа угаачхаад буцан өөрийн өрөө рүүгээ ороход орон дээр нь Bin таван хошуу аятай л хэвтэж байв. Eunbi хурдан хурдан алхаж очоод түүнийг түлхэн орноосоо унагаагаад "Битгий гадны хувцастай орон дээр хэвтээд бай!" гэхэд Bin газраас ёолсоор босон "Зүгээр ээ, өмнө нь бүр энэ орон дээр чинь унтдаг байсан биз дээ би" гэж хэлэн Eunbi-г түлхэн хажууд нь хэвтэн нүдээ анив. Түүний үйлдэл үгэнд Eunbi ямар ч хариу үйлдэл үзүүлэлгүй чимээгүйхэн босоод гал тогоо руу зүглэв..

[COMPLETE] Our StoryWhere stories live. Discover now