10

140 24 0
                                    

Анх шалгаруултад орж байсан үе чинь саяхан мэт санагдаж байх чинь! Харин одоо чи алдарт хүчихсэн байна шүү дээ.

                              ---

"Хичээгээрэй! Амжилт!" хэмээн Bin-ийн гэрийнхэн болон Eunbi ээжтэйгээ хамт Bin-ийг зоригжуулчхаад Bin-ийг шалгаруулалт болох өрөө рүү оруулж өгөн бүгд дотроо залбирах аятай болцгоов. Bin угаасаа чадна даа, ямар мундаг сайн хүүхэд билээ дээ гэж Eunbi бодсон хэдий ч дотроо маш ихээр санаа зовж, сандарч байлаа.

Нилээд хугацаа өнгөрсөний дараа Bin гарж ирэхэд бүгд ямар байсанг нь зогсоо зайгүй асууж гарав. Bin тэдний өөдөөс инээгээд
"Холбоо барьж хариуг нь хэлнэ гэсэн" гэхэд бүгд түүнийг магтан холбоо барихыг хүлээцгээе хэмээн санаа нэгдэн тэндээс явцгаахаар боллоо. Bin өөрийн гэрийхэнтэйгээ, Eunbi ээжтэйгээ хамт тус тусын машинд суун гэр лүүгээ хөдөлцгөөв.

Хэрвээ Bin тэнцээд бэлтгэгдэгч болчихвол бид удаан уулзахгүй байхдаа? цаашлаад бүр найз гэдэг минь ч хөндийрчихвөл яах вэ? хэмээн Eunbi санаа алдан явах ажээ..

Гэртээ ирчихээд өдрийн хоолоо идэн ээж нь гадуур ажлаа амжуулахаар гарсан бол Eunbi гэртээ үлджээ. Өмнөхөөсөө ч илүү түгшүүртэй, сандралтай болчихсон өөрийгөө бодон сууна.. Гэхдээ юу ч болсон бай Bin түүнийг орхихгүй гэдэгт л Eunbi найдах аж.

---------------------

Удахгүй зуны амралт эхлэх тул улирлын шалгалт гээд сурагчид их л завгүй байлаа. Eunbi ангидаа хичээлээ хийн сууж байхад Miyeon болон Byul орж ирэн түүнтэй нэгдэв. Тэдний анги өнөөдөр л сул чөлөөтэй байгаа тул тэд боломжийг ашиглаж буй..

Нилээд хэдэн цагийн дараа Eunbi суниан чилээгээ гаргаад "Ундаа уумаар санагдаж байх чинь вэ?" гээд Miyeon руу нүдээ ирмээд Byul-д хандан хэлэв. Түүний ирмэлтийг ойлгосон Miyeon ч мөн адил түүнтэй ижил үйлдэл гаргасанд Byul инээгээд "За зүгээр л намайг яваад ирээч гээд гуйчихгүй " гэв. Eunbi Miyeon хоёр ч мөн адил инээгээд Byul-ийг ундаанд явуулав. Byul-ийг явсаны дараа Miyeon "MoonBin хэд хоногийн өмнө шалгаруулалт өгсөн юм чинь хариу нь гарсан уу?" гэвэл Eunbi "Одоохондоо юм хэлээгүй ээ, өнөөдөр таарвал асууна аа" гэж хариулахад нь Miyeon дахин "Одоо чиний ээлж юм биш үү?" гэхэд Eunbi зөөлхөн мишээгээд "Ирээдүйд бүх зүйл бүтээд л ирнэ" гээд дотроо Bin-ийг бодон суув. Одоо түүний бодлоос Bin гарахаа больсон нь энэ байлаа..

Удалгүй Byul ундаа барьсаар тэдэн дээр ирэн хамтдаа хэсэг завсарлан ундаагаа уучихаад үргэлжлүүлэн шалгалтандаа бэлдлээ. Ярих завгүй өөрсдийн хийх ёстой зүйлсээ хийсээр цаг ч урсгал ус шиг урссан байв.. Нар жаргаж, бүрэнхий болж байхад тэд ангиасаа гарцгаан гэр лүүгээ зүглэцгээлээ.

Eunbi автобуснаас буун гэрийн зүг яаралгүй алхах ба удалгүй дэлгүүрийн ойролцоо ирэн мөхөөлдөс авахаар болов. Дэлгүүрт орон хөргөгчнөөс дуртай мөхөөлдөснөөсөө яагаад ч юм хоёрыг аван худалдагчид мөнгийг нь өгөн гарлаа. Дэлгүүрийн үүдэнд зогсон тэнгэр лүү харахад бүтэн сар мандсан байх аж. Binnie тэнцсэн байгаа даа.. гэж бодсоор гэр лүүгээ явж байхдаа дэлгүүрийн ойролцоох өнөөх сандал дээр Binnie сууж байх нь тэр. Хэдий тэрээр цааш харан сууж байсан ч Eunbi түүнийг хангалттай сайн таньж байв. Eunbi түүн рүү дөхөж байх даа
"Binnie? Энд юу хийж байгаа юм?" гэхэд Bin Eunbi-г ирсэнг хараад
"Чамайг хүлээж байлаа. Ямар орой ирдэг юм бэ?" гэв. Eunbi толгой дохисоор хажууд нь очиж суугаад саяхан дэлгүүрээс авсан хоёр мөхөөлдөснийхөө нэгийг түүнд өгөөд "Ингэхэд хариу чинь ирэв үү?" гэж асуунгаа мөхөөлдөсөө задлав. Bin тэнгэрт тайвнаар орших сарыг ширтэнгээ Eunbi-д хандан "Ирчихсэн. Хамгийн эхэнд чамд хэлэх гээд л.." гэв. Eunbi дахин юу болсонг нь лавлахад Bin инээмсэглээд "Тэнцчихсэн гэсэн" гэлээ. Eunbi баярлан тодоос тод мишээл тодруулан Bin рүү хараад "Binnie аргагүй мундаг юм аа! Баяр хүргэе! Хэзээ явах юм?" гэвэл Bin
"Энэ зуны амралтаар" гэх нь тэр. Хэтэрхий хурдан явчих юм шиг санагдсан бололтой тэд хоёул хэсэг чимээгүй суулаа. Мөрөөдөл нь биелж буй Bin-д энэ бүхэн сайхан байх ёстой атал түүний нүдэнд бага зэргийн гуниг тодорсон мэт хараглах аж. Түүний гунигаас илүү их гунигийг агуулсан Eunbi-н нүдэнд багахан хэмжээний нулимс хурж байв. Төд удалгүй хацар даган урсах дусал нулимсаа Eunbi хурдхан шиг түүнд анзаарагдахгүйг хичээн арчихад Bin түүнийг нь анзааран "Eunbi..? Яагаад уйлаад байгаа юм?" гэж түүн рүү харан хэлэхэд Eunbi нэг гүнгий амьсгаа аван мөн түүн рүү хараад "Зүгээр л, их баярласандаа л тэр" гэв. Eunbi өөрийн дотор болж буй бүхнээ хэлээд түүнд сайн гэдгээ ч хэлмээр байвч зүгээр л гэдэг үгээр бүхнээ халхалчихав. Гэвч түүний таагүй байгаа байдлыг Bin илүү нухацтай зүйл гэж бодон

"Худлаа яриад байгаа юм уу? Чи надаас юу ч нууж чадахгүй шүү"

"Үгүй дээ, Binnie.."

"Чамайг ойлгох хүн надаас өөр байхгүй шүү дээ"

"Ингэхэд хоёулаа хэд хоногоос парк явбал яаж байна?" гэж Eunbi сэдвийг өөрчлөн хэлэхэд Bin толгой дохин зөвшөөрөөд тэд гэр лүүгээ ороцгоохоор алхлаа..

Eunbi өрөөндөө орж ирэн хувцасны шүүгээгээ ухаж байхдаа тэр нэг өдөр Bin-ээс нууж шидсэн тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирэн сүүлд бичсэн үеэсээ эхлээд дөнгөж саяхан болсон үйл явдал хүртлээ нэгд нэгэнгүй нямбай гэгч нь бичин суухдаа аз жаргалийн инээмсэглэлийг нүүрэндээ тодруулан сууж байв..



A/n: хэдэн хэсгийн дараа дуусах гээд л байна..

[COMPLETE] Our StoryWhere stories live. Discover now