13

180 16 2
                                    

Хэт ахадсан өөрийн хүслээсээ татгалзсан ч чамайг харах бүрт тэр татгалзах сэтгэлээ буцаамаар санагдаж байснаа би нуухгүй ээ.

Бүх зүйлийг чинь тэвчиж бүх сэтгэлээ нууж явсан минь алдаа байгаагүй биз дээ..

Би зүгээр л өөрийн сайн найздаа хайртай болчихсон нэгэн.
Би зүгээр л өөрийн сайн найзаа үүрд өөрийн байлгахыг хүссэн нэгэн.
Би зүгээр л өөрт байгаа мэдрэмжээ хуваалцахыг хүссэн нэгэн.
Би зүгээр л чамайг үргэлж миний дэргэд байгаасай гэж хүссэн нэгэн..

Гэхдээ эдгээр хүсэл минь бүгд хэрээс хэтэрчирсэн байсныг би ойлгосон ч эвлэрэхийг хүсээгүй.. Гэхдээ энэ хүсэж болохооргүй зүйл болоод хувирчихсан.

Чи хэзээ ч намайг найзаас өөр өнцгөөс харахгүйг би бүрэн дүүрэн ухаарсан юм. Тиймдээ ч дахин чам руу ойртохыг хүсэхээ больсон. Бид одоо бусдын цагаахан атаархлыг төрүүлэх сайн найзууд.. Зүгээр л сайн найзууд.. Хэн хүнээс илүү атаархмаар сайн найзууд..

----

Хөгжмийн нэвтрүүлэг эхлэхэд хагас цагийн хугацаа үлджээ. Арын ажилчид, дуучид, хөтлөгчид бүгд цугларсан байлаа. Энэ дунд бусадтай нэгд нэгэнгүй мэдлэн явах шинэхэн охидын хамтлаг байв. Тэд бүгд халуун дулаан инээмсэглэл гарган бөхийж явсаар нэгэн өрөөнд орж ирэн сууцгаалаа..

Хамтлагийн ахлагч гэх хариуцлагатай үүргийн эзэн болох охин "Бүгдээрээ чадах бүхнээ үзүүлцгээе, гэхдээ гэмтэж бэртэж болохгүй шүү" хэмээн гишүүддээ урам болон анхааруулга өгж байлаа.

"Өнөөдөр чи хөтлөгч хийх болохоор сайхан санагдаж байна шүү, Eunbi~" гэж тайрмал үстэй том алаг нүдтэй охин хэлэн Eunbi-г зөөлөн тэвэрлээ. Eunbi инээмсэглээд

"Надад ч бас сайхан санагдаж байгаа~" гэв.

"Хамтран хөтлөх хүн чинь чиний найз гэсэн бил үү?"

"Тийм ээ, бид багаасаа л найзалж ирсэн юм" гэж хэлэхдээ Eunbi ахин инээмсэглэлээ.

"Эрэгтэй эмэгтэй сайн найз гэдэгт би дахиад л итгэхгүй байна өө" гэж ахлагч нь инээсээр хэлэхэд Eunbi итгүүлэх гэж хичээв. Тэднийг ийнхүү инээлдэн ярилцаж байхад хаалгыг нь тогшив. Eunbi очин онгойлгоход Bin зогсож байлаа. Eunbi хэсэг том нүдэлснээ инээн

"Алдартай дуучин над дээр өөрөө ирэв үү" гэхэд Bin ч мөн адил инээгээд

"Адилхан л дуучин болчихоод" гээд үсийг нь бага зэрэг сэгсийлгэн

[COMPLETE] Our StoryDär berättelser lever. Upptäck nu