03

162 28 3
                                    

•Middle School•

Дунд сургуулийн жилүүд бидний харилцааг улам гүнзгийрүүлэх эхлэл нь болсон байх тийм үү? Гэхдээ зарим талаараа үгүй ч юм уу..


---

"Eunbi! хоцрох нь байна. Хурдлахгүй юм уу" гэж тольны ѳмнѳ суух Eunbi-д Bin хандан хэлэхэд Eunbi

"Түр хүлээчих лдээ? Одоохон дууслаа.." хэмээн үсээ индүүдэн суув. Нилээд хэдэн минут ѳнгѳрсний эцэст Eunbi тольныхоо урдаас босон үүдний ѳрѳѳ рүү цүнхээ барьсаар гүйв. Тэд гутлаа хурдхан ѳмсѳѳд автобусны буудал руу яаравчиллаа. Автобусны буудал хүртэл гүйн цагаа харахад тэдэнд бага хугацаа үлдсэн байв. Eunbi саяхан индүүдсэн үсээ янзлан зогсоход Bin түүн рүү гомдлын харцаар харж байлаа. Удалгүй автобус ирэн тэд яаравчлан ороод хойно байх хоёр хүнд зориулсан сандал дээр суув. Одоо автобусанд л найдах үлджээ.

"Чи яагаад заавал оройтож боссон ѳдрѳѳ үсээ индүүддэг байна аа?!"

"За Binnie, уучлаарай. Дахиж тэгэхгүй за юу.." гэж түүнийг аргадах аятай хэллээ. Дунд сургуулийн тѳгсѳх анги тул тэд хичээлдээ бага зэрэг анхаарах хэрэгтэй байгаа учир ѳглѳѳ хоцролгүй сургуульдаа очсон байх ёстой юм.

Хэсэг чимээгүй явсан Eunbi дуу тоглуулагчаа гаргаж ирэн нэг чихэвчийг нь ѳѳрѳѳ зүүгээд нѳгѳѳхийг нь Bin-д зүүлгээд хѳгжим тавив. Хичээлээ тарсны дараа тэд бүжгийн дугуйлантай учир саяхан сурсан бүжгийнхээ аяыг хамтдаа сонсон дотроо хѳдѳлгѳѳнѳѳ бодож байлаа.

Автобус тэдний сургуулийн урд орших буудал дээр ирэхэд тэд буун сургууль руугаа гүйцгээлээ. Тэднийг сургуулийн хаалгаар гүйлдэн ороход хонх дуугарч байв. Азтай байсан тэд инээлдсээр ангидаа орж ирэн тус тусынхаа ширээнд сууцгаалаа.

Eunbi цонхны дэргэд байрлах ширээнд суухад түүний хажууд суух охин "Ѳнѳѳдѳр бас хоцрох гэж байлаа шүү" гэхэд Eunbi ѳѳрѳѳрѳѳ бахархсан царай гарган
"Гэхдээ Bin байгаагүй бол би хоцрох байсан байх аа" гэв. Тэдний урд суух Miyeon хэмээх охин эргэж хараад "Гэхдээ MoonBin та хоёр яг найзууд юм уу?" гэж асуухад Eunbi инээгээд "Тэгэлгүй яахав дээ! Сайн найзууд шүү дээ" гэв.

Ѳдрийн хоолны цаг болоход гарах нь гарцгааж, ангидаа үлдэх нь үлдэцгээж байлаа. Eunbi цүнхэндээ ѳдрийн хоолоо хийсэн байгаасай хэмээн дотроо залбираад цүнхээ ухтал хоол нь байсангүй.

Miyeon "Чи хоолоо мартчихсан юм уу?" гэхэд Eunbi инээгээд "Харин тийм ээ.." гэж харууссан аятай хэлэв. Тэгэхэд нь түүний хажуугаар хэн нэгний гар орж ирэн түүний ѳмнѳ савтай хоол тавив. Eunbi гайхан хажуу тийш харвал Bin зогсож байлаа. Bin Eunbi-рүү нухацтай хараад "Үсээ завтай үедээ л индүүдэж бай. Би байгаагүй бол чи ѳлсѳх нь байна! Одоо хурдан хоолоо ид" гэхэд Eunbi түүн рүү баярласан нүдээрээ ширтэн "Аргагүй л манай Binnie! Баярлалаа" гэж хэлчихээд түүнийг явуулав. Саяны явдлыг ажигласан Byul "Гэхдээ тэр чамд их анхаарал тавьдаг. Жирийн найз ч биш байх аа?" гэхэд нь Eunbi түүнийг зѳѳлѳн нудраад "Ээе, сайн найзууд нэгнээ анхаардаг юм" гэж сатааруулахад Miyeon хажуунаас нь "Эрэгтэй эмэгтэй сайн найзууд гэж байдаггүй гэж манай ах хэлсэн" гэв.

Түүний үгийг сонссон Eunbi хэсэг чимээгүй суусныхаа дараа хоолоо идэв. Магадгүй Miyeon-ийн хэлсэн үг түүнийг бодолд автуулсан биз. Дунд сургуулийн тѳгсѳх ангийн хүүхэд тэр үгийг ойлгох хэмжээний болсон бололтой..

Хичээлийн цаг дуусч хүүхдүүд ангиас хэсэг хэсгээрээ гарцгааж байв. Eunbi Bin хоёр ч мѳн адил ангиасаа гаран бүжгийн дугуйлан руугаа явахаар болов. Ѳдрийн хоолны цагаар болсон явдлыг Eunbi тунгаан бодож байх ажээ. Яагаад Bin ѳѳрт нь сайн ханддаг, яагаад үргэлж хамт явдаг гээд л.. Гэхдээ "сайн найз" гэх тодотгол түүний бодлуудыг хорьж байлаа.

Саяхныг хүртэл чимээгүй явснаа анзаарсан Bin түрүүлж ам нээн

"Юу бодож байгаа юм?" гэхэд

"Юу ч биш дээ. Зүгээр бүжиг л бодож байсан юм.." гэж Eunbi хариулахад тэд автобусанд суухаар болсон байлаа.

Тэд явсаар дугуйландаа ирэн хичээлдээ оров..


[COMPLETE] Our StoryWhere stories live. Discover now