04

140 21 1
                                    

•Middle School•

Дунд сургуулиа төгсдөг жилийн зунд би дуртай. Бид хөршүүд болохоор хоёр гэр бүлээрээ хамт явж байсан тэр зугаалганд би дуртай. Чамайг илүү удаан харах боломж тэр үед илүү олдсон байх гэж боддог.. Гэхдээ би тэр үед тэрхүү мэдрэмжийг шохоорхол гэж боддог байсан юм..

---

Нүдээ нухалсаар сэрэх Eunbi-г Bin ажиглан зогсож байв. Өглөө эрт орж ирсэн нь бүгд хамтдаа зугаалганд явахаар болсон хэрэг. Өмнөх орой нь Eunbi-н ээж түүнийг эрт унтахыг сануулсан ч тэрээр биелүүлэлгүй оройтож унтсан учир өглөө ингээд оройтож сэрж байгаа юм. Сэгсийж арзайсан үстэй Eunbi хагас дутуу нээсэн нүдээрээ Bin рүү нэг харчихаад цонх руу нэг харснаа дахин Bin рүү харчихаад хөнжлөө бушуухан нөмрөн "Чи энд юу хийгээд байгаа юм?" гэж түгдрэх аятай асуухад нь Bin инээгээд "Одоо босоод бэлдэхгүй бол чи ганцаараа үлдэх нь" гэхэд Eunbi уулга алдаад яаран босоод Bin-ийг түлхэж гарган хувцсаа солив.

Удалгүй Eunbi бэлэн болчхоод гал тогоо руу ороход ээж нь хоол бэлдээд дуусч байгаа аятай баглан боож байх ба Bin хажууд нь юм идэн зогсож байлаа. Eunbi ээждээ өглөөний мэнд хүргээд цайгаа уучхаад тэд явахаар боллоо. Хөршүүд нэг машинаар явахаар болж Bin-ийн гэр бүлийн машинд сууцгаан хөдлөв.

Машины цонх онгорхой байх агаад түүгээр зөөлөн салхи орж ирэн тэдний нүүрийг илбэх шиг..

Урд Eunbi-н ээж Bin-ийн ээжтэй янз бүрийн зүйлс ярилцан явах бол ард нь Eunbi, Bin хоёр ч мөн адил олон зүйлс ярилцаж байлаа.
Цонхоор харан явахдаа зөрж өнгөрсөн хүмүүс, барилгуудын талаар ярилцан инээлдсээр байв..

Цонхны дэргэд суух Eunbi-н задгай үс ийш тийш болон хийсэж байх нь түүнийг тухгүй харагдуулж байлаа. Bin хажуудаа байх үүргэвчнээсээ саравчтай малгай гаргаж ирэн Eunbi-д өмсүүлэн үсийг нь янзалж өгөөд "Энийг өмсвөл илүү дээр байна" гэж хэлэн инээхэд Eunbi байрандаа гацах шиг л болов. Магадгүй түүний зүрх хурдан хурдан цохилж, өөрт нь шинэлэг мэдрэмж төрснөөс болсон юм болов уу даа..
"Баярлалаа" гэж Eunbi арай хийн хэлчхээд буцан цонх руу харан суув.

Тэд явсаар зорьсон газраа ирсэн байлаа. Ногоон зүлгээр дүүрэн, модод цугларсан талбайд тэд том дэвсгэр дэвсээд бэлдсэн зүйлсээ өрөн сууцгаалаа. Тэдний хоёр ээж их л олон зүйлс ярьж, инээлдэж байв. Eunbi, Bin хоёр ойр хавийг сонирхон алхацгаах ба хол харагдах далайг ч мөн ажиглаж байлаа..

Тэд ч удалгүй буцан ээж дээрээ очин өдрийн хоолоо идэхээр болов. Eunbi-н ээж зургийн аппарат гаргаж ирэн ойр орчмын зургийг авсныхаа дараа зэрэгцэн суух Eunbi, Bin хоёр луу аппаратаа чиглүүлэн "Миний хоёр хүүхэд наашаа хараарай" гэв. Тэд камер луу харан инээцгээв. Дахин нэг удаа гэхэд Eunbi гараараа Bin-ийн хүзүүг ороон зургаа татуулав.

Bin-ийн өөрт нь гаргадаг үйлдлүүд сайн найзын үйлдлүүд гэдгийг Eunbi мэддэг ч удалгүй үгүйсгэх хэмжээнд очихвий..

Хөгжилтэй нэгэн өдрийг өнгөрөөчхөөд тэд гэр лүүгээ буцахаар болон авчирсан зүйлсээ хураан машиндаа ачаад хөдлөхөөр болов.
Буцахад нар жаргаж байх ба багахан зэргийн сэрүүн салхинаас зугатан цонхоо хаасан байлаа. Eunbi Bin-ийн өөрт нь өмсүүлсэн малгайг барин суухдаа үе үе түүн рүү харж байв. Учир нь Bin чихэвч зүүн унтсан байх нь Eunbi-д боломж олгох шиг. Тэрээр өөрт төрж буй сонин мэдрэмжийг гайхан суухдаа багын сайн найздаа сайн болсноо үл анзаарах аж..

[COMPLETE] Our StoryWhere stories live. Discover now