06

148 24 5
                                    

•High School•

Намрын улирал дуусч өвөл болдог нь байгалийн ёс юм бол энгийн найзууд яагаад дурлалт хос болж болдоггүй юм бол?

---

Бүжгийн дугуйлан руу Bin түрүүлээд эрт явчихсан тул Eunbi цагаа тааруулж байгаад гэрээсээ гарлаа.. Автобусанд суун явахдаа саяхан сурсан бүжгийнхээ аяыг сонсож байв. Автобусны цантсан цонхоор гадна орчинг ажиглан явахдаа Eunbi бодолд автсан байх ажээ. Чухам юунд тэрэв?

Eunbi бүжгийн дугуйлангийнхаа хаалгаар ороход охидын уулга алдах дуу хамгийн эхэнд түүний чихэнд хүрч байлаа. Тэрхүү чимээний хажуугаар хөгжим хүртэл явж байв. Тэгэхээр нэг нь бүжиглэж байгаа бололтой гэж бодсоор заал руу очиход Bin зааланд бүжиглэж байх ба түүнийг олон сурагчид тойрсон байлаа. Удалгүй Bin дуусахад хүүхдүүд алга ташиж байх зуур Eunbi хувцсаа солин бэлтгэлээ эхлэхэд бэлэн болсон байв. Bin Eunbi-г харан ямар нэгэн зүйл хэлэх гэсэн боловч Eunbi чихэвчтэй байсан тул түүнийг анзаарсангүй.

Бэлтгэлийн дундуур ч мөн адил Eunbi-д ямар нэгэн зүйл ярих хүсэл байгаагүй тул тэд чимээгүй л бэлтгэл хийж байв..

Бэлтгэлийн цаг дуусч сурагчид бүгд явах цаг болсон байв. Eunbi Bin хоёр ч мөн адил хувцсаа солин гарахаар боллоо.

Bin харих замдаа Eunbi-н хоёр талд ээлжлэн гарч юу болсон тухай асуун түүний ам тун завгүй явж байв. Eunbi удаан чимээгүй явж болохгүйг мэдэн ам нээн "Binnie, чи заавал надтай яриа өдөж, намайг тойрох хэрэггүй шүү дээ" гэхэд Bin инээгээд "Чи миний хамгийн сайн найз. Найздаа санаа тавьж чадахгүй бол найз гэж нэрлэх учиргүй" гэж хэлэхэд Eunbi ч мөн адил өөдөөс нь инээх аядан "Тийм шүү дээ! Бид найзууд!" гэж хариулан түүн рүү очин хүзүүдэн аваад "Муу жижигхэн Binnie хэзээ ийм өндөр болчихвоо?" гэхэд Bin түүний гараас төвөггүй мултран "Тэгвэл чи хэзээ ийм намхан болчихвоо?" гээд хөхөхч гарав.
Тэд бие биенээ харж инээсээр гэр гэр лүүгээ орцгоов.

-----------------------

Сургуулийн өдрийн хоолны цагаар Miyeon Byul хоёртой хамт явахдаа Bin-тэй таарах нь тэр. Bin "Хоолоо идэх гэж байна уу Eunbi?" гэж асуухдаа тогтворгүй байлаа. "Тийм ээ. Чи хаачих гэж байгаа юм?" гэж Eunbi буцаан асуухад Bin "Тэр нөгөө миний шилжиж орсон ангийн нэг охин надад таалагдаад" гэж хариулахдаа тэрээр бага зэрэг гацаж байв. Eunbi бага зэрэг гайхсан хэдий ч түүнийгээ нуун "Хэн юм? Miyeon түүний тухай мэдэж магадгүй юм" гэхэд Miyeon "MoonBin! Гэхдээ чи яг итгэлтэй байна уу? Чамд өөр олон охид сайн байхад?" гэж хэлэхэд нь Bin үгүйсгээд "Ямартай ч түүний нэр Doyeon гэсэн шүү. Би явлаа" гэсээр цааш гүйн одов. Одоо магадгүй Eunbi өөрийгөө бүрэн ойлгох аядсан биз ээ. Bin түүнд одоо найз шиг нь биш гэдгийг..

Miyeon "Doyeon гэсэн үү? Буруу хүндээ сайн болсон бололтой. Тэр их задгай охин" гэж хэлэн толгой сэгсрэх ажээ. Түүний хэлсэн үгийг Eunbi сайн талаас нь тайлбарлахыг хичээн "Магадгүй Binnie түүнийг өөрчилж чадах ч юм бил үү?" гээд үл мэдэгдэм санаа алдчихаад шууд анги руугаа явчихав.

Хичээл тарах болоход Eunbi хувцсаа өмсөн Byul, Miyeon хоёрт явлаа гэдгээ хэлчихээд Bin-ийг ч хүлээлгүй шууд гэр лүүгээ зүглэв.
Маргааш амралтын өдөр учир Eunbi өөртөө цаг гарган олон зүйлсийн тухай бодохоор төлөвлөн алхаж байх зуур түүний дээрээс нэг..хоёр..гурав..гээд л хэдэн мянган ширхэг цас бударч эхлэв. Алгаа тосон будран орох цасыг харан зогсож байхдаа хажууд нь Bin байсан ч болоосой хэмээн бодох нь түүнийг гайхшруулж байлаа.
Тэнгэр лүү харуулсан алгаа буцаан халаасандаа хийгээд цааш явлаа.

Гэртээ орж ирэн ээждээ ирснээ хэлэхэд түүний ээж нь "Binnie яагаав?" гэж асуухад Eunbi бяцхан санаа алдаад "Өнөөдөр ирэхгүй байх аа, би хичээлээ хийлээ" гэж хэлчихээд шуудхан өрөө рүүгээ оров.

Цүнхээ тавьчхаад орон дээрээ ямар ч шалтгаангүй тааз ширтэн хэвтэх нь түүнд сонирхолтой мэт санагдах ч нөгөө талаараа ойлгомжгүй байлаа..



A/n: Ойлгомжгүй байвал асууж болно шүү..? Тэгэхээр Eunbi Bin хоёр ч хүндхэн харилцаанд орох нь дээ? Kk

[COMPLETE] Our StoryWhere stories live. Discover now