12

102 16 0
                                    

Чамайг урт хугацаанд харахгүй дээ гэж бодоход уйлмаар санагдаж, чам дээр очоод ганц удаа тэвэрмээр санагдсан ч би бүгдийг нь тэвчээд өрөөндөө бүгсэндээ харамсахгүй байна аа. Одоо бодоход тэр өдрийн дараагаас чиний араас очиж хамт тайзан зогсоход л хангалттай гэж шийдсэн юм шүү дээ.! Тэр өдрийн хүслээ тэвчсэндээ анх удаа баярлах шиг санагдаж байх чинь..
 
                                  ---

     

"Eunbi, өнөөдөр Bin-ийн явах өдөр шүү дээ. Түүнтэй уулзахгүй юм уу?" гэх ээжийнхээ үгийг өөрийн өрөөний түгжээтэй хаалганы цаанаас сонсон орон дээрээ хэвтэхдээ яг одоо босоод явмаар санагдаж буй сэтгэлээ барьж байлаа. Eunbi-ийн ээж нь түүнийг хэд хэдэн удаа дуудсаны эцэст чимээгүй болоход Eunbi нүдээ анин үргэлжлүүлэн хэвтэв. Уулзчихвал бүх зүйл дуусна. Би хүсэл мөрөөдөлгүй болж, үргэлж л түүнийг хурдан хүрээд ирээсэй гэж хүсэх болно шүү дээ. Одооноос хичээж байгаад түүн шиг бэлтгэгдэгч болох болно оо...



...Ахлах ангийн сурагч учраас олон шалгалтанд бэлдэж, өгч явахын хажуугаар шалгаруулалтад ч бэлдэж байлаа. Eunbi өөрийгөө ихэд завгүй байлгаж, шаргуй хичээллэж байв. Энэ үед нь түүнд Miyeon болон Byul нар ихэд дэмжин урам өгцгөөж байлаа.

"Хэзээ шалгаруулалт чинь билээ?" гэж Byul Eunbi-ээс асуухад Eunbi бодолхийлснээ

"Хоёр долоон хоног үлдсэн байх шүү. Сандарч байна" гэв.

"Зүгээр дээ! Чи сүүлийн үед шаргуу бэлдэж байгаа болохоор тэнцэнэ ээ!" хэмээн Miyeon түүнд урам өгөн тэд сургууль руугаа орцгоолоо.
Eunbi хичээлдээ анхаарч, бэлтгэлдээ ч анхаарч байгаа тул Bin-ийн тухай бараг л бодсонгүй. Bin түүн рүү явсаныхаа дараа хэд хэдэн удаа зурвас явуулсан ч сүүлийн үед огт явуулсангүй. Магадгүй утасныхаа дугаарыг сольсон байх гэж Eunbi таамаглан ихээхэн ач холбогдол өгсөнгүй..

..Сүүлийн цагийн хичээл дуусч хонх дуугарсны дараа тэд ангиасаа гарцгаахаар боллоо.

Утсаа оролдож явсан Byul гэнэт уулга алдан Eunbi, Miyeon хоёр луу том нүдэлсээр утсаараа харсан зүйлээ тэдэнд харуулаад

"MoonBin хамтлагт орчихож?!" гэхэд Eunbi гайхан утсыг нь аван харвал Bin болон өөр хэдэн хөвгүүдийн тухай болон шинэ хамтлаг төрж буйн мэдээлэл байж таарлаа. Гайхсандаа Miyeon руу утсаа шилжүүлэхэд тэрээр харан

"MoonBin-ийн очсон компани мөн биздээ?
Гайхалтай! Тэр чаджээ. Маш богино хугацаанд?" гэхэд Eunbi толгой дохин

"Ердөө зургаа орчим сар л бэлтгэгдсэн гэсэн үг. Үнэхээр гайхалтай юм аа? Бахархаж байна шүү" гээд дахин дахин өнөөх мэдээллийг нь харж байлаа.

"Чи түүнтэй холбоогүй байгаа юм уу?"

"Тийм ээ. Түүний утасны дугаар солигдсон байх" гэж Eunbi Byul-д хариулан тэд гайхширлаасаа салан гэр лүүгээ явцгаалаа.
Eunbi гэр лүүгээ орохын өмнө сүүлийн удаа түүнтэй хамт сууж яриалцсан өнөөх сандал дээрээ очин суулаа.

"Мундаг юм аа, Binnie.. Хамт мөрөөдөж байсан мөрөөдөл ингээд биелж байна гэдэгт итгэж өгөхгүй л байх юм. Би ч бас удахгүй чиний адил ингээд л мөрөөдлөө биелүүлнэ дээ.. Амлаж байснаараа хоёулаа хамт тайзан дээр зогсох үе хүртэл намайг хүлээж өгч болох уу?.." санаа алдсан ч гуниг тээлгүй сууж байсан сандлаасаа босон гэр лүүгээ орлоо.

Бие биенийхээ өмнөөс мөрөөдөж өгсөн
Бие биенийхээ бяцхан хүслийг сонсож өгсөн
Нэгнийгээ урмын үгээр тэтгэж өгсөн
Нэгэндээ амжилт бүтээмжийг хүссэн
Тэрхүү жижигхэн хоёр хүүхэд одоо
Өөрсдийн мөрөөдлөө эхнээс нь биелүүлээд явж байгаадаа өөрсдөдөө ч итгэхгүй байгаа нь хайр татам юм..





...Өдөр хоногууд өнгөрч Eunbi-н шалгаруулалт өгөх өдөр ирлээ. Энэхүү өдөр Eunbi маш ихээр сандарч байсан ч тэрхүү өдөр Bin-н өмнөөс сандарч байсан сандралаас арай бага мэт.. Хоолойны хөнгөхөн дасгал хийж, ганц хоёр бүжгийн хөдөлгөөн давтсаар өөрийг нь " Арван найм дугаартай Hwang Eunbi" гэж дуудахад нь гүнзгий амьсгал аван өөртөө амжилт хүссээр өрөө рүү орлоо..
Хамгийн сайнаараа хичээж, үүнээс өөр зүйлд санаа зоволгүй зөвхөн энэ өдөр зориулсан рлон хоногийн бэлтгэл түүнд сайхан хариуг авчирна гэдэгт тэрээр ихээр найдаж байлаа. Хэрвээ энэхүү шалгаруулалтад тэнцэхгүй бол дахиж урлагийн салбарыг сонирхолгүй энгийн нэгний амьдралаар амьдрана гэсэн төлөвлөгөөтэй байсан юм. Дахин оролдож, туршиж үзэх боломж байх ч Eunbi ашиглахгүй гэж шийдсэн юм. Түүндээ ч тэрээр уг өдөрт маш шаргуу бэлдсэн нь тэр байлаа..

Бяцхан мөрөөдлөөр жигүүрлэгдсэн Eunbi-н далавч түүнийг өндөрт нисгэх болов уу..







A/n: Одоо удахгүй бичээд дуусгалаа шүү~

[COMPLETE] Our StoryWhere stories live. Discover now