11

152 19 1
                                    

Ахлах сургуульдаа хамт өнгөрөөсөн сүүлийн дурсамжтай өдөр байсныг би мэдэж байсан ч тэр үедээ огтхон ч хүлээн зөвшөөрөөгүй юм.
Би их тэнэг байгаа биз? Чамайг хэзээ ч сайн найзын ханаа даваад ирэхгүйг мэдэж байсан хирнээ өөрийнхөө мэдрэмжийг нэг амьсгаагаар хэлчихсэн гэдэг..!

                           ---

Eunbi Bin-тэй хамт явахаар болсон тул уг өдөр их эрт босчээ. Хэдий өмнө нь хамт парк, кино театр мөн тоглоомын талбай явж байсан ч өнөөдөр дэндүү онцгой эсвэл догдлом өдөр мэт санагдаж байв. Толинд өөрийгөө харан суухдаа урууландаа инээмсэглэл тодруулж буйгаа гайхах шиг..

Eunbi бэлэн болон доош бууж байхдаа Bin-ийн хоолойг сонсон алхаагаа түргэсгэн очиход Bin Eunbi-ийн ээжтэй цуг буйдан дээр сууж байлаа. Eunbi тэдэн лүү очин

"Алив, Binnie явцгаая" гэхэд Bin болон Eunbi нар гарахаа хэлцгээн явцгаалаа.

Гадаа зөөлөн салхи салхилан нар хурцаар ээж байлаа. Тэд элдэв зүйлс ярилцан инээлдэж явахдаа яг буцаад нэгнээ өөрөөр хардаггүй байсан үе рүүгээ оччихсон мэт л харагдаж байв..

Паркийн үүдээр орон шуудхан л тоглохыг хүсэж байсан тоглоомууд дээрээ тоглож эхлэв. Хамгийн сүүлд дунд ангид байсан үедээ л энэ газарт ирсэн бил үү, яасан бил ээ? гэж Eunbi Bin хоёр хальтхан бодоод амжжээ. Паркд ирсэн хүн болгон л алсыг харагч дээр суудаг нь бичигдээгүй хууль шиг л бололтой. Тэд ч мөн адил үүн дээр хамгийн сүүлд суусан байлаа. Өндрөөс гадаах орчныг тайван, удаан гэгч нь ажиглах нь үнэхээр тухтай байдлыг мэдрүүлдэг байх..

Тэд нилээд хэдэн тоглоом дээр тоглож, хөгжилдсөний дараа өлссөнөө анзааран ойролцоох газарт хооллохоор боллоо. Тэд хооллож байхдаа хүртэл дуусашгүй яриа өрнүүлж байв. Яг л хэзээ ч үл дундрах сэдвээр ярилцаж буй мэт..
Гэхдээ уг өдөр тэдний илэн далангүй, хөгжилтэй байгаа сүүлийн адөр гэдгийг тэд хоёул маш сайн мэдэж байсан тул ямар ч санааа зовоосон зүйл ярилцсангүй. Маргаашийг бус зөвхөн өнөөдрийг л бодож байв. Ирээдүйг төлөвлөөд хэрэггүй шүү дээ. Бид бүгдэд л заяасан хувь заяа гэж бий. Бид түүнийг шууд л өөрчилчхөж чадахгүй. Хэрвээ өөрчлөх бол үүнд асар их хугацаа орох биз..

Тэднийг хоолны газраас гарахад нар жаргаж байлаа. Жаргаж буй нарны улбар туяа тэнгэрийн хаяагаар нил тархаж, тэнгэрийн хөх өнгөтэй ууссан байх нь үзэсгэлэнтэй харагдана.. Eunbi Bin хоёр гэрийнхээ ойролцоо орших өнөөх сандал дээр ирцгээв. Бие биенээ суухыг дохин тэд ч инээлдсээр зэрэгцэн суув.

"Үнэхээр хөгжилтэй өдөр байлаа" гэж Eunbi суниасаар хэлэхэд Bin

"Чи ч ядарсан бололтой шүү, хаха" гэв. Тэдний одоо өрнүүлэх гэж буй сэдэв нь өнөөдринх бус ирээдүйн тухай байв.

"Чамайг хурдан шалгаруулалтад ороод дуучин болоосой гэж хүсэж байгаа шүү, Eunbi"

"Тэгнэ ээ.. Удахгүй чиний араас очно. Харин чи хурдан алдартай болоорой! Алдартай найзтай гэдгээрээ бахархмаар байна шүү!"

"Чиний хэлснээр!"

Тэд хэсэг чимээгүй сууж байснаа тэнгэр лүү харангаа зэрэг шахуу ам нээж

"Од харваж байна!" гэв. Тэд биенээ шоолон инээгээд хүслээ шивнэцгээв. Удалгүй Eunbi-д энэ үе л боломж гэж бодогдсон уу яасан, өөрийн удаан хадгалж явсан мэдрэмжээ хэлэхээр шулуудав.

"Binnie?" гэж Eunbi аяархан дуудахад Bin түүн рүү асуулт эрсэн харцаар харан суухад Eunbi нэг гүнзгий амьсгаа аваад

"Үнэндээ би чамайг явуулмааргүй байна аа.. Энэ буруу гэдгийг мэдэх ч бидний хооронд орших сайн найз гэх тодотгол хэдэн жилийн өмнө миний хувьд арилчихсан. Би олон удаа тэр тодотгол болсон ханыг дахин барихыг хичээсэн ч үнэндээ би чадахгүй нь бололтой." гээд чимээгүй болчхов. Bin Eunbi-ийн гэнэт ийнхүү хэлснийг сонсоод гайхаж байлаа. Bin хэзээ ч түүнийг сайн найз гэдэг утгаас өөр утгаар харж байгаагүй шүү дээ. Гэвч нэг талаараа Bin өөртөө дургүй хүрч байв. Хажууд нь өөрийнх нь хамгийн сайн эмэгтэй найз нь түүнд сайн болчихсон яваад байхад нь тэр юу ч анзааралгүй явж байсандаа.. Bin-д зөрүүлэн хэлэх үг олдохгүй байсан тул нам гүн байдал хэсэг хугацаанд ноёрхлоо.

"Гэхдээ зүгээр дээ. Чамайг намайг яаж хардгийг би сайн мэднэ. Ингээд хэлчихвэл ядаж л дотор уужирах юм шиг санагдлаа" гээд Eunbi дээш одод руу харлаа.

"Eunbi..? Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй нь. Чи бол минтй хамгийн сайн найз. Энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж бодож байна" гээд Bin Eunbi рүү харахад тэдний харц тулгарлаа.

"Тийм ээ, сайн найз. Үргэлж найз гэх нэртэй байна гэдгээ ч би мэдэж байгаа. Дуучин болоход чинь амжилт!" гэж хэлэн Eunbi зөөлөн мишээчихээд суудлаасаа босон эргэж харалгүй гэр лүүгээ зүглэлээ. Харин түүний араас Bin чимээгүйхэн харсаар хоцров.

Eunbi гэрийнхээ хаалганы дэргэд ирээд бариулаасаа барьчхаад ганцхан удаа эргэж харчихаад багахан санаа алдсаар гэр лүүгээ  орлоо..

Ширээн дээр байрлах өдрийн тэмдэглэл дээрээ шуудхан өнөөдрийн болсон зүйлсээ бичиж орхив. Олон жилийн дараа уншвал инээдтэй санагдах байх лдаа.. Гэвч яг энэ байдал нь одоо Eunbi-д санаа зовж буй асуудал билээ. Тэмдэглэлээ биччихээд орон дээрээ хэвтэн Bin-ийг бэлтгэгдэгч болохоор явах хүртэл уулзахгүй байхаар шийдэв. Өнөөдөр Bin-д бүх зүйлээ хэлчихсэн байж, бараг л сэтгэлээ илчилчихсэн байж яаж түүний царайг харах билээ гэж бодон хэвтэж байлаа..





A/n: Одоо хамгийн ихдээ 2 юм уу 3 хэсэг ороод дуусах байх аа..

[COMPLETE] Our StoryWo Geschichten leben. Entdecke jetzt