08

130 23 1
                                    

•High School•

Binnie.. Яагаад чи намайг эмэгтэй хүн талаас минь харж байгаагүй юм бэ? Ганц удаа ч болов харчихсан бол бид одоо ямар байх байсан бол.?

---

"Ямар мэргэжилтэй болох гэж байна даа"

"Мм, сэтгүүлч?. Ямартай ч олон нийтийн сүлжээнд ажилламаар байна аа" гэж Byul, Miyeon хоёр ярилцаж байхад Eunbi чимээгүйхэн цонх ширтэн суув. Удалгүй тэр хоёр Eunbi-с ирээдүйн мэргэжлийг нь асуухад тэрээр бодсон зүйлгүй хэмээн хариулав.

Хонх дуугарч ангийн багш нь хичээл орохоор болжээ. Багшийх нь хөндсөн сэдэв мөн л ирээдүйн мэргэжил байлаа. Учир нь тэд ахлах ангийн сурагчид шүү дээ.
Ангийн сурагчид өөрсдийн мэргэжлийн талаар ам уралдан багштайгаа ярилцаж гарав. Энэ дунд Eunbi л ганц мэргэжлээ олоогүй нэгэн бололтой..

Хориод минут өнгөрөхөд Eunbi-н толгойд шууд л дуучин болох санаа орж ирэв. Багаасаа л бүжгийн дугуйланд явж, олон олон дуучдын тоглолтыг үзэж ирсэн түүнд энэ нь дөхөм мэт санагдах аж..

Хичээл тарахад тэд ангиасаа амттай зүйл идэхээр гарцгаав. Хичээлийн цаг дээр бодож олсон мэргэжлээ Eunbi хоёр найздаа дуулгахад тэд уулга алдацгааж байв.

"Шалгаруултанд оролцох юм уу"

"Тэгэх л байхдаа.. Гэхдээ юу ч мэдэхгүй шүү дээ би" гэж Eunbi санаа алдахад Miyeon

"Чаддаг бүх зүйлээ үзүүлэхэд л хангалттай. Угаасаа Eunbi хөөрхөн юм чинь асуудал байхгүй ээ" гэж Eunbi-г тайтгаруулж байв.

Тэд мөхөөлдөс идэн гадуур хэсэг алхацгаав. Eunbi зул сарын баяраас хойш арав гаран хоног Bin-тэй олигтой таараагүй нь түүнд нэг талаараа сайн хэдий ч нөгөө талаараа тэр түүнийг санаж байлаа..

Byul Eunbi-д хандан

"MoonBin яаж байна? Та хоёр ер нь таарсан уу?" гэхэд Eunbi

"Сайн мэдэхгүй юм. Bin найз охинтойгоо сайн байгаа байх" хэмээн хариулаад өөр тийш харав.

"Doyeon ч хэцүү охин. Тэд яаж арав гаран хоног хамт байгаа юм бол оо?" гэж Miyeon гайхаж байв. Byul Miyeon-г зөөлөн цохиод

"Eunbi-н хэлдгээр MoonBin түүнийг өөрчилж байгаа юм байлгүй" хэмээн хэлэн Eunbi рүү харлаа.. Тэд харихаар болж автобусны буудал дээр ирэн сандал дээр зэрэгцэн суугаад дахин мөрөөдлүүдийнхээ талаар ярилцан инээлдлээ..

Eunbi гэрийн даалгавраа хийж байгаад цаг харвал аль хэдийн 21:30 болсон байлаа. Өнөөдөртөө ингээд дуусгаядаа гэж бодон үүргэвчиндээ дэвтэр номоо хийчхээд гэнэт мөхөөлдөс идмээр санагдан хөргөгч онгойлгон үзвэл даанч байсангүй. Ойрхон байх дэлгүүрээс авахаар болж, ээждээ хэлэн гадуур хувцсаа өмсөн гарлаа. Цагаан цасан дээгүүр алхан явсаар дэлгүүрт ирэн мөхөөлдсөө аван гарлаа. Дэлгүүрийн үүдэнд зогсон дээш тэнгэрт түгсэн оддыг руу харж байтал нэг од харвах нь тэр. Eunbi хурдхан шиг дотроо хүслээ бодчихоод цааш явав.

Дэлгүүрийн ойролцоо өөд өөдөөсөө харсан сандалнууд байдаг ба энэ цагаар хоосон байх ёстой боловч энэ удаад тийм байсангүй. Eunbi одод руу харан суух түүн дээр очин хажууд нь суугаад "Од харвасан. Хүслээ шивнэсэн үү?" гэхэд Bin "Одоогоор шивнээд байх хүсэл алга даа" гэв. Хэдэн минутын дараа Eunbi ам нээн

"Яагаад энэ цагаар энд гацаараа сууж байгааг чинь асууж болох уу?" гэхэд Bin доошоо харан

"Зүгээр л.." гэх богино хариултыг өгөв.

"Хэлэхгүй байсан ч болно доо. Гэхдээ сайн найз чинь чамайг сонсох гээд хүлээж байдаг юм шүү"

"Үнэндээ Doyeon бид хоёрын асуудал. Би түүнийг ямар охин гэдгийг мэдэх ч өөрчилж болох байх гэж найдсан. Гэхдээ би чадахгүй нь бололтой, Eunbi.."

"Doyeon? Гэхдээ та хоёр үерхээд сар ч болоогүй шүү дээ"

"Мэдэж байна аа Eunbi.. Учрах ёсгүй бол ёсгүй л бололтой"

Bin-ийн уг хариултаас хойш тэд өөр зүйл ярисангүй. Eunbi гэр лүүгээ явахаар босоход Bin ч мөн адил босон хамт алхав. Удалгүй Eunbi-н гэрийн ойролцоо ирэхэд Bin "Eunbi.. үргэлж миний сайн найз байгаарай" гэж хэлэхэд Eunbi зөөлөн мишээгээд сулхан дуугаар "тэгнэ ээ" хэмээн хариулаад гэр лүүгээ оров..

Сайн найз.. Үргэлж чиний сайн найз байх бололтой. Яагаад чам руу сайн найзын ханаа эвдээд оччихов оо? Ууг нь нураах ёсгүй биздээ энэ ханыг?..


A/n: support me.. <3

[COMPLETE] Our StoryWhere stories live. Discover now