02

194 27 1
                                    

•Childhood•

Найман настай байх үеэ чи дурсдаг болов уу? Анх зурагтаар алдартай дуучдын тоглолтыг сониучхан үзэж дуусчихаад тэдэн шиг дуучин болмоор байна гэж бие биендээ амлаж байснаа? Чиний нүдэнд оч үсрэх аятай гэрэлтэн зурагтаар гарах дуучдыг үзэж байсныг чинь би тодоос тод санаад байх юм..?

Есѳн нас дѳнгѳж хүрээд бага ангид явдаг байхдаа зураг авалтанд орж байжээ.. Хаанаас тэгж санал ирсэн юм одоо сайн санахгүй л байна. Гэхдээ энэ нь бидэнд урлагт орох замыг тавьж ѳгсѳн байх тийм үү..

---

"Eunbi~ Чи хѳѳрхѳн харагдаж байна шүү!" гэж Bin-ийг хэлэхэд Eunbi-н хацар бага зэрэг улайх шиг болж түүн рүү ичингүйрэн хараад

"За баярлалаа.. Чи ч гэсэн" хэмээн хэлэв. Хүүхдийн хувцасны модель сонгох үйл ажиллагаа явагдаж байхад Eunbi-н ээж хоёр хүүхдээ гадуур дагуулж явж таарчээ.. Үйл ажиллагааны зохион байгуулагч хоёр хүүхдийг хараад ихэд таалагдаж, Eunbi-н ээжтэй ярилцан ѳѳрсдийн хувцасны модель болгохоор шийдсэн юм..

Орой нь тэд гэртээ ирээд дахин зурагтаар гарах тоглолтыг шимтэн үзэж байв. Ээж нь тэдний мѳрѳѳдлийг нүднээс нь олж харах шиг л болж байлаа.. Хэд хэд давтан үзсэн бүжгээ тэд дуурайн зурагтны ѳмнѳ бүжиглээд эхлэв. Eunbi ээжийгээ дуудан "Ээж! Би бүжиглэдэг бас дуулдаг хүн болмоор байна аа?" гэхэд хажуунаас нь Bin ч мѳн адил "Би ч гэсэн" гэх нь тэр. Eunbi-н ээж тэднийг ѳхѳѳрдѳѳд "Тэгэлгүй яахав. Ээж нь та хоёрыг бүжгийн дугуйланд явуулъя. Bin-ийн ээжээс бас асууя за?" гэж хэлэхэд Eunbi Bin хоёр баярлан доороо дэвхцэж байв.

Зурагтаар гарах тоглолтоо үзчихээд тэд Eunbi-н ѳрѳѳнд орж хичээл хийхээр болов. Хичээлээ хичээнгүйлэн хийчхээд орон дээр суун янз бүрийн зүйлс ярилцлаа.. Есѳн настай ч гэсэн маш олон зүйлсийн талаар мэдэж байгаа нь тэдний сониуч зантай холбоотой биз.. Дуучдын тухай ярилцахдаа ч мѳн адил ирээдүйн мѳрѳѳдлѳѳ ярилцаад амжив.

"Binnie~ чи хэзээ дуучин болох юм бэ?"

"Мэдэхгүй ээ. Том болхоороо юм болов уу?"

"Чи дуучин болвол би чамайг үргэлж дэмжинэ ээ!"

"Би ингээд нэг дэмжигчтэй болчихлоо!" хэмээн баярлан түүний ѳѳдѳѳс инээв. Тэд хэсэг тоглож байгаад Bin явахаар болов. Учир нь түүний ээж ажлаасаа ирэх цаг нь болчихсон байв. Bin явахаасаа ѳмнѳ Eunbi-д хандан "Тэгвэл том болоод чи миний найз охин болно шүү" гэв. Есѳн настай хүүхэд юу бодож тэгж хэлсэн юм бол? Аргагүй л жоохон хүүхдүүд аятай..
Bin-ийн хэлсэн үгэнд Eunbi мишээгээд "Жоохон юм байж хаанаас ийм үг сонссон юм айн?" гээд хѳхрѳв. Bin ч ѳѳдѳѳс нь инээчихээд ѳрѳѳнѳѳс нь гарлаа.

---

Би чиний найз охин болмоор байсан. Гэвч чи энэ үгээ таван жилийн дараа санаагүй. Би яагаад чамтай хамт байсан үе болгоноо, чамаас сонссон үг болгоноо ингэж тод санадагаа ч одоо гайхдаг.


[COMPLETE] Our StoryWhere stories live. Discover now