07

160 27 2
                                    

•High School•

Тэр жилийн зул сарын баярыг санаж байна уу? Чи анх өөрийн сайн болсон охиныг найз охиноо болгочхоод ямар их баярлаж байгаагаа надад ярьж байснаа? Би чамд амжилт болон аз жаргал хүсээд инээмсэглэж байсан ч миний зүрх үнэхээр их хүндүүрлэж байсныг мэдэхгүй байхдаа?Би ямар ч үед зөвхөн чиний сайн найз гэх тодотгол дунд хөвж байсан байх..

---

Eunbi өөрийгөө Bin-д сайн болсон хэмээн таамаглаж байсан ба улам ойлгомжтой болгохын тулд түүнтэй ярилгүй олон хоногийг үджээ. Гэвч Bin түүнтэй яриа өдөж, түүнтэй ойр байх тусам түүнд бага зэрэг хүндхэн байсан мэт.. Удалгүй зул сарын баяр болох гэж байхад сайн найзтайгаа харилцаа муутай байх нь зохимжгүй гэж үзэн Eunbi тэвчээр гарган Bin-тэй өмнөхийн адил харьцаж эхэлсэнд Bin баяртай байв. Bin-ийн хувьд Eunbi бол орхиж, мартаж анхаарал сулруулж боломгүй үнэ цэнэтэй хамгийн сайн найз нь юм.

Биеийн тамирын хичээл орох болоход Eunbi Byul болон Miyeon-той хамт заал руу явахаар болон шатаар бууж байхдаа Bin-ийг харжээ. Гэхдээ энэ удаад Bin ганцаараа бус өнөөх ярьж байсан Doyeon гэх охинтой явж харагдав. Eunbi түр байгаа газраа зогсон тэр хоёрыг явахыг хүлээн явсных нь дараа шатаар үргэлжлүүлэн буув. Түүнд санаа зовсон Byul "Eunbi чи үнэхээр л түүнд сайн юм байна. Сайн найз гэж дахиад хэлэх хэрэггүй шүү" гэхэд Eunbi энэ удаад үг дуугарсангүй..

----------------------

Биеийн тамирын хослолоо солин зогсох зуураа Eunbi Byul Miyeon хоёртой Зул сарын баяраар юу хийх тухайгаа ярилцаж байв.

"Караоке орвол яаж байна?"

"Үгүй ээ, энэ зул сар учир нэгнийхээ гэрт тэмдэглье лдээ?" гэж Byul Miyeon хоёр санаа гаргахад нь Eunbi "Тэгье! Манайд тэмдэглэвэл яаж байна?" гэхэд тэд зөвшөөрцгөөв. Долоон хоногийн дараа болох Зул сарын баярт тэд догдлон дотроо нэг нэгэндээ ямар бэлэг өгөх тухайгаа бодоцгоож буй..

Цасаар хучигдсан зам дээгүүр Eunbi, Byul, Miyeon гурав хөтлөлцөн алхацгааж байв. Тэгэхэд тэдний урдхан талд Bin болон Doyeon нар явцгааж байлаа. Гэхдээ тэд их дотно харагдаж байв. Магадгүй...?

Тэд Bin Doyeon хоёрыг хараагүй мэт өөр тийшээ явцгаалаа..

Хамгийн ойр орших автобусны буудал дээр ирэн нэг нэгээрээ салан өөрсдийн автобусанд суун гэр гэр лүүгээ явцгаалаа.

Eunbi гэртээ ирэн ээждээ үул сарын баяраар юу хийх тухайгаа хэлэн ярилцчихаад өрөөндөө охон хичээлээ хийв. Хэсэг хугацааны дараа түүнийг ээж нь дуудахад Eunbi ээж дээрээ очин юу болсонг асуухад ээж нь "Миний охион? Чиний үзэх дуртай байсан дуучны тоглолт гарж байна" гэв. Eunbi зурагтаар гарах тоглолтыг үзэн буйдан дээр суухдаа өмнө нь Bin-тэй хамт үзэн мөрөөдөж байснаа санав. Гэнэтхэн Eunbi-д одоо яагаад дуучин болж болохгүй гэж? гэх бодол төрж байх зуур хаалга онгойн хэн нэгэн орж ирэв. Орж ирээд л "Эгчээээ? Хоол идмээр байна аа" гэж орилж байх нь түүнийг Bin гэдгийг тодорхойлж байлаа. Bin тэгж хэлчхээд буйдан руу очин Eunbi-н хажууд суун "Энэ тоглолтыг санаж байна шүү" гэхэд Eunbi "Тийм ээ. Өмнө нь хэлж байсан шигээ чи дуучин болохгүй юм уу?" гэхэд Bin "Болно оо, цаг нь ирэхээр бүх зүйл бүтээд л ирнэ" гэхэд Eunbi бяцхан мишээл тодруулан толгой дохиод "Ингэхэд чи Doyeon-той юу болж байна?" гэж асуухад Bin-ийн нүүрэнд инээмсэглэл тодрон "Бид хоёр ч бүтэмжтэй байгаа шүү" гээд үргэлжлүүлэн тоглолтоо үзэв.
Eunbi буйдангаас алгуурхан босоод өрөөгөө зүглэлээ.

--------------------

Долоон хоног өнгөрч хүсэн хүлээсэн зул сарын баярын өдөр ирэв. Тэр өдөр амралтын өдөр байж таарсан тул оройхон Byul, Miyeon хоёр Eunbi-ийн гэрт очихоор болжээ. Eunbi өглөө эртлэн босоод гэрээ цэвэрлэн ээжтэйгээ хамт хүнс цуглуулахаар гараад хэрэгтэй зүйлсээ аван гэртээ ирэв. Eunbi-н ээж энэ өдөр түүний эмээ өвөө дээр очиж хонохоор болж Eunbi-д найзуудтайгаа хөгжилтэй болон тухтай байх боломжийг нь бүрдүүлэн өгчээ. Eunbi орой идэх хоол болон амттангаа хийж дуусч байхад хаалга онгойн Bin орж ирэв. Eunbi гал тогооны өрөөнөөсөө цухуйн түүн рүү харахад Bin-ийн нүүрэнд тодоос тод инээмсэглэл тодорсон байх агаад Bin Eunbi-г харан агаар дээр нисэх аятай л түүн дээр очоод түүнийг тэвэрч аван эргүүлэн буцааж тавиад дахин тэврэхэд нь Eunbi "Ю.юу болсон болоод?" гэж асуухад Bin "Би найз охинтой болчихсон!" гэж хэлэн баярлаж байхад Eunbi гайхан түүн рүү харчихаад түүн шиг инээн "Вуаа! Binnie сайн байна! Найз охинтой болчихож ээ?" гэхэд Bin "Тийм ээ! Анх удаа өөрийн сайн болсон охиноо өөрийн болголоо" гээд дахин инээж байхад Eunbi ч мөн адил түүнийг даган инээж байсан ч дотроо гуниглаж байв. Сэтгэл хөөрлөө дарсан Bin Eunbi-ийн хийж байсан хоол болон амттан руу нь очин амсаад "Хэн ирэх юм?" гэхэд Eunbi түгдрэн "Манай найзууд" гэж хэлээд "Одоо чи явдаа. Найз охинтойгоо зул сарын баярыг өнгөрүүлэх хэрэгтэй шүү дээ" гэхэд Bin "Тийм шүү. Зул сарын баярын мэнд Eunbi!" гэж хэлэн гэрээс нь гарав.

Түүнийг гарсны дараа Eunbi өмсөж байсан хормогчоо тайлан тавиад Bin-ийг бодож байхад түүний нүднээс нулимс дусаж байв. Eunbi худлаа инээн нулимсаа арчаад "Яагаад нулимс гараад байна аа, хаха" гэж өөртөө хэлсний дараа түүний нулимс улам ихээр урсаж байлаа.

Цочирдсон түүнээс урсах нулимсний амт энгийн нулимснаас илүү шорвог гэлтэй. Энэ зул сарын баяр түүний хувьд хүндхэн болж өнгөрөв.

[COMPLETE] Our StoryWhere stories live. Discover now