00.

2.9K 58 7
                                    

Teaser.》

    Харахад хүртэл дотроо догдлож,догдлосноо инээмсэглэлээр түүнд илэрхийлдэг байж билээ.Тэгэх бүрт чи минь миний инээсэн царайг хараад"Үзэсгэлэнтэй байна"гэж хэлдэгсэн.Түүний дараа нүдэн дээр минь байнга үнсдэг байлаа.Яг зуршил шиг...

   Гарыг чинь хѳтлѳн нам гүн гудмаар алхахдаа баярладаг байсансан.Хоолойг чинь сонсож,байнга дээд,доод уруулаа хэлээрээ норгодог энэ зуршилд чинь хайртай байж билээ.Бас чинийхээ гүн хоолойнд уусдаг байж билээ.

   Уйлах үед минь халуун энгэртээ нааж,тайвшруулахын тулд үсийг минь зѳѳлѳн илж урмын үгс хэлдэг байж билээ.Чамтай л байхдаа би халуун энгэрт чинь шигдээд тайвшралыг мэдэрдэг байлаа.

   Чамайг инээх үед чинь би инээмсэглэлийг чинь хайрладаг байж билээ.Хоёр нүд нь инээдэндээ уусчихаад яг л жоохон хүүхэд мэт мишээдэг.

   Борооноор шүхэргүй алхаад ханиад хүрдэгтээ би баярладаг байж билээ.Чамайг надад санаа зовон анхаарал тавьж эхлэхэд чинь ѳѳрийн эрхгүй догдолдогсон.

Гэвч...

Одоо тийм биш болжээ.Бүх зүйлийг чинь мартах гэж хичээн ѳѳрийгѳѳ зовоон суугаа ѳрѳвдѳлтэй амьтан болж хувирчдээ.Зүрх сэтгэлийг минь авж одоод хаяад явчихжээ чи минь...

《Teaser end.》

[Анхны Teaser бичлэгийг маань хайрлаж өгөөрэй.🌹❤]

•••

A/N:За тэгээд юуны түрүүнд анхны бичвэрээ эхлүүлж байгаадаа баяртай байна.Анхандаа уншигч байж байгаад дѳнгѳж эхний шатаа ахиулж уншигчаасаа бичвэр эхлүүлэх гээд явж буй Tianaalae[Taeszzi гэдэг нэртэй байсан байна]байна.Энэ бичвэрээ эхлүүлэх үү?байх уу?гэж мѳн ч их бодсоны эцэст бичвэр хийгээд оруулчихлаа.Тэгээд анхных болохоор ичиж байна шүү ккк.За тэгээд бичвэрийг минь унших гэж буй хѳѳрхнүүддээ баярлалаа гэж хэлмээр байна.

Хүндэтгэсэн:Tianaalae байлаа.

[Completed]Hardmen||KthWhere stories live. Discover now